x

Эммануэл Макроны айлчлалыг тольдохуй

НҮБ-ын "ногоон индэр" Монголд шилжив

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын гишүүн буюу цөмийн зэвсэг эзэмшдэг таван гүрэн бий. Их Британи, ОХУ, Франц, БНХАУ тэгээд АНУ. Хоёртой нь Монгол Улс урд, хойд талаараа хиллэдэг. Үндсэндээ мөнхийн хөршийн статустай, бас Иж бүрэн стратегийн түншлэлтэй. Харин АНУ-тай Стратегийн түншлэлийн харилцаагаа дахин баталгаажуулсан нь 2019 он. Үлдсэн хоёртой нь "гуравдагч хөрш"-ийн харилцаатай. Гагцхүү Төв Азийн цээжинд орших Монгол Улс НҮБ-ын ч, дээрх таван гүрний хувьд ч геополитик, газар нутгийн байршил талаасаа хамгийн сонирхолтой дүр, дипломат өрөг дээрх "гол тоглогч"-ийн байр суурьд шилжээд жил тойрсон нь энэ. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс төр, геополитик тойрсон өрсөлдөөний хамгийн том дэвжээ болсон НҮБ-ын "ногоон индэр"-тэй дүйх хэжээний имиж нь Монгол Улсад хэдийнэ бүрджээ.

Хагас жил хүрэхгүй хугацаанд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хоёр орлогч нь ээлж дарааллан Монголд ирээд буцлаа. Залгуулаад Польшийн Ерөнхийлөгч айлчлав. Одоо Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны албан ёсны айлчлалын тов тодорлоо. Саяхан л, ердөө гурав хүрэхгүй жилийн өмнөхөн хойд, урд хоёр хөршөөсөө хэтэрдэггүй, дөрвөн уулынхаа дунд орших Улаанбаатарынхаа Төв талбайд улс төрийн уур амьсгал нь улайсахаас өөрөөр гадагшаа чиглэсэн бодлогогүй, биднийг зорих айлчлалгүй бараг "хаалттай" явсан Монголын дипломат бодлого жил хүрэхгүй хугацаанд ийм түвшний үсрэлт хийсэн нь зэрэгцэн оршиж буй бөмбөрцгийн улс орон бүрд сонирхох сэдэв, магад хамгийн анхаарал татах шалтгаан.

Украинд өдүүлсэн ОХУ-ын дайнаас үүдсэн дэлхийн улс төр, геополитикийн шинэ хуваарилалт, сөргөлдөөнд жижигхэн Монголын дотоод асуудал сонирхол төрүүлэх сэдэл мэдээж биш. Улсын төсөвт жин дардаг нүүрсний экспорт нь урд хөршөөсөө бүрэн хамааралтайгаас бусдаар угаас тэдэнд чих тавих шаардлага үүсэхгүй. Харин Ази, Европ, АНУ тэргүүтэй улсын Гадаад харилцааны сайд нарын араас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь өөрөө ирж, Польшийн Ерөнхийлөгч Элчин сайдаа яамаа сэргээн байгуулаад буцсан нь хуучраагүй байхад Францын Ерөнхийлөгч анх удаагаа айлчлахаар болсон нь агуулга талаасаа сайны дохио. Түүхэн айлчлал, түүхэн үйл явдал, Евроазийн тэг дунд оршдог Монголд нэн шинэхэн боломж нээх нь тодорхой.

