x

Импорт өссөнд суудлын автомашин, нийтийн тээврийн автобусны нийлүүлэлт нөлөөлжээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны хоёрдугаар сарын үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцууллаа. 

Өнгөрсөн сард инфляц долоон хувь гарсны 2.9 нэгж буюу 41 хувиар хүнсний бүлэг нөлөөлж байна. Импортын барааны үнэ 31.4 хувиар өссөн нь инфляцад 2.3 нэгж хувиар нөлөөлсөн байна. 

зураг

Үндэсний Статистикийн Хороо

"Нийт экспорт өмнөх оны мөн үеэс 8.9 сая ам.доллароор буурч, импорт 397 сая ам.доллароор өссөн"

Монгол Улс 2024 оны эхний хоёр сард 121 улстай гадаад худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.8 тэрбум ам.доллар үүнээс экспорт 2.2 тэрбум ам.доллар байна. 

Импорт 1.6 тэрбум ам.доллар, гадаад худалдааны тэнцэл хоёрдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 644.4 сая ам.долларын ашигтай гарч өмнөх үеийн мөн үеэс 406 сая ам.доллароор буурсан байна. 

2024 оны эхний хоёр сард экспортын 95 хувийг уул уурхай, 3.6 хувийг хөдөө аж ахуй гаралтай бараа, бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Экспортын 91 хувийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу зургаан хувийг Швейцар улс руу хийсэн байна.

Нийт экспорт өмнөх оны мөн үеэс 8.9 сая ам.доллароор буурсан байна. 

Экспортод бууралттай бараа бүтээгдэхүүн: 

  • Алтны экспорт 126 сая ам.доллароор буюу 86 хувиар, биет хэмжээгээр 2.1 тонноор буурсан байна. 
  • Цайрын хүдэр, баяжмал 56 сая ам.доллар буюу 85 хувиар, биет хэмжээгээр 32 мянган тонноор буурсан байна. 
  • Адууны мах 21 сая ам.доллар буюу 73 хувиар буурсан байна. 
  • Лаазалсан мах 19 сая ам.доллароор тус тус буурчээ. 

Эскпортод өсөлттэй бараа бүтээгдэхүүн: 

  • Зэсийн хүдэр баяжмал өмнөх үеийн мөн үеэс 73 сая ам. доллароор 
  • Нүүрс 65 сая ам.доллароор, биет хэмжээгээрээ 2.9 сая тонноор өсөж, 10.9 сая тоннд хүрсэн. 
  • Төмрийн хүдэр баяжмал 25 сая ам.доллароор тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

Өмнөх үеийн мөн үеэс нийт импорт 397 сая ам.доллароор өссөн. 

  • ОХУ-аас импортолсон барааны 71 хувийг нефтийн бүтээгдэхүүн 
  • Япон улсаас импортолсон барааны 82 хувийг суудлын автомашин 
  • БНХАУ-аас импортолсон барааны есөн хувийг ачааны автомашин тус тус эзэлж байна. 

Импорт өсөхөд нөлөөлсөн бараа бүтээгдэхүүн: 

  • Суудлын автомашины импорт 92 сая ам.доллароор буюу хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Биет хэмжээгээр 15,848 ширхгээр өссөн байна. 
  • Автобензин 44 сая ам.доллар буюу 61 хувиар өссөн байна. Биет хэмжээгээр 60 мянган тонноор өссөн байна. 
  • Дизель түлш 34 сая ам.доллароор буюу 19 хувиар өссөн байна. Тоо хэмжээгээрээ 50 мянган тонноор өссөн байна. 
  • Нийтийн тээврийн хэрэгсэл 26 сая ам.доллароор буюу 2.2 дахин өссөн байна. Тоо хэмжээгээрээ 389 ширхгээр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 9 цаг 45 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top