“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024.04.09-ний өдрийн байдлаар ачилт 9.1 сая тн, экспорт 8.4 сая тн хийжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ачилт 1 сая тн буюу 11 хувиар, экспорт 2 сая тн буюу 32 хувиар өссөн байна.
Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 670 машин, энэ долоо хоногийн эхний 2 хоногийн байдлаар өдөрт дунджаар 750 машин хилээр нэвтэрчээ.
Компанийн олборлолт борлуулалт тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд экспорт зогссон гэх мэдээлэл нь үндэслэлгүй болохыг мэдэгдье гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ.