Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс баяр наадамтай холбоотойгоор сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэлээ. Энэ үеэр 0-18 насны хүүхдийн осол гэмтлийн талаар дараах мэдээллийг өгөв.
Ерөнхий боловсролын сургуулийн улирлын амралт болон зуны саруудад хүүхдийн осол, гэмтлийн тоо эрс өсдөг. Тухайлбал
- Уналт
- Ахуйн хүрээний осол гэмтэл
- Муур, нохойд хазуулах
- Тоглоомын талбайд бэртэж гэмтэх
- Мориноос унах зэрэг шалтгаант тохиолдол энэ хэрээр нэмэгдэх эрсдэлтэй.
2024 оны эхний зургаан сард ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт 0-18 хүртэлх насны нийт 36,765 хүүхэд тусламж үйлчилгээ авчээ.
НАС:
- 0-5 нас-11,741
- 6-13 нас-15,546
- 14-18 нас-9,478 хүүхэд байна.
ОСОЛ ГЭМТЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ШАЛТГААН:
- Зам тээврийн осол-2,883
- Унаж бэртэх (бүх төрлийн уналт буюу явганаас бүдрэх, ор болон шат, гуу жалга, унаа тэрэг, барилга байгууламжаас унаж бэртсэн)-18,205
- Амьгүй механик хүчин зүйлд өртөх (Шил шаазан, хутга мэс болон бусад эд зүйлд өртөж гэмтсэн)- 6,273
- Нохойд хазуулсан-789 тохиолдол гарсан байна.