x

10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр...

Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороонд энэ сарын 23-24-нд шилжих шөнө 29-55 насны 10 хүн угаартаж нас барсан ноцтой хэрэг гарсан.

Хотын захиргаанаас нас барсан иргэдийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлсэн талаар мэдээлсэн. Одоогоор шалгалтын ажил үргэлжилж байгаа учраас хуулийн байгууллага дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байв.

Нас барсан 10 хүний хоёр нь Сонгинохайрхан дүүргийн харьяат, бусад нь Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул зэрэг өөр дүүргийн харьяат иргэд байжээ.

Ихэнх нь тодорхой эрхэлсэн ажилгүй, тухайн хаяг дээрээ уулзаж, архи согтууруулах ундаа үе, үе хэрэглэдэг. Дүүргийн Цагдаагийн байгууллагын хараа хяналтад байдаг өрх ажээ. Энэ талаар дэлгэрүүлэхээр тус хорооны Засаг дарга С.Очироос зарим зүйлийг тодрууллаа.

ЗАСАГ ДАРГА С.ОЧИР: САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ДАДАЛ ХЭВШИЛГҮЙ БАЙСНААС ИЙМ ЗҮЙЛ БОЛЛОО

-Иргэд угаартаж амиа алдсан талаар албаныхан мэдээлж байгаа. Хорооны зүгээс сайжруулсан түлшний хэрэглээний талаар мэдээлэл өгдөг байх аа. Яагаад ийм ноцтой эрсдэл гарчхав?

-Угаар гэдэг цааснаас ч, модноос ч үүсдэг зүйл. Гол нь хэрэглэж байгаа иргэдийн хариуцлагын асуудал чухал байгаа юм. Өнөөдөр сайжруулсан түлш байна уу, энгийн түлш байна уу хамаагүй. Угтаа сайжруулсан түлш бол хамгийн сайн түлш гэж ихэнх иргэд ам сайтай байдаг. Мэдээж болохгүй байна гэх хүмүүс ч бий.

Иргэдийн ухамсар гэж хэлээд байгаа шалтгаан нь 100 айл байлаа гэхэд 50 нь өөрсдийн хариуцлагаа ухамсарлаад угаар мэдрэгчээ ажиллуулдаг, батарей нь дууссан үед солиод маш хяналттай байдаг хүмүүс бий.

Үлдсэн 50 нь хайхрамжгүй, угаар мэдрэгчээ авдартаа хийгээд мартчихдаг, эсвэл угаар мэдрээд дуу чимээ гаргахаас нь залхаад авчихдаг. Эсвэл "Насаараа би гал түлж ирсэн хүн" гэж онгирох асуудал мэр сэр гараад байна. Манай хороон дээр өмнө нь сайжруулсан түлштэй холбоотой эрсдэл гарч байгаагүй. Гэтэл ийм харамсалтай явдал болчихлоо.

-Иргэддээ мэдээлэл өгдөг үү?

-Өгөлгүй яах вэ. Фэйсбүүк болон айлуудаар нэг бүрчлэн явж, ямар зуухтай байна, ямар яндантай байна, угаарын хий алдагдах эрсдэл байна уу гэж намар, хаврын улиралд айл бүрээр явдаг. Хавар бүр утаа гаргаж байгаа эх үүсвэрээ тоолдог. Нэг ёсондоо хяналтаа маш сайн тавьдаг. айлуудаа ч мэднэ.

-Гэтэл нэг дор ийм олон иргэн эрсдэх нөхцөл бүрдчихдэг нь сонин юм. Тэдгээр иргэдэд энэ талаарх мэдээллийг хэр өгдөг байсан юм бол оо?

-Саяын кейс дээрх айл бол манай хорооны хувьд анхаарлын төвд байсан айлуудын нэг. Цагдаагийн байгууллагын хувьд ч тэр. Оройн цагаар бөөгнөрдөг, архи согтууруулах ундаа хэрэглэдэг, дуу чимээ их гаргадаг гэх мэтчилэн. Тиймээс угаарын хийн мэдрэгчээ ажиллуулж хэвшээч. Энэ бол таны амь настай шууд холбоотой гэдгийг энэ ноцтой үйл явдал харууллаа.

Манай хороо 2,619 өрхийн 10,500 хүн амтай. Гэр хороолол багатай. Тиймээс сайжруулсан түлшний хяналтыг сайн тавьж ирсэн гэж хэлнэ. Тавантолгой түлш компаниас ч хяналтын ажилтан айлуудаар байнга явж анхааруулга мэдээлэл өгч ирсэн. Ялангуяа эрсдэлтэй айл өрхүүдийг хянаж ирсэн. Иргэдийн өгч байгаа мэдээллээр талийгаач иргэд тухайн өдөр нь хэвийн, ямар нэгэн анхаарал татах онц гойд үйл явдал ажиглагдаагүй гэсэн.

-Хохирсон иргэд ажил төрөл эрхэлдэг байсан уу, гэр бүлийн хувьд ямар хүмүүс байв?

-Ажил явдал нь болоогүй байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй гэв.

