Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим нь гадаад улс орнуудтай эдийн засаг, худалдаа, бизнесийн харилцааг хөгжүүлэх, бусад Худалдаа аж үйлдвэрийн танхим, Худалдааг дэмжих байгууллага, бизнесийн төлөөллийн байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн түншлэлийг нэмэгдүүлэх, тухайн улсад МҮХАҮТ-ын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор төлөөлөгчдийг томилон ажиллуулдаг. Төлөөлөгчид нь МҮХАҮТ-тай байгуулсан гэрээ, батлагдсан ажлын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж үр дүнг тайлагнадаг.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин З.Насанжаргалын төлөөлөгчөөр томилох тухай тушаалыг гардуулан өгөх үедээ 2 талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, компани хоорондын харилцааг нэмэгдүүлэхэд анхаарч, идэвх зүтгэлтэй ажиллахыг хүсэж, ажлын амжилт хүслээ.
МҮХАҮТ-ын 42 төлөөлөгч 22 улсад ажилладаг ба үүнээс 12 нь өргөмжит төлөөлөгч буюу гадаадын иргэд байна.