Зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээ, тусламж үйлчилгээ үзүүлэх үйл явцад үүсэх халдвартай хог хаягдлыг ариутгах, халдваргүйжүүлэх, энгийн хог хаягдал болгон бутлах үйл ажиллагааг өөрийн байранд гүйцэтгэх боломж бүрдлээ.
Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох чиглэлээр Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сантай хамтран ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд Зоонозын өвчин судлалын төвд CE болон ISO9001:2015 стандартын хамгийн сүүлийн үеийн технологиор Итали улсад үйлдвэрлэгдсэн “NW15” загварын эмнэлгийн хатуу хог хаягдлыг халдваргүйжүүлэн боловсруулах тоног төхөөрөмжийг суурилууллаа.
Италийн "Newster" компани болон дистрибьютер "Медстер" ХХК хамтран төвийн мэргэжилтнүүдэд заавар зөвлөгөө өгөн, туршилтын ажлыг амжилттай хэрэгжүүллээ.
Энэхүү тоног төхөөрөмж нь автомат удирдлагын функцтэй ба нэг удаагийн циклдээ 30-40 кг хог хаягдлыг үрэлтийн дулааны аргаар халдваргүйжүүлэн бутлан боловсруулдаг.
Эцсийн боловсруулсан хог хаягдал нь анхны жингээс 70-75 хувиар багасдаг давуу талтай юм байна.