Өчигдөрхөн Монгол Улсыг уул уурхайн баялгаар нь гадаад тавцанд төсөөлдөг байсан бол өнөөдөр Монголд хэн айлчлах, түүгээрээ дамжуулж ямар байр суурь илэрхийлэх вэ? гэдэг нь бидэнд биш тэдэнд хүлээлт үүсгэдэг болсон нь НҮБ-ын "ногоон индэр" Монголд шилжсэнийг харуулав. Мэдээж албан бусаар... ОХУ, Украины дайн эхэлснээс хойш аль ч түвшинд голлох үүрэг, статустай яваа Францын Төрийн тэргүүн Монголын нийслэлээс ямар мэдэгдэл хийж, мессеж өгөх нь сонирхолтой бөгөөд хүлээлт үүсгэх АСУУЛТ!. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар тэрбээр энэ сарын 21-22-нд албан ёсны Төрийн айлчлал хийх юм. Үндсэндээ Монгол Улс гадаад харилцааны "супер цикл"-ийнхээ үед нэгэнт зогсчээ. "Гуравдагч хөрш"-ийн бодлого, түүнийг дагасан хөрөнгө оруулалт Монголд хэрэгтэй нь үнэн л юм бол энэхүү эерэг үзүүлэлтээ зогсонги байдалд оруулчихгүй, улам өргөжүүлэх нь Ерөнхийлөгчийн гадагшаа чиглэсэн "нэг цонх"-ны бодлогоос бүрэн хамаарна. Улсын Ерөнхийлөгчөөр ажиллана гэдэг жүдогийн ДАШТ үзэж, ШХАБ-ын уулзалтаас хэтэрдэггүй үе ард үлдэж, тэс ондоо, тусгаар орны бие даасан гадаад бодлогыг давхар үүрч явдаг гэдгийг ганцхан жилийн хугацаанд би ч харлаа, чи ч харлаа, бид бүгдээрээ, бүр дэлхий нийтээрээ харж байна гэдгийг энд тодотгох гээд байгаа хэрэг. 

Л.Оюун-Эрдэнэд ирсэн түүхэн боломж

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш нэн түрүүнд боловсруулж, УИХ-аар батлуулах хүртэл "ТУГ"-аа болгож, нугалсан гол ажлын нэг нь "Шинэ сэргэлтийн бодлого" хэмээх урт хугацааны хөгжлийн бодлого. Үүнээс нэн тэргүүнд хэрэгжүүлэх учиртай, хүч, бяр, мөнгө хаяхаас ч өөр сонголтгүй нь Эрчим хүчний сэргэлт. Энэ хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг БНХАУ-ын талтай хэрэгжүүлэхээр тохирсон. "Эгийн гол"-ын төслийг явуулах асуудлыг ОХУ-ын талд тавьсан, хариугаа хүлээж буй. "Дараагийнх нь Эгийн гол" гэж Ерөнхий сайдын хэлсэн бодит биеллээ олох нь цаг хугацааны л асуудал гэсэн үг. Угаас энэ төсөл явах л учиртай. Гэхдээ эрчим хүчний төсөлд хүч хаях нь зүй ёсны шаардлага болсон энэ цаг үед дотоод нөөц боломжоо ашиглаж, асуудлыг шийдэх нэг арга зам бий нь УРАН. Хүлэмжийн хийн ялгарал, хүрэн нүүрсний хэрэглээг халах урт хугацааны зорилт нь дэлхийн чиг хандлагыг хүссэн ч, эс хүссэн ч атомын цахилгаан станцтай болох сонголт руу зүг чиг зааж эхэлсэн.

ОХУ, Украины дайны нөлөөгөөр дэлхий нийтээрээ эрчим хүчний хямралд орсон нь саяхан. Эрчим хүчний "аварга" нийлүүлэгч хойд хөршийн дам нөлөө ч мэдэгдэхүйц хэмжээнд багасч, ойрын хугацаанд одоогийн байр сууриа үлэмж алдахыг шинжээчид онцлох болсон. Үнэнээс хол зөрөхгүй л дүгнэлт. Ийм нөхцөлд эрчим хүчний хамгийн хүртээмжтэй, бас ашигтай эх үүсвэрийг бүхэлдээ эрэлхийлж эхэлсэн нь шууд утгаараа атомын цахилгааны станцтай холбогддог. Нэг ам.доллар зарцуулаад гурвыг олох технологи нь бэлээхэн байхад хэн бүх тийшээ л орно. Хөрөнгө хаяна. Ганцхан портер машинд ачаад аваад явах хэмжээний бага оврын цөмийн реактораар 4-5 сая хүн амын эрчим хүчний хэрэгцээг дөмөгхөн хангах боломж нь энэ төсөл рүү шуурах шалтгаан. Хумсны толион чинээ уранаар хэдэн арван вагон нүүрс шатаасантай тэнцэх эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой гэдэг л юм. Шинжлэх ухаанаар нотлогдсон, баримттай учраас тэгж ярьж таарна. 

