x

Хүний уушгиар амьсгалж, хүний ходоодоор хооллоогүйгээс хойш...

Өнөөдөр эрүүл мэндийн үйлчилгээ, хүртээмж муу байгаа талаар бид байнга ярьдаг. Агаарын бохирдол, хөрсний бохирдол, эрүүл мэндийн боловсрол тааруухан олгодог гээд гомдолловол асуудал зөндөө л байна. Гэхдээ бид өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ хийж чадвал бас арай л өөр.

Бид өөрсдийгөө эрүүл байлгаж, чанартай амьдрал, боломжийн насжилтыг өөрсдөдөө бий болгох боломжтой. Өнөөдөр монгол хүний үхлийн тэргүүлэх шалтгаан бол зүрх судасны өвчлөл, цусны даралт өвчин. Цаашлаад элэгний хавдар, элэгний хатуурал, ходоодны хавдар, авто замын осол гээд жагсаалт үргэлжилнэ. Яг анзаараад харвал бидний амьдралын хэв маяг, ааш араншин бүгд энд дурайтал байж байх нь тэр. 

Монголчуудын дөрвөн хүн тутмын гуравт нь цусны даралт хэлбэлзэх өвчин байдаг гэдэг. Гэтэл даралт өндөрсөхөөс сэргийлэхийн тулд хэвийн жинтэй байх, согтууруулах ундаанаас зайлсхийх, тамхинаас хол байх, өөх тос, давс бага хэрэглэх мөн тогтмол дасгал хөдөлгөөнтэй байхыг зөвлөдөг. Зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан судас хатуурах өвчлөл бөгөөд тэр нь нэг талаасаа хоол хүнснээс шууд үүдэлтэй. Гэтэл манайхан эрүүл хооллолтын тухай ярихаар юу идэж ирсэн тэрийгээ идэж байгаад үхнэ дээ гээд бахархалтайгаар мэдэгдэх нь бий. Ялангуяа эрчүүд. 

Давс багатай хоол идэх тухай сонсохыг ч хүсэхгүй, амнаас унамаар юмыг хэн идэх вэ л гэнэ. Гэтэл ДЭМБ-аас давсыг өдөрт 5 гр-аас хэтрүүлэхгүй байх тухайд зөвлөж байхад монголчуудын давсны дундаж хэрэглээ өдөрт 16-20 гр. Бүр дөрөв тав дахин нэмээд хэрэглэчихээр өвдөхгүй яах билээ дээ. Орон нутагт үүний эсрэг ажил зохион байгуулахдаа айлуудад 5-граммын халбага өгсөн тухай тайланд бичигдэнэ. Гэхдээ яагаад тэр хэмжээнээс хэтрэхгүй тухай ойлголт өгөхгүй зүгээр хэмжээстэй халбага тараагаад байхаар тэрүүгээр нь дөрөв тав хийгээд идчихэж байгаам л даа. 

Энэ бие бол хувь хүн бидний л бие. Бид хүний уушгиар амьсгалж, хүний элгээр хороо шүүж, хүний ходоодоор хоолоо боловсруулахгүй. Чихрийн шижинд эзлэгдсэн бол амьдралын хэв маягаа бүрэн өөрчлөөгүй тохиолдолд нэг бол хараагаа алдана эсвэл бөөрний диализид байнга орж, хөл гараа тайруулахад хүрнэ. Насны бөгсөнд үр хүүхдээрээ үүрүүлээд эмнэлэг барааддаг энэ амьдрал хэнд хэрэгтэй вэ. Идэр залуу насандаа энэ биеэ хайрлахгүй хүний биеийг зээлж, талхиж байгаа мэт явсных шүү дээ. Дээрээс нь бодлого, төлөвлөлт байхгүй эрүүл мэндийн тогтолцоо тааруу улсын иргэн нь үнэхээр харамсалтай. 

