x

Төв цэнгэлдэх орчимд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зорчино

Гэрэл зургийг МРА агентлаг

Үндэсний их баяр наадмын үеэр авто замын хөдөлгөөний зохицуулалт, төв цэнгэлдэх болон Хүй 7 худаг орчмын зарим хөдөлгөөний хязгаарлалтын талаар танилцуулав. 

Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир: 

-"Төв цэнгэлдэх орчимд таван төрлийн 7,850 зогсоол бий. Харин Хүй 7 худаг орчимд нийт долоон төрлийн 11,400 зогсоол байршуулсан.

Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын замын хязгаарлалтын талаар мэдээлэл өгөхөд Махатма Гандийн гудамж болон Нийслэл хүрээ өргөн чөлөөнд хязгаарлалт тавьсан. Улаан бүсэд баяр наадмын комиссоос олгосон зөвшөөрөлтэй автомашиныг нэвтрүүлнэ. Бусад замаар ямар нэг хязгаарлалт хийгээгүй.

Хүй 7 орчмын зогсоолын төлөвлөлтийн хувьд нийт долоон төрлийн 11,400 тээврийн хэрэгсэл багтах зогсоолыг шийдэж өгсөн. Мөн баяр наадмын комиссоос шороон талбайд байрлах 5,000 зогсоол нэмж олгосон.

Нийт долоон төрлийн зогсоолын зөвшөөрлийг A, Д, К, Ж, Ү, Г, М зэргээр ялгасан. Тухайлбал Төв цэнгэлдэх хүрээлэнгийн "А" зөвшөөрлийн байршилд "Naadam center"-ийн зогсоол хамрагдаж буй бол "Д" зогсоол нь цэнгэлдэхийн хойд талын "Од" группийн зогсоол хамрагдаж байна. Хүй 7 худагт "A" болон "Ж" зогсоолын хэсэг нь уралдаан болох цэгийн баруун урд хэсэгт байрласан. 

"Ү" зөвшөөрөлтэй бол E-Mart худалдааны төвийн зогсоолд зогсох боломжтой бөгөөд Хүй 7 худагт замынхаа зүүн талд байршина. Иргэдэд анхааруулахад тусгай зөвшөөрлийг цагдаагийн алба хаагч болон хяналтын камерт харагдахуйц газар байрлуулж хөдөлгөөнд оролцохыг зөвлөе. 

Мөн зөвшөөрөл шаардахгүй үйлчлэх бусад зогсоолын төлөвлөлтийг гаргасан.

  • Төмөр замын зогсоол (600 тээврийн хэрэгсэл)
  • Улаанбаатар төмөр замын зогсоол (400 тээврийн хэрэгсэл)
  • Мишээл экспо зогсоол (400 тээврийн хэрэгсэл)
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн (500 тээврийн хэрэгсэл)
  • Нарантуул захын зогсоол (2000 тээврийн хэрэгсэл)
  • Дүнжингарав зогсоол (2000 тээврийн хэрэгсэл)-д машинаа байршуулаад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой. 

Мөн долдугаар сарын 12-нд соёолон морьдын уралдааны үед Хүй 7 худаг орчмын замын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан соёолон морьдын уралдаан эхлэхээс нэг цагийн өмнө Баруун аймаг руу салдаг уулзвараас Хүй 7 худаг салдаг уулзвар хүртэлх авто замыг нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалтад орно. 

Уралдаан дууссаны дараа Хүй 7 худгаас Эмээлтийн товчоо хүртэл баруунаасаа зүүн тийшээ нэг цагийн хугацаанд нэг чигийн урсгалтай болно.  

Баяр наадмын комиссоос Давааны зөрлөг дээр тээврийн хэрэгсэл байршуулах зогсоол гаргасан. Тэндээс Хүй 7 худаг хүртэл богино эргэлтээр гурван автобус иргэдэд шуурхай үйлчилнэ. Мөн долдугаар сарын 11-12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Вокзал, Нарантуул худалдааны төв дээр богино эргэлтийн дөрвөн чиглэлд 14 автобус үйлчилгээнд явна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 07 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 8 цаг 56 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top