Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд Зочлох жил болгон зарлаж аялал жуулчлалыг эрчимжүүлж байна.
Улаанбаатар-Эрээн, Замын-Үүд-Эрээн, Эрээн-Жининь-Хөххот, Хөххот-Бээжин, Ховд аймгийн Булган боомт-БНХАУ-ын Такашикен, Дорнод аймгийн Хавиргын боомтоос Манжуур чиглэлд жуулчин тээвэр эхэлжээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-тай автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг өнгөрсөн 2023 онд шинэчилсэн.
Цаашид хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган, БНХАУ-ын аялал жуулчлалын бүс рүү иргэд хувийн машинтайгаа зорчих боломж бүрдэнэ.