Хорт зуршлуудыг халаад жаахан хөдөлгөөнтэй байж, амьдралын хэв маягаа өөрчлөөд ирвэл цөөхөн хэдэн монголчуудын үхлийн дугаар нэг шалтгаан болсон өвчлөлөөс алсхан байж болохоор харагддаг. Элэгний хавдраар монголчууд дэлхийд тоосгүй холдоо тасарчээ. Манай ард Египет гээд улс байна. Бас л элэгний хавдар өндөртэй золигнууд л даа. Гэхдээ тэдний үзүүлэлт манайхаас гурав дахин бага. Тэгэхээр бид үнэхээр дэлхийд тасарчихсан үзүүлэлттэй, манай элэгний эмч нар дэлхийд шилдэгт нь тооцогдохоос ч яахав дээ. Практик үзүүлбэр хангалттай байна ш дээ. Бид сэтгэлгээгээ өөрчилж чадвал олон зүйлийг өөрчилж чадна. Одоогоос хэдэн жилийн өмнө дөө, уламжлалтын эмч “Монголчуудын дунд элэг, цөсний өвчлөл их байна. Элэг цөсний халуун их байгаа учраас халуун чанарын адууны мах ердөө идэж болохгүй. Улам халууныг дэвэргэнэ” гэж ярилцлагадаа дурдсан байсан юм. Уг нь энэ халуун чанарыг хэвийн болгож чадвал иддэгээрээ идэж болох тухай л өгүүлсэн байсан. Гэтэл хэн ч тэрийг нь анзаарахгүй, зөвхөн адууны мах монголчуудад тохиромжгүй байгаа талаар гарчгийг нь хараад харааж өгсөн байсан даа. Хужаа эмч л гэнэ, адууны махаа идээд ирсэн үхээгүй байж л байна гээд. Яг идэш уушны цаг байсан ч бил үү, үнэхээр энэ эмч юуг хэлээд байна гээд эргэцүүлэхийг хэн ч хүсээгүй. Эртний гүн ухаантан Пифагор хүн гэдэг амьтан шүдээрээ булшны нүхээ ухаж байдаг гэж зүгээр ч нэг хэлээгүй юм шүү. Монголчууд бидний идэж байгаа их хэмжээний мах, сүү бидний биеийг улам хүчиллэг болгодог. Хүчил, шүлтийн тэнцвэр алдаад ирэхээр бие өвдөх нь тодорхой шүү дээ. Наад зах нь зан авирт ч нөлөөлнө. Их хүчиллэг байдал хүнийг ууртай, догшин болгодог. Монголчууд бид өөрсдөө цөс ихтэй хүн гээд хүртэл эртнээс ярьж ирсэн дээ. Яг энэ хүчиллэгжсэн хүмүүс зам дээр гарахаараа хүлээцтэй биш, урдуураа ганц машин ч гаргах сэтгэл зүйгүй үзэлцсээр байгаад үхэх сэхэхийн асуудал яригддаг. Монголчуудын үхлийн шалтгааны зургадугаарт автомашины осол бичигдсэн нь идэж уудаг хоол хүнс, эрүүл мэнддээ хайхрамжгүй ханддаг байдал, ногоо бага идэж, усаа ч шүүгээд ууддаггүйтэй явж явж холбогдоно гээд бод доо.

Энэ дэлхий дээр учир холбоогүй зүйл гэж нэгээхэн үгүй. Хүн алхах үед хүний биеийн том булчингууд ажилладаг тэр дундаа цэвэр агаарт алхах нь бие бялдраас гадна сэтгэлийн эрүүл мэндэд ч хамааралтайг бид анзаарч хардаг бил үү дээ. Амьсгалахдаа хүртэл зөв амьсгалж байж бид эрүүл явна. Хорвоо дээрх үнэ төлбөргүй атлаа хамгийн чухал агаарыг биедээ яаж оруулж байгаагаа анзаарч харах нь цөөн. Уг нь өөрийгөө ажиглаж, амьсгалж байгаагаа ажиж байх нь эрүүл байхын нэг үндэс гэдэг. Биднийг хүүхэд байхад гэдсээ татаад, амьсгаагаа ав гэж заадаг байж билээ. Харин үнэндээ агаар гаднаас сорохдоо гэдсээ түмбийлгээд гаргах үедээ шахан гаргах нь зөв техник. Хар ухаанаар бодоход авч байхад томорно, гаргаж байхад жижигрэнэ. Бас агаарт алхахдаа эрүүл агаар сороод хэсэгхэн секунд биедээ барьж тогтоогоод гаргах нь биеэ хүчилтөрөгчөөр цэнэглээд зүйтэй тактик л гэдэг.

