x

Үндсэн хуулийн өөрчлөлт: Нөөцөнд үлдсэн 126

УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцооны тухай иргэдэд танилцуулахаар тойрогтоо ажиллаад ирсэн гишүүдийн ажлын үр дүнг УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр ерөнхийд нь танилцуулчихлаа. Гишүүдийн тоог 152 болгохыг иргэд дэмжихгүй байгаа тул энэ тоог бууруулна. Улс төрийн бусад намуудтай зөвшилцөнө гэдгээ УИХ-ын дарга хэлэв.

Ямартай ч сонгуулийн тогтолцоог өөрчлөх, мажоритари, пропорциональ хосолсон холимог системийг Үндсэн хуульд хийх нь хэвээр үлдлээ гэсэн үг. Харин гишүүдийн тоог 152 болгох Засгийн газрын санал унаж байгаа юм байна. Буугаад хэд дээр очих вэ? гэдэг ганц “бодлого” үлдэж байна. Хуулийн төсөлд байгаа 152 гэдэг тоог бууруулахаар бол мажоритари 76-гаасаа хасах уу, эсвэл намын жагсаалтаас хасах уу?

Өмнө хэлсэнчлэн одоо байгаа мажоритари тойргоос сонгогддог 76 мандатыг лав хасах боломжгүй. Үүнийг хадгалахгүйгээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломжгүй, эрх баригч намын авч үлдэхийг хүсч байгаа ганц зүйл энэ. Харин пропорциональ буюу жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог хэд л бол хэд болгож бууруулж чадна. 

Ер нь бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой болсон эхний шалтгаан нь гишүүдийн тоог нэмэгдүүлэх байсан. Үүнийг дагуулж сонгуулийн тогтолцоогоо ярьж байгаа. Тийм учраас анхнаасаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг бичихдээ тогтолцоо, гишүүдийн тоо хоёрыг салгалгүйгээр нэг заалтад багтаасан хэрэг.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл нь “Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар аргаар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно” гэсэн ганцхан заалт явж байгаа. Тогтолцоо, тоо хоёрыг нэг заалт болгож бичсэн учраас нэг нь унавал, нөгөө нь дагаад унана гэсэн үг.

Товчхондоо, Засгийн газраас оруулж ирсэн төсөл нь өөрөө “Тоогоо нэмэгдүүлэхгүй бол тогтолцоо ч гэсэн явахгүй шүү” гэсэн нэг төрлийн тулгалт юм. Тиймээс тогтолцоогоо өөрчилье гэвэл гишүүдийн тоог нэмэгдүүлэх, гишүүдийн тоог нэмэгдүүлэхгүй гэвэл тогтолцоо ч гэсэн хэвээр үлдэх аюултай. Тэгэхээр гишүүдийн тоог хэд болгож нэмэгдүүлэх вэ? Аль нам ямар байр суурь илэрхийлсэн бэ?

АН-ын ҮБХ-наас гарсан шийдвэрээр тус нам 60:40 гэсэн харьцааг дэвшүүлсэн байдаг. МАН-ын зүгээс 50:50 буюу мажоритари 76, пропорциональ 76 мандаттай байна гэсэн бол АН мажоритари нь 60 хувь, пропорциональ нь 40 хувь байх ёстой гэж үзсэн. Хэдийгээр гишүүдийн тоог заагаагүй боловч тойргийн төлөөлөл нь намын жагсаалтаас давуу байх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Намын дарга Л.Гантөмөр "Гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа ч 152 гэдэг тоо их байна" гэж хэлсэн. 

Ерөнхийдөө тус намын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал дээр идэвхийлэн оролцохгүй, намынхаа байр сууриа хэлчихээд хойш суугаад байгаа харагддаг. Учир нь, энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт нь МАН дангаараа эрх барьж байхдаа хийж байгаа гурав дахь том өөрчлөлт. Өмнө нь 2015 онд хоёр нам парламентад тэнцвэртэй суудалтай (38:36) байх үедээ нэг удаа Үндсэн хуульд томоохон хэмжээний өөрчлөлт оруулахаар зөвшилцөлд хүрсэн боловч МАН замын дундаас буцсан. Тиймээс АН-ын зүгээс энэ удаад болгоомжтой хандах нь аргагүй.

Тэгэхээр эрх баригч МАН парламент дахь сөрөг хүчнийхээ дэмжлэгийг авъя гэвэл АН-ын дэвшүүлсэн 60:40 гэдэг хувилбар луу явж магадгүй. Хэрвээ мажоритари тойргоос сонгогддог 76 мандатыг хэвээр үлдээнэ гэж үзвэл үүнийг нийт мандатын 60 хувь гэж тооцоод үлдсэн 40 хувь буюу 50 гишүүнийг пропорциональ буюу намын жагсаалтаар сонгох хоёр дахь хувилбар байна. Тэгвэл гишүүдийн тоо одоо байгаагаасаа 40 орчим хувиар нэмэгдэнэ. Нэгэнт гишүүдийн тоог нэмэгдүүлье гэж зориод Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээнд хүрсэн юм бол үүнээс бага байх ч боломжгүй юм.

Нэгдүгээрт, одоо байгаа мажоритари 76 мандатыг хэвээр авч үлдэх нь эрх баригч намын бодлого. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлт иргэдийн эсэргүүцэлтэй тулгарахгүй байх, намын жагсаалт буюу пропорциональ сонгуулийг дэмжүүлэх арга зам ч байж магадгүй. 

Б.СЭМҮҮН   

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.135)
    Луйварчид цагаандаа гарчээ
    2023 оны 05 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top