“EZNIS Airways” компани өнөөдрөөс /2024.07.10/ Чех улсын Прага хот руу хуваарьт нислэгээ эхлүүлж байна. Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг 17:15 цагт “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас хөөрнө. Хоёр талын нислэгийн үнэ өнөөдрийн байдлаар 2.500.000 төгрөгөөс эхэлж байгаа нь Монголыг Европтой холбосон жишиг үнээс 20 орчим хувиар хямд байна.
Чех улс бол аялал жуулчлалын цэг. “Vaclav Havel” эйрпорт нь хямд өртгийн агаарын тээвэрлэгчдийн зангилаа гэдгээрээ онцлогтой. Европын маш олон хямд өртгийн агаарын тээвэрлэгч Прага олон улсын нисэх буудал руу өндөр давтамжтай хуваарьт нислэг үйлддэг. "Vaclav Havel" эйрпортоор дамжин Европын 165 хот руу нисэх боломж нээгдэж байна.
Шууд нислэгийг долоо хоногийн лхагва, бямба гаригт хийнэ. “EZNIS Airways” компани нь "Korean Air", "Eva Air" зэрэг агаарын тээвэрлэгчдийн дараа Ази, номхон далайг Чех улстай шууд холбож байгаа гурав дахь агаарын тээвэрлэгч болж байна.
Сэтгэгдэл (1)