x

Хөгжлийн банкны шүүх хурал: 15 өдөр, 15 онцлох үйл явдал

Улаанбаатар чуулгад 2023.04.17-ны өдөр Хөгжлийн банкинд хамааралтай нэр бүхий 84 шүүгдэгчид холбогдох шүүх хурал эхэлсэн. Уг нээлттэй шүүх хурлын ажлын 15 дахь өдрийн онцлох 15 үйл явдлыг хүргэж байна.

1. Монгол Улсын түүхэнд урьд хожид ийм нүсэр бүрэлдэхүүнтэй шүүх хурал хийгдээгүй. Нийт 80 иргэн, 4 хуулийн этгээд шүүгдэгчээр, 100 гаруй өмгөөлөгч, 6 прокурор, 3 шүүгч, 30 гаруй гэрч, шинжээч, иргэний хариуцагч, нэхэмжлэгч, шүүхийн нарийн бичгийг оролцуулаад 200 хол давсан оролцогчид цугласан.

2. Гайхалтай нь шүүх хурал эхлэхэд шүүгдэгч, өмгөөлөгч нарын зүгээс эрүүл мэндийн болон бусад хувийн хүндэтгэх шалтгаан, ажлын шаардлагаар хурал хойшлуулах нэг ч хүсэлт гаргаагүй төдийгүй ирц 100 хувь бүрдэв. Энэ нь сошиалаар хэдэн сар нүдүүлж, залгуулаад УИХ-ын нээлттэй сонсголоор улс төрийн шүүлтэд орж залхсан шалтгаанаар албан ёсны шүүхээр аль нэг талдаа шийдүүлье гэсэн хүлээлттэй холбоотой. Нөгөө талаар шүүхээр ус тос, үнэн худал, зөв буруугаа нэг мөр шийдвэрлүүлье гэх итгэлтэй ч холбоотой байх.

3. Шүүх хурлыг олон нийтэд ил тод нээлттэй зохион байгуулсан нь олон талын ач холбогдолтой байлаа. Ямартаа ч хөшигний ард хэн нэгэнд ял завшуулсан, эсхүл хилсээр ялласан гэх хардлага төрөхгүй. Цаашид олон нийтийн эрх ашгийг хөндсөн албан тушаалын гэмт хэргийг нээлттэй шийдвэрлэдэг жишиг тогтоох шанг татлаа. Өмнө нь ихэнхидээ шүүхийн нээлт, хаалтыг харуулсанаа “нээлттэй” гэж гурилддаг байв.

4. Шүүгдэгч нар мэдээж өөрийгөө зөвтгөж мэдүүлэг өгөх эрхтэй ч энэ нь заавал тэдний хэлсэн бүгд үнэн зөв гэсэн үг биш. Тэгээд ч шүүх шийдвэрээ нотлох баримтад үндэслэн гаргана.Шүүгдэгч нь худлаа ярьсаныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй байх баталгаатай төдийгүй өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Харамсалтай нь шүүгдэгчийн эхний мэдүүлэгтэй зэрэгцээд сошиал, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр тэдгээрийн үгийн өө бүр дээр зохион байгуулалттай гэмээр харлуулж гөвж эхэллээ. Үр дүнд нь шүүхийн хэлэлцүүлгийн дараагийн шатнаас шүүгдэгч нар тайлбар өгөхөөс татгалзаж, хариулт нэмж өгөхгүй гэж амаа хамхиж эхэлснээр олон нийт өөрсдөө шүүхийн процессыг хагас хаалттай хэлбэрт шилжүүлэв. Шүүгдэгч нар “мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, тайлбартаа үнэн зөв мэдүүлсэн тул нэмж тайлбар өгөхгүй” гээд сууж эхэллээ. Хүчээр яриулалтай нь биш, хүний эрхийн асуудал.