Ер нь бага сага гэлтгүй анхаарч чадах юм бол энэхэн биеэ эрт элэгдэлд оруулчихгүй арга байх юм аа. Ямар ч эмч сувилагч янзалж өгөхгүй өөрийнхөө махан биеийн төлөө өөрсдөө өдөр бүртээ жижигхэн үйлдлээр засч янзлаад явбал насны бөгсөнд тэр их асуудалд ормооргүй байгаа юм.

1950 онд дэлхийн хүмүүсийн дундаж наслалт их бага байж. Сансар огторгуйг судлах гээд хичээдэг байсан мөртлөө энэ биеэ судалж амжаагүй явсан хүн төрөлхтөн сүүлийн нэг жаранд үүн дээр багагүй хичээсэн. Одоо юу болдог болдоггүйг мэддэг боллоо. Харин өөрөө жаахан хичээвэл олон асуудлыг шийдэж болно гэдгийг хэлээд өгч байгаа цөөнгүй хүн байна.

1950 онд монгол хүний дундаж наслалт 39.6 жил байжээ. Хойд хөрш оросууд 57.2, өмнөд хөрш хятадууд 43.7 байсан үед шүү дээ. Тэр үед өмнөд солонгосчуудын дундаж наслалт хэд байсан гээч. 21.3 жил байжээ. Харин 1980 онд монголчуудынх 55.6 болох үед солонгосчууд 65.4 болсон байгаа юм. 2021 оны байдлаар 83.7 болж япончуудын ардхан явна. Монголчуудын хувьд энэ үзүүлэлт 71 жил. Монгол эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдээсээ 9 насаар бага насалдаг. Идэж, ууж яваад үхнэ ээ гэдэг тэр л зангаараа яваад тэр шүү дээ. Эхнэрийнхээ биеэр амьдарч байгаа мэт айлгаж, ацаглаж байж эм тан хүртэнэ.

Нэг үеэ бодвол хүмүүс тэр дундаа залуус өөрчлөгдсөнийг бахархалтайгаар хүлээн зөвшөөрнө. Гэхдээ нийгмийн бүх хэсгийнхэн тэр аяараа өөрчлөгдөх үйл явц бидэнд хэрэгтэй байна. Үүний тулд хандлагаа өөрчилж, эрүүл мэндийн боловсролоо нэмэгдүүлж, сонголтоо эрс өөрчилж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлж эцсийн бүлэгт энэ биеийнхээ төлөө та хичээхээс өөр хэн ч юм хийхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байгаа юм. 1950 онд монголчуудаас хамаагүй хөгжил дорой байсан солонгосчууд өнөөдөр яаж өөрчлөгдсөн байна даа. Эдийн засгийн хувьд гэхээсээ сэтгэлгээний хувьд яаж өөрчлөгдсөн нь өнөөдрийн тэдний дундаж наслалтын үзүүлэлт хэрхэн солигдсоноор анзаарагдаж байгаа юм. Харин бид бахь байдгаараа үлдэх ёстой гэж үү. 

Энэ биеийнхээ төлөө хэрхэн амьсгалж байгаагаа анзаарч, ямар улиралд ямар мах идэж байгаагаа мэдэж, уух ус, унтах нойроо зохицуулаад ирвэл бас олон юм өөрчлөгдөнө дөө. Энгийн юмнаас олныг өөрчилж чадна аа. Хамтдаа хичээцгээе.

Э.Энэрэл 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 23 цаг 57 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 23 цаг 57 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top