Бүрэн зураглаараа дэлхийн эрчим хүчний чиг хандлагыг атомын цахилгаан станц, түүнд шаардлагатай уран тодорхойлох болсон нь Монгол Улсад шинэ хаалга нээгээд зогсохгүй, дотоод зовлонгоосоо ангижрах боломжийг олгох түүхэн цаг үедээ тулж ирлээ. Ийн хэлэхийн учиг нь ураны нөөцөөр дэлхийд эхний 10-т, түүнээс ч урагшаа жагсах боломж Монголд бий юу? гэвэл бий. Атомын цахилгаан станцын төсөл рүү ороход, хэрэгжүүлэхэд түүхий эд нь бэлэн, бүр хангалттай байгаа гэсэн үг. 

Тэгэхээр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны айлчлалын үеэр хөндөгдөж мэдэх хамгийн том агуулга нь Монгол Улсад атомын цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх эсэхийг харилцан тохиролцох уу? гэдэг нь анхаарал татах нь ойлгомжтой. Цөмийн реакторын хөгжил, туршлагаар дэлхийд тэргүүлдэг орны Ерөнхийлөгч ОХУ, БНХАУ-ын дундах Монголд зүгээр нэг зураг даруулж, үг хэлэх гэж ирэхгүй нь ойлгомжтой. Байгаль орчинд ээлтэй, шинэ үеийн жижиг, дунд хэмжээний цөмийн реакторын шийдэл нь төв цэг болсон улсын Төрийн тэргүүнтэй гар барьж, түншлэх нь энэ Засгийн газар, Ерөнхий сайдад ирсэн алдаж болохгүй боломж юм. Бид дэлхийтэй, бусадтайгаа хөл нийлүүлж алхана уу? гэхээс тэдэнд хүлээх шалтгаан, бас шаардлага ч үгүй. Тэдэнд хангалттай туршлага нь байна, бидэнд арвин нөөц нь байна. Одоо олон жил дуншсан дотоодын улс төр, эсэргүүцэл, шүүмжлэл, хардлагаа Монгол Улс түр азнаад, бүр хаяах зүй ёсны шаардлага л байна. Түүнийг давах, улс төрийн эр зориг гаргах эсэх нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс бүрэн хамаарах асуудал. Урд, хойш хөршийнхөө гарыг хараад суувал дэлхий биднийг хүлээхгүй гэдгийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд хангалттай харлаа, мөн мэдэрлээ. 

Хил залгадаггүй ч хамгийн баруун болон зүүн цэг хооронд 40 км-ээр алслагддаг Казахстан улс өнөөдөр ураны нөөцөөрөө дамжуулж цөмийн эрчим хүчний салбарт том тоглогчийн байр суурийг эзэлж байна. Түүх сөхвөл Францын "Арева" компани адилхан л буюу 1997-1998 онд Монгол, Казахстанд зэрэг төсөл хэрэгжүүлсэн юм билээ. Гэвч нэг нь боломжоо ашиглаж, нөгөөх нь суурин дээрээ хий эргэсээр байгаад эцэстээ эрчим хүчний хямралд тулсныг Монгол, Казахстаны жишээ бэлээхэн харуулна. Тэгэхээр гадаад бодлого гарч буй үсрэлт, бий болгож буй нэр нүүр, нэгэнт бүрдүүлж эхэлсэн имижээр дамжуулж Монгол Улс эрчим хүчний эх үүсвэр, тэгэхдээ атомын цахилгаан станц руу шилжихээ зарлавал "Гуравдагч хөрш"-ийн хөрөнгө оруулагчдад бас нэгэн эерэг мессеж өгнө. Гол нь хоёр толгойтой тугалнаас эхлээд хэн нэгний бэлдсэн сценарийн дагуу явж ирсэн "эх орон" ч үзлээсээ салж, хашаанаасаа гарч сэтгэх нь чухал. Л.Оюун-Эрдэнийн түүхэнд үлдэх гавьяа нь. Улс төр, нийгмийнхээ асар их эсэргүүцэлтэй тулгарсан ч Ерөнхий сайдын хувиар Оюу Толгойг хөдөлгөсөн С.Баярын гавьяа өнөө цагт ч "Гуравдагч хөрш"-ийн хөрөнгө оруулалтын хамгийн том дархлаа нь болж урагшилсаар л байна. Нүүрс, зэсээр дэлхийд том тоглогч байж чадахгүй юм гэхэд ядаж уранаар эхний тавд орох хэмжээний нийлүүлэгч болох нь манайд хэрэгтэй, Монголын ирээдүйд нэмэртэй. Тэгэхгүйгээр элстэй уут цоолж, урд хил рүүгээ чиглэсэн акц өрнүүлснээр улс орон хөгжихгүй, ХХ зуундаа л үлдэнэ. Юу үнэн энэ л үнэн.

