x

Даатгал минь аминд орох цаг ирлээ

Улаанбаатар хотод энэ сарын 5-нд орсон хүчтэй аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь эх орчим үерт автаж дөрвөн хүний эрдэнэт амь үрэгдэж, олон арван хүн гэмтэн эмнэлэгт хүргэгдэв. Үерийн усанд 97 айлын хашаа байшин, гэр, 100 гаруй автомашин өртсөн болохыг Хотын захиргаа мэдээлээд байгаа. Албаны зүгээс зам талбайг засч янзлах, тасарсан тог цахилгааныг холбох, орон гэргүй болсон иргэдийг тусгай байранд байршуулж, хохирсон иргэдэд олон нийт эрвийх дэрвийхээрээ тусалцгааж байна.

Үе усны гамшиг гэдэг ямар аюултай зүйл гэдгийг энэ үерээс Монгол даяараа харж, шимширлээ. Энэ аюулт үзэгдлээс олон сургамжийг Хотын удирдлагууд хийгээд иргэд авч байгаагийн нэг бол даатгалын үйлчилгээ гэдгийг ойлгоцгоож байна. Гэнэтийн аваар осол, өвчин эмгэг, гамшигт үзэгдэл зэрэг хүнд учирч болох гэнэтийн эрсдэлийг хохирол багатай даван туулах боломж бол даатгал. Санхүүгийн зах зээлд эн тэнцүү хөгжиж байх ёстой гол гурван салбар банк, хөрөнгийн зах зээл, даатгал гэдэг. Гэвч манайд хамгийн хөгжилгүй нь даатгалын салбар гэдгийг эдийн засагчид халаглан ярьдаг. Яг л үүний баталгаа энэ аюулт үер усны гамшгийн дараах нөхцөл байдал харууллаа.

Үерийн улмаас гэр орон, авто машингүй болсон иргэд хохирлоо хэрхэн нөхөн төлүүлэх талаар хуульч Э.Энхцэцэг “Аж ахуйн нэгжүүд, хувь иргэн эд зүйлсээ гэнэтийн ослын даатгалд даатгуулсан бол гэрээнд заасны дагуу тодорхой хэмжээний нөхөн төлбөр авах боломжтой. Даатгуулаагүй бол ямар нэгэн нөхөн төлбөр авах боломжгүй. Төрийн хамгаалалтад байдаг эд зүйл үерт автсан бол эрсдэлийн үнэлгээг нь гаргаад Эрсдэлийн сангаас санхүүжилт гаргаж засах зохицуулалт бий. Харин хувь иргэн, аж ахуйн нэгжийн үерт автсан хөрөнгөд нөхөн олговор өгөх зохицуулалт байхгүй” хэмээн тайлбарлаж буй.

Гадны улс орнуудад даатгалын салбар янзтай хөгжсөнийг бид кинон дээрээс хардаг. Бүр эд эрхтнээ тус бүрээр нь даатгуулчихдаг гээд бодохоор олон зүйл тайлбарлах шаардлагагүй. Хүн гэдэг амьтанд гэнэтийн ямар ч зүйл тохиолдож болно. Манайд бол ах дүү, эргэн тойрны хүмүүсээсээ гуйж түүн, өөрсдийгөө болон бусдыг давхар эдийн засгийн хямралд оруулдаг. Харин гадныхан бол даатгал л хамгийн бодит дэмжлэг гэдэг зарчмыг яс баримталдаг.

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2022 оны дөрөвдүгээр улирлын тоон мэдээллээс харахад даатгалын нягтрал буюу нэг хүнд ногдох даатгалын нийт хураамжийн орлого олон улсад монгол төгрөгөөр 3.1 сая байдаг бол манай улсад 87 мянган төгрөг л байна. Энэ бол ирээдүйд учирч болох эрсдэлээ монголчууд бид яаж үнэлдгийг харуулах тоо. Хэдий тийм ч сайн дурын даатгал хийлгэдэг иргэд бүр байхгүй гэсэн үг биш. Жил ирэх тусам даатгуулагчдын тоо бага хувиар боловч өсч буйг Санхүүгийн зохицуулах хороо тайландаа онцолсон байв. Манай улсад 20 орчим даатгалын компани олон төрлийн даатгалын үйлчилгээг үзүүлдэг. Тэдгээрээс иргэд гэнэтийн осол, эмчилгээний даатгалын гэрээг 2021 онд 126.389 байгуулж байсан бол 2022 онд 195.174-ийг байгуулжээ. Хөрөнгийн даатгалын гэрээг 2021 онд 144.283 хүн байгуулсан бол өнгөрсөн онд 161.063 болж нэмэгджээ. Авто тээврийн хэрэгслийн даатгал 80.786-гаас 96.069 болж, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал 690.589-өөс 735.854 болж өсчээ.

