x

Монгол-Франц: Түүхэн айлчлал гэдгийн учгийг тайлахуй

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийх цаг мөч ойртсоор. Францаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал гэдгийг хаа хаанаа онцлон тэмдэглэж байна. Яагаад түүхэн гэж? 

1912 онд манай ухаант өвөг дээдэс-эх орончид гадаад 9 улсад хандан туурга тусгаар Монгол Улсаа хүлээн зөвшөөрүүлэх гэж хоёр хөршөө даван ихээхэн зориг гаргаж байснаас эхтэй юм. Чин ван Ханддорж нар Хаант Орос улсын нийслэл Петербургт 1913 эхээр морилохдоо Европын нэр бүхий 5 улс, тухайлбал Франц, Британи, Герман, Бельги, Голландын Эзэн хаадад хандсан тусгай бичгийг авч явсан ба тэдгээр улсын ЭСЯ-дтай холбоо тогтоох, болбол тэдгээр улсуудад айлчлах зорилготой байсан гайхамшигт түүхээс эхтэй юм.

Хэдийгээр тэр явдал саначлан бүтээгүй ч тэр санаархлаа монголчууд орхиогүй ээ. Ардын хувьсгалын анхны жилүүдэд Төвийг сахисан Швейцарь лугаа хөгжих номлолын дагуу Францад монголын оюутан сурагчдыг суралцуулахаар илгээж, Европын их соёлын уурхайг Монголдоо нээхээр чармайлт гаргаж байсан түүх мөн тэрхүү “түүхэн айлчлал” гэдгийг тодотгох учиртай юм.

Дэлхийн их түүхийн нугачаан дунд Монгол маань дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх тэмцлээ ганц ч хором орхиогүйгээр барахгүй Дэлхийн шинэ хамтын нийгэмлэг–НҮБ-ын анхдагчдын нэг болчих санаатай томхон зориг гаргаж байсан тэр цаг үед Франц улс Монгол руу найрсаг сэтгэлийн гараа сунгаж байсан юм. 1946 он гэхэд Франц нь тухайн үеийн БНМАУ-ыг де-факто хүлээн зөвшөөрсөн. НҮБ-д элсүүлэх асуудлаар Аюулгүйн Зөвлөл хуралдахад дэмжсэн санал өгч байснаас тэр түүх үргэлжилсэн. Өрнөдийн гүрнүүдээс БНМАУ-ыг де-факто хүлээн зөвшөөрч, улс төрийн дэмжлэг НҮБ-ын индэр дээр үзүүлсэн анхны гүрэн бол Франц байв. 

1946-1961 онд НҮБ-д БНМАУ-ын орон зайн (гишүүнчлэл) асуудал яригдах тоолонд Франц дэмжсээр ирсэн ба тэр дэмжлэг нь 1965 онд дипломат харилцаа тогтоосноор үр дүндээ хүрчээ. Де-факто хүлээн зөвшөөрч 20-иод жилийг туулсны эцэст де-юре хүлээн зөвшөөрч албан ёсоор Элчин сайдын хэмжээнд дипломат харилцаа тогтоосон нь тэр байв. 

1965.04.27-ны өдөр буюу эдүгээгээс 58.1 жилийн өмнө манай улсыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон ба БНМАУ-ыг хүлээн зөвшөөрсөн гадаад орнуудын дотор 31 дүгээрт Франц жагссан. 1965 он, нэгэнтээ чилийсэн нэгэн жаран өнгөрчээ. Энэ жаранд Францаас дээд өндөр түвшний төлөөлөгч Монголд айлчилж байгаагүй учраас энэ удаагийн айлчлалыг ТҮҮХЭН АЙЛЧЛАЛ хэмээн нэрлэж байна. 

Монгол Улс ковидын цар тахлын жилүүдийг ардаа орхиж, даян дэлхийг түгшээсэн “Шинэ хүйтэн дайн”-ыг үл ажран энхийг эрхэмлэсэн олон тулгуурт идэвхтэй гадаад бодлогоо сүүлийн хоёр жилд (2022, 2023 он) чадамгай явуулж байна. Олон тулгуурт гадаад бодлого гэдэг утгандаа яг нийцэж байна. 

