x

Х.Тэмүүжин: Иргэнээ эрүүдэн шүүх сандалыг татварынх нь мөнгөөр худалдаж авдаг нийгэм бидний зорилго байсан гэж үү?!

Ардчиллын төлөөх улс төрийн намууд нэгдэж “Ардчилсан нам” үүсгэн байгуулагдсан ойн баярыг угтаж “Democracy Summit” бодлогын реформын хэлэлцүүлэг “Бултаараа баяжигтун” уриан дор зохион байгуулагдаж дууслаа. 

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн "Хуулийн реформ-Төрийн зохицуулалтаас өөрийн зохицуулалт руу сэдэвт илтгэлийг товчлон хүргэж байна. 

Тэрээр "Өнөөдөр би одоо болж байгаа үйл явдлын араас үсэрч ярихаас илүү, бид хаанаас эхэлсэн, өрөөл бусдад хэрхэн хүргэх талаар ярих гэсэн юм. 

Яг 33 жилийн өмнө энд сууж байгаа олон хүмүүс, олон олон аав ээж, ах эгч нар ардчиллыг эхлүүлсэн. Одоогийн ярьж байгаа авлига, хүнд суртлыг устгая, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх, шинэ цаг ирлээ гэсэн уриа лоозонгууд тэртээ 33 жилийн өмнө ч гэсэн яригдаж байсан бид 33 жилийн дараа ч ярьж байна.

Бид 1990-ээд оны үед тэр зорилго, мөрөөдөл, идеалаа олсон. Зөв байсан. Дэлхийтэй адил тэдний хүрч, зорьж байгаатай адил байж болохгүй гэж гээд зорьсон, зүтгэсэн. 

Бид парламентат засаглал, үндсэн хуулийн шүүхтэй болсон, сонгуулийн хороотой болсон, хөрөнгийн биржтэй болсон. Гэвч байгууллагуудын цуглуулга болж, өөр хоорондоо зөрчилддөг болсон. Шинээр үйлдвэрлэсээр байгаад одоо авлигын шүүхтэй ч болно гэж байна. Бидний зорилгод, бидний мөрөөдөлд, бидний эрх чөлөөнд хэр зэрэг хэрэгтэй эсэхийг анзаарахгүйгээр төрийн бүтцийг томруулж эхэлсэн. Хэн нэгэн дарга болж л байвал гээд байгуулга бүрийг үйлдвэрлэж эхэлсэн. Төр данхайсан. Сүүлдээ тэр төр юу бүтээв. 

Ардчиллын, хүний эрхийн тэр соёлуудыг үйлдвэрлэж чадав уу, иргэнээ эрүүдэн шүүдэг, бие биенээ хүчирхийлдэг тогтолцоотой болсон байна. Энэ бидний мөрөөдөл, зорилго байсан уу? 

Ардчилал гажуудсан. 33 жилийн өмнө эхлүүлсэн тэр ардчилал маань яагаад гажуудчихав. Гадны судлаачид ч хэлж байна. Бид дотроо ч ярьж байна. Би сүүлийн 15 жил энэ асуултыг өөрөөсөө асууж байна. 

Иргэнээ эрүүдэн шүүх сандалыг татварынх мөнгөөр худалдаж авдаг нийгэм бидний зорилго байсан уу?!

Монгол улс өнөөдөр цэрэгжсэн орон болж байна. Ардчилсан парламент бүхий засагласан улсад парламентийн спикер гэдэг хүн иргэний байр суурь дээр зогсож, иргэдээ төлөөлдөг байх ёстой. Тийм л хүн. Гэтэл ёслоод зогсож байна.

Нийгэм нь тэр чигээрээ дүрэмт хувцсанд өвчилж, өөрт биед эвтэйхэн хувцастай хүн явж байвал ядуу буурай, харин ёслоод дүрэмт хувцастай явж байвал жинхэнэ удирдагч байна гэж харах болсон" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 2 цаг 38 мин Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 2 цаг 50 мин Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 3 цаг 1 мин PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 3 цаг 24 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно 4 цаг 12 мин Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он 4 цаг 40 мин Аргентинын эмгэнэл Уржигдар 11 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ Уржигдар 11 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 11 цаг 36 мин У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ Уржигдар 01 цаг 08 мин Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно 2024-12-31 Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа 2024-12-31 Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа 2024-12-31 Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар 2024-12-31 Хүүхдэд хариг Монгол 2024-12-31 Хаана хамгийн амттай хоолтой вэ? 2024-12-31 Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ 2024-12-31 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график 2024-12-31 Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй 2024-12-31 НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ 2024-12-31
iИх уншсан
Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Хаана хамгийн амттай хоолтой вэ? Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Top