Хэзээ ч хэрэг болох юм гэж итгэлгүй, тоомжиргүй ханддаг монголчууд бидэнд одоо л даатгалын ид шид гарч, аминд орж байна шүү дээ. Даатгалын компаниуд үерт өртсөн харилцагчдадаа нөхөн төлбөр хэдийнэ олгож эхлээд байна. Гэхдээ даатгалууд дотроо олон төрөл. Энэ удаагийн үерийн дараах хохирол дээр нэг эндүүрэл гарч буй нь авто машины даатгал болоод байна. 100 орчим автомашин үерт өртсөн. Хохирогчид авто машины даатгал хийлгэчихсэн юм чинь нөхөн төлбөр авах боломжтой гэж ойлгон, даатгалын компаниуд руу холбогдож эхэлжээ. Энэ нь үнэндээ авто машин оношилгоонд ороход даатгуулахыг шаарддаг, замын цагдаагийн шалгадаг албан журмын даатгал. Энэ бол замын хөдөлгөөнд оролцож байхдаа жолооч осол аваар гарган бусдад учруулсан хохирлыг даатгалын компани нөхөн төлөх зориулалттай л даатгал юм. Харин гал усны аюул зэрэгт эд хөрөнгө нь өртөх эрсдэлийг тооцоолж даатгуулдаг нь сайн дурын даатгал.

Стастистикийн үндэсний хорооноос гаргасан 2022 онд 1.2 сая авто машин улсад бүртгэлтэй гэж тоологджээ. Сайн дурын даатгалыг жолооч нар 2022 онд 96069 хийлгэсэн нь нийт авто машины найман хувийг эзэлж байна. Жолооч нар голдуу авто машинаа банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авсан тохиолдолд албан шаардлагаар сайн дурын даатгалд хамруулдаг явдал дийлэнх хувийг эзэлж байгааг Албан журмын даатгуулагчдын холбоо дуулгав.

Түүнээс гадна хөрөнгийн даатгал буюу хашаа байшин, гэр орноо даатгадаг явдал бас л хангалтгүй. Хүн ам, орон сууцны бүртгэлээр 2022 онд Монгол Улсад 342.409 гэр, 546.979 байшин орон сууцны бүртгэгджээ. Эдгээрээс 161.063-т нь л даатгал хийгдсэн гэсэн үг. Бас л чамлалттай үзүүлэлт. Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал “Сүүлийн хоёр удаагийн үерт эд хөрөнгө нь хохирсон даатгуулагчдын нэхэмжилсэн хохирлын хэмжээ гурван тэрбум гаруй төгрөгт хүрч байна. Эдгээр хохирлын дийлэнх хэсгийг аж ахуйн нэгжүүдэд учирсан хохирол эзэлж байгаа юм. Иргэдийн хувьд даатгагдсан хохирлын хэмжээ бага байгаа бөгөөд ихэвчлэн тээврийн хэрэгслийн даатгалтай холбоотой хохирлуудыг нэхэмжилж байна. Даатгалын компаниудын хувьд үерт хохирсон иргэдийн тээврийн хэрэгслийн даатгал нь үерийн уснаас үүдсэн хохирлоо даатгалын гэрээндээ тусгаж даатгуулсан бол нэг сая төгрөгийн хохирлыг нэн тэргүүнд урьдчилан өгч, нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлэн шуурхай олгохоор ажиллаж байна. Иргэд болон хуулийн этгээдийн хувьд өөрийн эд хөрөнгө, эрүүл мэндээ даатгуулах нь энэ мэт томоохон хохирол үүсэхэд аливаа санхүүгийн хүндрэлгүй даван туулах боломжийг олгодгоороо онцлогтой. Цаашид үер усны аюул давтагдах эрсдэлтэй тул иргэд эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө хамгаалах, шаардлагагүй бол бороо хур ихтэй үед аян замд гарахгүй байх, үерийн усанд эд хөрөнгийн хохирол үүсгэхгүйн тулд зөөвөрлөн шилжүүлэх, үр хүүхэд өндөр настнаа харж хамгаалах хүнгүй орхихгүй байх, хөрсний болон агаарын бохирдол үүсч гэдэсний халдварт өвчин ихсэх эрсдэл байгаа тул цэвэр ус хэрэглэх, гарын ариун цэврийг сахих, маск зүүх зэргээр үерийн дараах эрсдэлээс зайлсхийхийг зөвлөж байна” хэмээсэн. Тээврийн хэрэгслийн даатгалтай иргэд үерт машинаа алдсан бол ингээд л нөхөн төлбөрөө авчихаж байна шүү дээ.

Авто тээвэр, хөрөнгийн даатгалаас гадна эрүүл мэндийн даатгалыг хийлгэж хэвшвэл бүр ч илүү хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын өнгө төрх, монголчуудын гэнэтийн аваар осол, өвчлөл, нас баралт ямар түвшинд байгаа билээ. Урьдчилан сэргийлэлт эрүүл мэндэд чухал байдагтай эн дүйцэхүйц алхам бол эрүүл мэндийн даатгал гэж үздэг юм билээ.

Өнөөдрийн Монголд эрүүл мэнд, эд хөрөнгөдөө багахан төсөв зарцуулаад гадныхан шиг даатгуулаад хэвшчихвэл амьдралын чанар, насжилтад дориухан хувь нэмэр өгчихнө дөө.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 23 цаг 59 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 23 цаг 59 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top