Дараагийнх нь хэн бэ?

Оюу Толгой төслийг хөдөлгөж, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн үеэс зөвхөн нүүрс, зэс тэргүүтэй уул уурхайн баялгаар нь төсөөлдөг, хардаг, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөдөг 2010-2012 онтой харьцуулахад гаднынхан Монгол Улсыг өөрөөр харах болов. Гэхдээ газрын хэвлий дэх баялаг гэхээсээ гадаад тавцанд баримталж буй дипломат өрөг дээрх нүүдлээр нь. Импортын 90 гаруй нь хувь нь БНХАУ-аас, эрчим хүчний тодорхой хувь нь ОХУ-аас хамааралтай Монголд хоёр хөршөө бараадахаас өөр сонголт өнөөдөртөө үгүй ч бие даасан гадаад бодлого нь бусадтай харилцах, хамтын ажиллагаа эхлүүлэх гол хөшүүрэг, луужин гэдгийг түрүүчээсээ хүлээн зөвшөөрч буй нь бидний давуу тал болж эхэлсэн нь энэ.

Өмнө нь Монгол Улс, Төрийн тэргүүн нь ШХАБ-д ажиглагчийн статусаа дээшлүүлж, шат ахиулах цаг болсныг гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ил тод мэдэгддэг байсан бол өдгөө Ерөнхий нарийн бичгийн дарга нь өөрийн биеэр ирж, түдгэлзсэн хариу аваад буцдаг боллоо. Өдөр болгон шахуу дэлхийн 193 орны аль нэгэнд айлчлах урилга хүлээж авдаг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь 13 жилийн дараа Монгол Улсад айлчилж, "Энх тайвны бэлгэ тэмдэг" гэж нэрийдэв. ОХУ, Украины дайн хурцадмал байдалд шилжихтэй зэрэгцэн Төв Азийг, тэр дундаа Монголыг сонгосон шалтгааны нэг энэ. Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда айлчлалынхаа үеэр Элчин сайдын яамаа сэргээн байгуулж, томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, соёл урлаг, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон нь тохиолдын зүйл биш. Удахгүй Францын Ерөнхийлөгч Э.Макрон ирнэ. Японы Хирошима хотод болох "Их долоо"-гийн уулзалтаас шууд Монголд ирэхээр товлосон түүний айлчлал ч гэнэтийн үйл явдал мэдээж биш. Ерөөс Монгол Улсыг дэлхий нийтээрээ өөр түвшинд харж эхэлсний дохио. 

Эндээс нэг л АСУУЛТ гарч ирнэ. Тэр нь Францын Ерөнхийлөгчийн дараа Монгол Улсад ирэх Төрийн өндөр албан тушаалтан хэн бэ? Түүгээр юу ярих вэ? Төр, засгийн түвшинд ямар хэлэлцээ, бас тохиролцоо хийх вэ? зэргээр хөвөрнө. Ямар ч байсан НҮoБ-ын дарга, Польш, Францын Ерөнхийлөгч нар жил хүрэхгүй хугацаанд дараалсан айлчлал хийж байгаа нь Монголын хувьд дэлхийн дипломат өрөг дээрх маргаангүй том ҮСРЭЛТ юм. Гагцхүү Монголыг харах дэлхийн хандлага өөрчлөгдөж, зарим талаараа хүлээн зөвшөөрч эхэлсэн энэ цаг үед монголчууд өөрсдөө манлайлал үзүүлэх нь дараа дараагийн айлчлалын дүр хэн байхыг тодорхойлж мэдэх нь!

С.Гандөл /uzeg.info/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top