x

Абэ Шинзо шинэтгэгч мөн үү?

Тэр аймшигт явдлыг хүн төрөлхтөн нүдээр харсан. Энэ намтар мөнөөх явдлаас гурван жилийн өмнө бичигджээ. 

Абэ Шинзо 2007 онд албан тушаалд очоод удалгүй эрүүл мэндийн шалтгаанаар гэнэт ажлаа өгөхөд нь хүмүүс чухам юу бодсныг асуух цаг ирсэн болов уу. Абэ бусдыгаа бодвол илүү гүн мөр үлдээсэн ерөнхий сайд гэдэгт эргэлзэх хүн үгүй биз ээ. Тэрбээр 2012 оны есдүгээр сард Либериаль-ардчилсан намын даргын суудалд эргэж суугаад эрх барьж байсан Ардчилсан намыг бүх нийтийн сонгуульд ялж ховорхон амжилт байгуулсан. Абэ намын дарга болоод хүнд бэрх сонгуульд оролцож доод танхимд гурав, дээд танхимд ч гурвантаа ялалт байгуулж, сүүлийн арваад жилд Японы улстөрчдөөс товойн тодорч дэлхийд танигдсан ганц лидер.

Олон жилийн хугацаа онцын түүх өгүүлэхгүй. Гэхдээ хүмүүс Абэ Шинзог чухам юу хөтөлж байв, тэгээд юунд хүрэв, засгийн эрхэнд суухдаа ямархан өв үлдээв гэдгийг л мэдэхийг хичээдэг. Энэ бүх асуултад нэг амьсгаагаар хариу өгөх намтрыг өдгөө Цагаан ордонд Японы талаар судалгаа анализ хийж өгдөг Teneo Intelligence консалтингийн компанийн ажилтан Тобиас С. Харрис анх удаа намтрыг нь бичжээ. Харрис 2006-2007 онд парламентад нь алба хашиж байхдаа Японы улс төрийн дотоод амьдралтай танилцсан юм байж.

Абэ Шинзогийн амьдралыг Харрис маш тодорхой дөрвөн хэсэгт хуваажээ. 2001-2006 онд Койзүми ерөнхий сайдын үед Абэ Шинзо Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг хариуцаж байхдаа цэл залуугаараа нийгмийн анхааралд өртөж тодорсон байдаг. Японы улстөрчдийн насаар бол “ид нас” гэсэн үг. Койзүмийг 52-тойдоо буулгаж авсан юм шүү дээ. “Цэл залуу” учир аргагүй туршлага дутаж, бас дээр нь өвчний учир эхний удаа богинохон хугацаанд алба хашсан. Харин авьяас билгээрээ ЛАН-ын гол дүр болон тодорч гарч ирээд хүчирхэг гүрэн, хүчтэй удирдагч, Японы колончлолын түүхийг цоо шинээр харсан, бас Японы улс төрийг бие даалгаж, батлан хамгаалах бодлогодоо оруулж ирсэн цоо шинийг хандлагыг нь Абэ Шинзогийн хоёрдахь үе буюу “шинэ консерватор” гэж Харрис тодорхойлжээ.

Гуравдахь үе нь бол Абэ зарим консерватив хөтөлбөрөө биелүүлчихээд улмаар ахиж урдаа тавьсан цорын ганц зорилго нь 1947 оны үндсэн хуулийг харах гэж хэлээд ялагдсан явдал гэж үзжээ. Дөрөвдэх үе нь нэгэнт олсон нэр хүндээ ашиглан 1945 оноос хойш гол холбоотон болсон АНУ-тай Японы урьд урьдын удирдагч нар шиг сайн харилцаагаа хадгалахын ялдамд бие даасан гадаад бодлого явуулж эхэлсэн тэр мөчлөг нь ажээ. 

Абэ Шинзо 2012 онд засгийн эрхэнд эргэж гарснаасаа хойш АНУ-ын шахалт дор үндсэн хуульдаа суулгасан 9 дэх зүйл буюу зэвсэгт хүчингүй байх тухай заалтыг ЛАН дотроо маш хүчтэй шүүн хэлэлцүүлдэг болсон. Парламентийн доод, дээд танхимдаа олонх байхдаа Абэ ихэнх цагаа үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд зарцуулсан. Түүний ээжийн эцэг Киши Нобусукэ 1957-1960 онд ерөнхий сайдын суудлын төлөө үзэлцэхдээ ч парламентдаа АНУ-тай тогтоосон харилцаагаа эргэн харахыг шаардаж байсан гэдгийг энд дурдах нь зүйтэй.

Японы аюулгүй байдлыг шийдэх орь ганц хүсэлтэй Киши мөн л үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд гар хүрэх санаатай байжээ. Киши Нобусукэ санасандаа хүрч чадалгүй албаа өгөхөд Абэ дөнгөж зургаахан настай байсан, энэ явдал Абэгийн сэтгэлд гүн мөрөө үлдээсэн гэж Харрис үзжээ. 

Эдийн засгийн асар өндөр өсөлтөд хүрч хөл дээрээ бат зогссон Япон улсын хувьд үндсэн хуулиа эргэн харах нь зүй ёсны хэрэг гэдгийг энгийн логикоор ч бодоод олчих биз. Нөгөө талаар Абэ парламентад үлэмж олонх болж үндсэн хуулиа эргэн харах асуудлыг оруулж ирээд бүх нийтийн санал асуулга болох байсан ч Японы нийгэмд хэдэн үеэр нь баттай суулгасан пацифизм буюу дайнч бус үзэл болоод зарим нэг механизмыг давж гарах амаргүй. Энэ хоёр шалтгаан үнэн зөв боловч бас хангалттай биш ээ. Абэ хэдий удаан алба хашсан ч ерөнхий сайдынх нь байр суурь хэзээ тийм хүчтэй байгаагүй юм.

