x

Н.Энхбаяр: Энэ оны төсвийн орлого эрсдэл өндөр байж болзошгүй

"Дэд бүтэц, гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаараад ирэх оны төсвийн орлогод эрсдэл өндөр байж болзошгүй"

Энэ парламентын отгон чуулган энэ долоо хоногт ажлаа эхэлнэ. Хаврын ээлжит чуулганаар хууль тогтоолын 40 гаруй төслийг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсний дотор Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл багтсан байна.

Төсвийн хуульд зааснаар Эдийн засаг, хөгжлийн яам дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн таамаглалд үндэслэн боловсруулж, дөрөвдүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт хүргүүлэх ёстой.

Тэгвэл ирэх оны төсвийн орлогыг хэрхэн төсөөлж байгаа талаар УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаярын байр суурийг сонслоо.

Н.Энхбаяр:

-"Сүүлийн гурван жилийн хугацаанд манай төсвийн орлого сайн бүрдэж байна. Экспортод гарч байгаа түүхий эдийн хэмжээ өндөр байна. 2023 онд 65 орчим сая тонн нүүрс гаргасан. Энэ оны төсвийг ч гэсэн маш өөдрөгөөр төсөөлсөн байгаа. Жаран сая тонн нүүрс гаргана, төсвийн орлогын 30 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ, 25 их наяд төгрөгийн орлого бүрдүүлээд 27 их наядын зарлага гаргана гэж байгаа.

Гэвч энэ орлогыг бүрдүүлэх боломж нь түүхий эдийн хамааралтай, далайд гарцгүй орны хувьд эрсдэл маш өндөр. Бид хоёрдагч, гуравдагч зах зээлд түүхий эдээ гаргахыг маш их зорьж байгаа боловч дэд бүтцийн хөгжил, хүрэлцээнээс хамаараад одоогоор боломжгүй байна. Экспортын 90 хувь нь ганцхан зах зээлд гарч байна. Нарийвчлаад харвал Өвөр Монголын цөөхөн төмөрлөгийн үйлдвэрт манай түүхий эд очиж байна. Ийм нөхцөлд, хэдийгээр бид дотооддоо нүүрсээ биржээр арилжаалаад байгаа боловч гадаад зах зээл дээр гараад төдийлөн өрсөлдөх чадваргүй байна. Үндсэндээ худалдан авагч маань нэг л улс, нэг л зах зээл. Айхтар өрсөлдөөн цаашдаа бий болно гэж найдахгүй байна.

Экспортыг нэмэгдүүлэхэд дэд бүцийн хөгжил маш чухал. Засгийн газар үүнийг удаа дараа ярьж байгаа, Шинэ сэргэлтийн бодлогод ч дурьдсан байгаа. 2024 онд шинээр зорьж байгаа төмөр замын бүтээн байгуулалтууд хэзээ дуусах, хэзээ гадаад зах зээлтэй холбогдох вэ гэдгээс экспортын орлого бүрдэх эсэх нь хамаарна. 2024 оны төсвийн орлого дэд бүтэц, гадаад зах зээл аль аль талаасаа өндөр эрсдэлтэй байна. Ялангуяа Хятад улсын эдийн засгийн өсөлтийн тухайд дэлхийн олон улсын байгууллагууд бүгдээрээ санаа зовж байна. Гол худалдан авагч орны зах зээлийн нөхцөл байдлаас бид өндөр хамааралтай байгаа гэдгээ л анхаарах ёстой" гэв.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын тооцоогоо хийж, энэ сарын 15-ны дотор Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаманд хүргүүлэхээр ажиллаж байна. Ингэсний дараа олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 10 цаг 21 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top