МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт сайд Ханнес Хансог хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Монгол Улс Эстони Улсын цахим засаглал, харилцаа холбоо шуудангийн салбаруудад туршлага солилцон амжилттай хамтран ажиллаж байгааг дурдав. МҮХАҮТ-ын үйл ажиллагаа тэр дундаа гарал үүслийн гэрчилгээ олгох системийг төгөлдөржүүлэхэд Эстони Улсын цахим хөгжлийн туршлагыг судлах нь зүйтэй хэмээн онцлов.
Түүнчлэн хоёр улсын худалдаа, бизнесийн харилцааг хөгжүүлэхэд нээлттэйгээр хамтран ажиллахаар тохиролцов.
Хоёр улсын худалдааны эргэлт 2022 оны байдлаар 1,655.7 сая ам.долларт хүрсэн бол экспорт 434.4 мян.ам.доллар, импорт 1,221.3 сая ам.доллар юм.