Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин Люксембургийн Худалдааны танхимын Олон улсын асуудал эрхэлсэн захирал Синди Тереба-тай уулзлаа.
Уулзалтын үеэр Брюссель дахь Монгол Улсын Худалдааны танхим болон Монгол Улсын эдийн засгийн нөөц бололцоо, хүний нөөц, ногоон эдийн засгийн талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.