Хоёр их хөрштэй Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа алдалгүй явуулсаар байна. Хоёр хөрштэй харилцахдаа ч тэнцвэрийг гайхалтай зөв барьж чадлаа. Хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийн хооронд ч харилцаа, хамтын ажиллагааны тэнцвэрийг зөв оновчтой барьж чадаж байна. Манай Төрийн гурван өндөрлөг, ГХЯ-ны урилгаар энэ нэг жил хагасын дотор манай эх орныг зориод хүндэтгээд айлчилсан дараахи жагсаалтаас жишээлээд үзэж болно. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга, Канадын Парламентын Сенатын танхимын дарга, Польшийн Ерөнхийлөгч, Унгарын Үндэсний Ассамблейн дарга, Японы Гадаад хэргийн сайд, Польшийн Гадаад хэргийн сайд бөгөөд ЕАБХАБ-ын 2022 оны дарга, ОХУ-ын Гадаад хэргийн сайд, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын (ЮНЕСКО) Ерөнхий захирал, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд, БНСУ-ын Гадаад хэргийн сайд, БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд, Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд, ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч гэхчлэн айлчлал хоёр урсгалтай, харин ч манай улс руу айлчилсан нь түлхүү дүн харагдаж байна. Энэ жагсаалтад ороогүй гадаадын өөр олон зочныг манайхан нөхөөд тодруулж болно. Би зөвхөн томхоныг нь нэрлэлээ.

Энэ жагсаалтыг одоо Францын Төрийн тэргүүний айлчлал баяжуулах гэж байна. Түүхэн ач холбогдол нь нэг айлчлал, айлчлалын үеийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээгээр хэмжигдэшгүй. Цааш цаашдаа айлчлалын үр дүн урт хугацааны туршид тогтвортой хэрэгжих болтугай хэмээн ерөөе. Гол нь манай талаас, монголчууд биднээс их зүйл шалтгаалдаг.

Ингэхэд Франц өөрөө хэн бэ гэдэгт зарим нэг тодорхойлолт өгөх нь чухал байх. Соёл урлаг, шинжлэх ухаан, хүмүүнлэг гэхгүйгээр геополитикийн өнцгөөс харъя. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүний нэг нь. Дэлхий дээр цөмийн зэвсэгтэй 5 их гүрний нэг нь. Даян дэлхийн ажил үйлсийг залдаг, дэлхийн дэгийг тогтоодог 5 том гүрний нэг нь.Байнгын 5 гишүүний хоёртой нь манай улс Иж бүрэн стратегийн түншлэлтэй. Улс төр, эдийн засаг, бүх салбарын харилцаа тэр хоёр улстай зэрэг хөгжсөн. Аюулгүйн Зөвлөлийн гишүүн АНУ-тай Стратегийн түншлэлтэй, манай талаас хэрэгжүүлсэн айлчлалуудыг дурдахгүйгээр зөвхөн АНУ-ын талаас айлчилсныг нь эргээд харахад АНУ-ын Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, удаа дараагийн ТНБД нар Монголд айлчилжээ. Тэгвэл НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 4 дэх том гишүүн улсын Төрийн тэргүүн анх удаагаа Монголд маань морилох гэж байна. Цаана нь Их Британийн өндөр дээд хэмжээний төлөөлөгч айлчлахаар хэзээ нэгэн цагт ирэх нь мэдээж. Энэ жилдээ, эсвэл ойрын жилүүдэд байхыг хэн байг гэхэв. Энэ утгаар Франц хэн бэ гэдэгт эхний хариултаа өгч болно.

Франц бол жин нөлөө, хөгжлийн түвшин, цэрэг-стратегийн хүч нөөц, санхүү-эдийн засгийн их боломжоороо Европын Холбооны ба Өрнөд Европын (ерөөсөө Европын) хөгжил дэвшлийн гол локомотив улс гэдэг статусыг Германтай зэрэгцээд нүүр бардам эзлэж байна. Франц, Герман хоёр нийлээд Европын Холбооны нийт төсвийн тал орчмыг гаргадаг гэсэн тооцоо буй. Тэр утгаар Франц хэн бэ гэдэгт дараагийн хариултаа өгч байна. Франц бол Европын Холбоон дахь манай чухал (магадгүй гол) гуравдагч хөрш байж чадна. 