5. Хүн амины гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хоригдогч Д.Махбал нь шүүх хуралд гав зүүж, цагдаагийн шууд хяналтанд оролцсон. Хийсэн гэмт хэрэгтээ зохих ял шийтгэлээ эдэлж байгаа. Сошиал сүлжээнд түүнийг суллагдсан байна гээд шуугиад эхэлмэгц хорих ангид байгааг харуулах зорилгоор үсийг нь хусч орхив. Хорих ангийн хүний эрхийн мэдрэмж 0.

6. Шүүхийн процессын ноцтой зөрчил гараагүй тул өөлье гэвч үг олдохгүй нь. Шүүхээс хэргийн оролцогч нарт үг хэлэх хангалттай боломж олгож, зохих завсарлага өгч, шүүгдэгч нарыг ялын дүгнэлт сонсгох шатанд удаан хугацаагаар босч зогсох шаардлага тавьсангүй. Угаас олон хүнийг хүчээр барихад хэцүү бөгөөд энэ шүүх хурал 5 дугаар сард бүтэн үргэлжлэх болов уу.

УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр “УИХ-ын гишүүнийг халдашгүй байдалтай нь хамт цагдан хорьж ял шийтгэх, мөн 3 хоногт 10 тэрбум төгрөг шүүхийн дансанд байршуулаагүй гэх үндэслэлээр цагдан хорих, Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчийг цагдан хорих, өмгөөлөгчгүйгээр шүүх, Үндсэн хууль зөрчсөн хуулиар яллах” зэрэг шүүхийн процессын шударга ёс алдагдсан зэрлэг балмад явдал давтагдаагүй нь олзуурхууштай.

7. Засгийн газрын бодлого, шийдвэрийг эрүүгийн шүүхээр шүүдэг жишиг энэ удаа мөн давтагдлаа. Засгийн газрын улс төрийн шинжтэй шийдвэрийг Захиргааны шүүх хэлэлцэхээ болиод удаж байгаа. Засгийн газрын шийдвэрийн төлөө Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг 10 жилийн дараа шүүсэн энэ жишгээр бол У.Хүрэлсүхийг 2030 он хүртэл, Л.Оюун-Эрдэнийг 2033 он хүртэл шүүх боломжтой гэсэн үг. Хамгийн гол нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн эсэх нь хамаагүйгээр зүгээр л Засгийн газрын шийдвэр зөв, буруу гэсэн үнэлэмжээр шүүж яллахыг цаашид зогсоомоор байна. Ерөнхий сайд С.Баярыг бас 10 жилийн дараа шүүсэн.

8. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсанУхаа худаг-Гашуунсухайт чиглэлийн авто зам, дэд бүтцийг улсын мэдэлд авсантай холбогдуулан зарим компанийг иргэний хариуцагчаар татсан байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ замыг төрд авсан нь хожим ашигтай шийдвэр байсныг цаг хугацаа харуулсан. Энэ замгүйгээр Эрдэнэс таван толгойн нүүрсний бизнес явахгүй, угаас нүүрс бол тээврийн бизнес гэдгийг Монголчууд ойлгодог болсон. Зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх зорилгоор авсан зээлийн хүү, шимтгэл, менежментийн зардлыг төр төлөх ёсгүй байсан гэх үндэслэлээр хувийн хэвшлээс хохирол нэхэмжилж байгаа юм байна. Тэгэхээр Н.Алтанхуягийг хувийн хэвшлийг дээрэмдээгүй хэргээр буруутгасан болж таарч байна.

Хэрэв энэ замыг хувийн хэвшил барьж төрд шилжүүлээгүй бол Дарханы замыг төрөөс 7 жил барьсан жишгийн дагуу өнөөдөр ч дуусаагүй байх байсан биз гэсэн бодол төрж байлаа.

9. Иргэний эрх зүйн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэлийн маргаан нь эрүүгийн эрх зүйн хор хохирол, хор уршигтай холилдоод хөл толгой нь алдагджээ.Хохирогч Хөгжлийн банкны зүгээс “Буд буд гэхээр сахлаа будав” гэгчээр иргэний шүүхээр шийдвэрлүүлсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй төлбөрийг эрүүгийн журмаар давхар нэхэмжилсэн байх юм.

