x

Хөгжлийн бэрхшээлтэй сонгогч санал авах байранд орж чадаагүй, нууцаар санал өгөх боломж бүрдээгүй

Сонгуулийн үеэр хүний эрхийн зөрчигдсөн асуудлаар ХЭҮК өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

ХЭҮК-ын ахлах референт Ч.Ариунаа: 

-"Сонгуульд нэр дэвшигчид тэгш байдлаар өрсөлдөж чадаж байна уу, сонгуулийн сурталчилгааг хийж чадаж байна уу гэдгийг бид анхаарах шаардлагатай байна. Төрийн Бус Байгууллагуудын сүлжээ болон Шударга Сонгуулийн Төлөө Иргэний Нийгмийн Хяналт сүлжээний 240 ажиглагч 112 хэсгийн хороонд 2024 оны зургаадугаар сарын 28-нд ажиглалт хийжээ.

Эдгээр 112 хэсгээс 48-д нь тэргэнцэртэй сонгогч санал авах байр руу орох боломжгүй. 29 хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй санал авах бүхээг бэлдээгүй, 16 хэсэгт харааны бэрхшээлтэй иргэд саналаа өгөхөд саналын хуудсыг унших брайл үсэгтэй хавтас байгаагүй.

Монгол Улсад 115,000 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 82,000 гаруй нь сонгуулийн насныхан. Энэ нь сонгуулийн насны нийт иргэдийн 7%-ийг эзэлж байгаа юм. "Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоо, сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт судалгаа"-наас харахад 14-16% сонгуулийн байранд ганцаараа очих боломжгүй, хэн нэгнээс тусламж авах шаардлагатай болдог мэдээлэл байдаг.

Сонгуулийн санал авах байрны орчин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэр хүртээмжтэй байсан талаар ХЭҮК-оос мониторинг хийлээ. Нийслэлийн есөн дүүрэг, 19 аймгаас 77 санал авах байр, зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа хэр явагдсан талаар мониторинг хийхэд нийтлэг зөрчлүүд илэрсэн.

Санал авах байранд сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн мэдээ, мэдээлэл хангалтгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүнтэй харилцах арга зүйг эзэмшээгүй ажилтнууд байсан. Нийт санал авах байрны 55 буюу 73% нэгдүгээр давхарт, 20 буюу 26% 2, 3 болон В1 давхарт байрлаж байв. В1 болон нэгдүгээр давхарт байсан санал авах байрууд 3-аас дээш шаттай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бие даан орох боломжийг бүрдүүлээгүй байна.

"Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо"-ноос Баянзүрх дүүргийн санал авах 20 байранд биечлэн мониторинг хийхэд 95% нь тэргэнцэртэй иргэдэд орц, гарц саадтай, хүртээмжгүй гэсэн дүгнэлтийг хийжээ.

Санал авах байрны хэмжээнээс хамаарч ширээ хоорондын зай хэт ойрхон байснаас нууцаар санал өгөх боломж бүрдээгүй. Зарим хэсгийн хороонд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахдаа бүхээг, хуруунд бэхэн тэмдэглэгээ хийх үйлдлийг орхигдуулсан, хэсгийн хорооны гишүүд олуулаа нэг айлд нэвтрэн орсноос сонгогч нууцаар санал өгөх боломж бүрдэхгүй байсан зэрэг зөрчил илэрсэн.

Нийт санал авах 74 байрны 68 нь буюу 92% хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдод хүртээмжтэй нэг бүхээг бэлдсэн байсан ба нийт санал авах байрны 71% гадна болон дотор хаяг, мэдээллийн самбарыг олон нийт болон одой, тэргэнцэртэй хүмүүст хүртээмжтэйгээр өндөрт байршуулж, тод харагдахаар бичээгүй байсан.

Санал авах 73 байрны 62 буюу 85% нь сул хараатай сонгогч саналаа өгөхөд зориулан үсгийн фондыг 16-аас доошгүй хэмжээгээр хэвлэн байршуулж, 94% томруулдаг шил, брайл үсэг байршуулсан нь сайшаалтай. Сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцах ажилтан хангалтгүй байсан.

Санал авах байранд тавигдах ерөнхий шаардлагыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос баталсан байдаг. Шаардлагын 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Сонгуулийн төв байгууллагаас тус зааврын хэрэгжилтэд хяналт тавих шаардлагатай гэж дүгнэж байна.

Санал авах байранд дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй ажилтан байгаагүй. Хөгжлийн болон сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцах сургалт, мэдээллийг түгээх шаардлагатай байна. Санал авах байр тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байна гэсэн заалт бүрэн хэрэгжихгүй байна.

Аравдугаар сард болох орон нутгийн сонгуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, мэдээллээр хангах шаардлагатайг хэлье" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 9 цаг 9 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top