Гэхдээ Харрис 2012 оноос эвссэн Сока Гаккай гэдэг буддын маш хүчирхэг байгууллагатай нягт хамтран ажилладаг Комэйто намтай хамтран ажиллаж байсан гэдэгт нь төдийлөн ач холбогдол өгөөгүй юм болов уу гэж бодогдлоо. Бас нэг сонирхолтой өнцөг нь ЛАН олонх болоход өчүүхэн хувь нэмэр үзүүлдэг баруун төвийн намтай яагаад эвсээд байв? Үгүй яах вэ, хэрэг болох учраас л эвссэн биз, гэхдээ Комэйто үндсэн хуулийн 9 дүгээр зүйл дээр дэмжээ гэж үү? Нөгөө талаас Комэйто чухам юуны учир ЛАН-ыг дэмждэг байв гэдэг асуулт ч гарч ирнэ. 

Комэйтотой эвссэн гол шалтгаан нь ЛАН дэмжлэг авахгүй тойргууд дээрээ тэдний намын саналыг ашиглаж ирсэнд л хариулт бий. Хэдийбээр Абэ ЛАН-ын сонгуульд үнэмлэхүй амжилттай оролцож ирсэн ч нийгмээсээ төдий хэмжээний дэмжлэг авч чаддаггүй, саналын тоо илтэд буурдаг байсан юм. Нөгөө талаас нь харвал Комэйто нийгэм, эдийн засгийн асуудалд илт консерватив үзэл баримталдаг ЛАН-тай эвсэн үндсэн хуулиа бүрэн өөрчлөхгүй ч батлан хамгаалан хамгаалах салбарт ялимгүй реформыг зөвшөөрөхийн далимд өөрийнхөө сонгогчдод зарим нэг эдийн засгийн давуу тал үүсгэж байв.

Чухам тийм нөхцөл байдал маш хүчирхэг Абэгийн засгийн газрын сул тал болж, улс төрийн байр сууриа ч эргэн харахад хүрсэн. Харрис харин Абэгийн энэ алхам Койзүми болон түүний дараа дарааагийн бүх ерөнхий сайдтай харьцуулахад хавьгүй тогтвортой оршиход нөлөөлсөн гэдэг дүгнэлт хийсэн байна. Абэ болоод түүний баг төрийн хүнд суртал, төрийн байгууллагууд, ялангуяа Японы төв банкинд хатуу чанд хяналт тогтоосон. Гэвчиг парламентийн үнэмлэхүй олонх, бас “абэномика” хэмээх алдартай нь харьцуулаад харвал эдийн засгийн хувьд дэндүү даруухан амжилт олсон байдаг. Бас бус асуудал ч бий. Жишээ нь, Абэ Японыг “эмэгтэйчүүд нь гэрэлтсэн” улс болгоно гэж амалсан ч хөгжлийн түвшнээрээ ижил улсуудтай харьцуулбал хүйсийн тэгш эрхийн асуудал бараг дээшлээгүй. 

Японы эдийн засаг 2012 оноос хойш COVID-19 цар тахал хүртэл өмнөхөөсөө илүү хурдтай өссөн нь үнэн, гэхдээ өсөлтийн шалтгаан нь 2008 оных шиг санхүүгийн хямрал дайраагүй, бас 2011 оных шиг байгалийн гамшиг тохиолдоогүй. Абэномика хувьцааны зах зээлд мөнгө цутгахад шууд нөлөөлсөн боловч эдийн засагтаа урт хугацааны өсөлт авчраагүй.

Үүний шалтгаан юу байв аа? Нэг бол Абэ үг хэлэх тоолондоо ярьдаг байсан реформыг түүний танхим нь үнэн сэтгэлээсээ дэмжээгүй, эсбөгөөс хувь хүмүүсийн хувийн сонирхолд харшилсан байж мэднэ. Магадгүй бүр ЛАН-ыг хамгийн ихээр дэмждэг аварга компаниуд цагийн ажилтнуудынхаа тоог багасгаж, цалингийн доод хэмжээг нэмэхийг хүсээгүй, бас монополийн эсрэг хатуу дүрэм журам ч таалагдаагүй байх.

Улс төрийн эрх мэдэлтэйгээ байгаа улстөрчийн намтрыг бичих амаргүй, Харрис харин Абэг албан тушаалаасаа буухад нь энэ намтрыг бичсэн. Гэхдээ Абэ Шинзо амьд байлаа.

Энэ намтрын хамгийн сонирхолтой өнцөг бол уламжлалт итгэл үнэмшлээ хадгалахыг эрмэлздэг консерватив этгээдийг “шинэтгэгч”-ээр тодруулсан Харрисын байр суурь. Абэ Шинзо төрийн жолоог атгаж байхдаа хэд хэдэн реформ хийсэн ч үндэстнийхээ уналтын үндсэн шалтгааныг олж харж чадаагүй хэмээн Тобиас С. Харрис дүгнэжээ. Абэ Шинзо шинэтгэгч байсан эсэхийг та өөрөө уншиж үзээд дүгнэх биз ээ.

NEPKO

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top