УИХ-ын 2011.02.10-ны өдрийн тогтоолоор батлагдсан Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын улс төрийн гадаад бодлогын нэг хэсэг нь “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж заасан байдаг. Монгол Улс уг бодлогыг хэрэгжүүлэх хүрээндээ өндөр хөгжилтэй орнуудтай улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байгаагийг том илэрхийлэл нь ноён Макроны энэ удаагийн айлчлал болно.

Энэхүү айлчлалаар Франц гэх гуравдагч хөршийн маш том хөрөнгө оруулалт яригдах нь тодорхой. Хоёр орны түншлэлийн харилцааг шат ахиулна, хамтын ажиллагааг өргөжүүлнэ, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим чухал асуудлаар ярилцана; ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт харилцан ашигтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр ярилцана гэж айлчлалын тов зарласан албан мэдээнд тод томруун зааж өгсөн. Ногоон эрчим хүч хэмээн энд даруухан нэрлэж байгаа боловч цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаа хоёр улсын эдийн засгийн харилцааны ноён нуруу болох боломж бий. Нэгэнтээ хоёр улсын хамтарсан ураны олборлолт ба шар нунтагийн үйлдвэрлэл эхлэлээ тавьчихсан. Энэ талаар хоёр Төрийн тэргүүн чухал шийдвэрт хүрэх болов уу гэсэн хүлээлт монголын нийгэмд буй болсон. Энэхүү айлчлалын хамгийн чухал сэдэв ба үр дүн байгаасай гэсэндээ хэргээр тэмдэглэе. 

“Хоёр орны түншлэлийн харилцааг шат ахиулна” гэж зүгээр ч нэг хэлчихээгүй болов уу. Харин ямар түншлэл байх вэ гэдэгт хариулт хэлэх учиртай. Миний ойлгож байгаагаар, хүсч байгаагаар “Стратегийн түншлэл”-д хүргэх шаардлагатай. Гэхдээ энэ ондоо. Францын Элчин сайдын жиргээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ онд Францын хариу айлчилна гэсэн байна. Тэгэхлээр хоёр Төрийн тэргүүн нэг онд харилцан айлчилсан дүн 2023 оны төгсгөлд гарах нь байна. Монгол-Францын харилцаа арвин ургацтай жил туулах нь байна. 

Европын Холбооны хүчирхэг гишүүн Францтай ийм дотно харилцааг бүтээж чадсаных эргэж сануулмаар нэг чухал асуудал байнаа. Монгол улс, Европын Холбооны хооронд 1989 онд дипломат харилцаа тогтоож, Европын Холбоо монголын экспортын барааг 1991 оноос өөрийн GSP-д хамруулах болсон нь манай экспортыг нэмэгдүүлэхэд таатай нөлөөлж, ялангуяа боловсруулсан ноолуур, ноолууран сүлжмэл эдлэл, бүтээгдэхүүний экспортын өсөлтийг дагуулсан. Монгол улс энэ хугацаанд GSP-ийн ерөнхий хөнгөлөлтийг эдэлж ирсэн. 

Манай улс далайд гарцгүй, Европын зах зээлээс алслагдмал, үүнээс үүдэн олон улсын транзит тээврийн их хэмжээний зардал манай экспортын өртгийг нэмэгдүүлдэг зэрэг бодит хүчин зүйл бий. Манай улсын өнөөгийн болон ойрын ирээдүйн экспортын сонирхол нь татвараас чөлөөлөгдөх 7000 гаруй нэрийн бараа юм. Хөнгөлөлтийг 2008 оноос эдлэж байна. GSP-ийн зарчмын дагуу манай улс Европын Холбоонд хариу буулт хийх, татвараа бууруулах шаардлагагүй. Энэ их боломжоо бид ашиглаж чадахгүй байгааг анхааруулах нь зөв болов уу. Айлчлалын дараа сэдвийг дахин хөндөх болно.

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • өах (172.69.252.154)
    тэр новшыг ирлээ гээд юу өжрчлөгдөх юм
    2023 оны 05 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top