"АХ МААНЬ СҮҮЛИЙН ХЭДЭН CAP АРХИНЫ ХАМААРАЛТАЙ БОЛЧИХСОН БАЙСАН"

Дээр дурдсанаар талийгаач иргэд Сонгинохайрхан дүүргээс гадна өөр бусад дүүргийн харьяат хүмүүс бөгөөд насны хувьд идэр залуу насны хүмүүс байжээ. Тэдний нэг, 32 настай Б-гийн ойрын хамаатан С-тэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Харамсалтай явдал болсонд эмгэнэл илэрхийлье. Болсон явдлын талаар ярьж болох уу?

-Болсон явдлын талаар тодорхой мэдээлэл авсан. Гэвч гадагшаа нарийн ярьж болохгүй гэж талийгаачийн ар гэрийн зүгээс ах дүү нарт анхааруулсан юм билээ. Тиймээс тэр хүмүүсээ бодсон ч, талийгаач ахыгаа бодсон ч нарийн зүйл ярих нь зохисгүй байх. Яах вэ, ах маань согтууруулах ундаа хэрэглэчихдэг. Сүүлийн хэдэн жил архинд нэлээд хамааралтай болчихсон. Ах дүү нар нь хэлээд нэг их тоодоггүй. Олон хавар нэгэндээ гэж гэнэт л ийм аюултай зүйл болчихлоо.

-Ажил төрөл эрхэлдэг байсан уу, гэр бүлтэй байв уу?

-Тодорхой эрхэлсэн ажил байхгүй. Уг нь машин засдаг байсан. Гэвч архи уудгаас нь болоод засварын газруудаасаа гарчихдаг гэж дуулж байсан. Сүүлийн хэдэн cap Ханын материал орчмоор яваад байгаа сураг байсан.

-Хэдийгээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн ч амиа алдсан шалтгаан угаарын хий гэж байгаа. Ар гэрийнхэн гомдолтой байна уу. Тэдгээр хүмүүсийн ар гэрт мөнгөн тусламж өгсөн гэв үү?

-Ээжид нь нэлээд хүнд байгаа гэсэн. Аргагүй байх. бага хүү нь байгаа юм. Энэ түлшний асуудал бол хэцүү шүү дээ. Хэзээ ч унтаад сэрэхгүй байх эрсдэлтэй. Сошиал сүлжээнд архидаж байгаа үхчхэж, хохь нь гэж хэлэх нь холгүй хүмүүс ч харагдаж байна. Арай ч тэгж хэлж болохгүй байх. Сайжруулсан түлш хортой гэдгийг бид нийтээрээ харж байна шүү дээ. Өмнө нь ч зөндөө хүмүүс өнгөрсөн. Мөнгөн тусламжийн хувьд нарийн сайн мэдээлэлгүй байна гэв.

Сайжруулсан түлшний угаарт хордож нэг дор 10 хүний амь нас эрсэдсэн асуудал ноцтой юм. Хэдийгээр иргэд галаа түлэх зөв дадал хэвшилтэй байх ёстой ч түлш нь стандарт шаардлагад нийцдэг эсэх гээд олон асуудал урган гарч буй. Нөгөө талаар сайжруулсан түлшийг хэрэглэдэг орчинд иргэд гүн хордлогод орж нас барахаас гадна хүний эрүүл мэндэд аажмаар нөлөөлж байдаг эрсдэлтэй гэдгийг судлаачид тогтоосон байдаг. Үүний дагуу дотоод орчны стандарт баталж, мөрдүүлж чадвал сайжруулсан түлшнээс эхлээд хяналтгүй, чанаргүй барилгын материалуудыг хянах боломжтой гэгддэг.

Үүний дагуу судлаачид дотоод орчны стандартыг 2019 оноос хойш боловсруулж бэлэн болгосон ч Стандартчилал хэмжилзүйн төв дээр батлагдахгүй буцаад байгаа юм. Энэ талаар нэгэн эх сурвалж "Сайжруулсан түлш бэлтгэж байгаа манай технологи хуучирчихсан шүү дээ. Кокс нүүрсийг утаа гаргах битгий хэл угаар гаргадаггүй хэлбэр рүү шилжүүлж, дэлхий нийт хэрэглэж байгаа. Манайх бол нүүрсийг зөвхөн угаагаад л тэр чигээр нь түлж байна. Үүний хор уршиг уртдаа гарахгүй. Жирэмсэн эхчүүд бөглөрч нас барсаар байгаа зэрэг нь дотоод орчны бохирдуулагч бодисын нөлөө. Монгол шиг хүн дээрээ нүүрсээ туршдаг үндэстэн байдаг болов уу даа. Ядаж үүнийг хянаж нягтлах гол зүйл бол дотоод орчны стандарт.

Манайхаас бусад бүх улсад ийм стандарт байдаг. Хүний эрүүл мэндэд хортой органик дэгдэмхий нэгдлийг хэмжүүлэхгүй байх ашиг сонирхол нэг хэсэг хүмүүст байдаг болоод л стандарт батлуулахыг хориглоод байх шиг байна. Одоо бол дандаа дотоод орчноос үүдэлтэй эрсдлүүд бий болж байна. Энэ 10 хүний үхэл ч тэр шүү дээ.

Удахгүй сургууль, цэцэрлэг амрахаар хятад будгаар будаад эхэлнэ. Энэ чинь маш хортой зүйл. Монголд мөрдөх стандарт байхгүй учраас мөнгө харсан бизнесүүд хүнийхээ, хүүхдийнхээ эрүүл мэндээр тоглож л хөлжиж байна" гэлээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top