Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтын үед хүүхэд, багачуудын шүд угаах дадлыг сайжруулахыг уриалж байна.
Шүдээ хэрхэн зөв угаах вэ?
1. Шүдийг зөв чиглэлээр угааснаар бүх гадаргуу нь жигд цэвэрлэгдэнэ.
- Сойзыг буйлтай 45 градусын налуутай барина.
- Буйлнаас шүд рүү шүүрдэх чиглэлээр хөдөлгөөн хийж угаана.
2. Шүдээ угаахдаа дарааллын дагуу угаавал нэг ч шүд орхихгүй.
3. Хэт их хүчээр дарж угаахгүй байхыг анхаараарай.
4. Хугацаа болон давтамж чухал.
- 3 минутаас багагүй хугацаа зарцуулна. Өглөө, өдөр, оройн хоолны дараа, мөн унтахын өмнө заавал шүдээ угаагаарай. Орой унтахын өмнө шүдээ угаасны дараа юм идээд унтвал ямар ч үр дүнгүй шүү.
5. Шүдээ угаахдаа хэлээ цэвэрлэхээ мартаж болохгүй.
- Сойзны үсээр, эсвэл зориулалтын хэлний сойз, өнгөр хусагч ашиглаарай.
- Хэлний угаас үзүүр рүү чиглэлтэйгээр цэвэрлээрэй.