Зээл, хүү, шимтгэлийн төлбөрөө гаргуулчихаад нэмээд эх үүсвэрийн зардал, үйл ажиллагааны зардлаа хохирол гэж нэхэмжилсэн байна. Арилжааны банкууд зээл хүүн дээрээ нэмээд эх үүсвэрийн зардал болох хадгаламжийн хүүд төлсөн мөнгөө нэхэмжилвэл иргэдийн нүд орой дээрээ гарна биз дээ, ийм жишиг олон улсад байдаггүй байх.

10. Төрийн оролцоотой бүх төрлийн зээл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн схем булхайтай буруу явдаг болохыг энэ хэрэг тодоор харуулав. Төрөөс санхүүжүүлэх аливаа төсөлд хэн ч хувийн хөрөнгө шиг эзний харам сэтгэлээр хандахгүй нь тодорхой. Хугацаатай ирж буцах улс төрийн томилгоонууд нь төрийн мөнгөнд хоноцийн сэтгэлээр ханддагын нэг жишээ энэ.

11. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хуулийн хэрэглээ утгаа алдлаа. Хуульд заасан хөдөлмөрийн сахилгын хариуцлага, эд хөрөнгийн иргэний хариуцлага, захиргааны хариуцлага, зөрчлийн хариуцлага болон хамгийн хүнд цээрлэл үзүүлдэг эрүүгийн хариуцлагын зааг ялгаа алдагдсанаар 22.1 дүгээр зүйлийгамсаргүй ёроолгүй хар нүх болгон хэрэглэдэг болсон байна. Зарим тохиолдолд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хэмжээний жижиг зөрчил, ажилд хайнга хандсан зэрэг нөхцлийг ч бүхэлд нь гэмт хэрэг хэмээн үзэж ялласан харагдах юм. Гэмт хэрэг үйлдэх санаа сэдэлт зорилго огт байхгүй, будлианд хутгалдаагүй, ер нь юу ч мэдээгүй нөхдүүд ч туугдан орж ирсэн харагдав.

12. Саяхан Хөгжлийн банкны ТУЗ-ийн шинэ гишүүний сонгон шалгаруулалт зарлагдсан. Энэ шүүх хурлыг ажигласан хэн боловч тийшээ зүглэхгүй биз. Ер нь албан тушаалын гэмт хэргийг хэт хавтгайруулан хэрэглэсний харгайгаар нийтийн албанаас сайн мэргэжилтнүүд зугтах, үгүй ядаж шийдвэр гаргаж чадахгүй бөөрөнхийлөх эс үйлдэхүй гаргах нь Монгол төрийн чадамжид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

13. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад олон шүүгдэгчид Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нарын зүгээс “Гэмгүй хүн гүтгээд гэрч болох уу, үнэнээ хэлж шазуурлаад өөрөө хэрэгтэн болох уу” гэсэн тулгалт хийсэн талаар мэдүүлсэн. Энэ бол мөрдөгч нарт хуулийн хариуцлага үндэслэл мөн, гэвч тэднийг хэн шалгах вэ?

14. Идсэн хоолондоо эзэн болж чадахгүй, санхүүгийн сахилга батгүй зээлдэгч нарын төлөгдөөгүй зээлээс болж хичнээн хүн ажил амьдралаараа хохирч байгааг харахад харамсалтай.

15. Энэ торонд хэрэг тарьсан хэрээ ч, хэлмэгдсэн гэмгүй тагтаа ч орсон байна. Гэхдээ тагтаа нь олон болов уу. Хилсээр яллаж хэлмэгдүүлэхгүй байх, хийсэн хэрэгт нь ял завшуулахгүй байх нь шүүхийн үндсэн ажил тул хэрхэхийг харах л үлдлээ. Нотлох баримт шинжлэн судлах шатанд илүү тодорхой болох бизээ.

Б.Баяраа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top