x

Хүн чанар, Хүлцэл ба Хандлага

"Ази, Номхон Далайн Бүсийн Дауны Холбоо"-ны ерөнхийлөгчтэй цуг "Дауны хам шинжтэй хүмүүсийг бие даан амьдрах боловсрол ба халамжийн систем, туршлага хуваалцах" олон улсын хуралд онлайнаар оролцож, уг хурлыг зохион байгуулсан Энэтхэгийн Amity их сургуулийн төгсөгчдөд хандан үг хэлэх хүндтэй ажлын ард гарлаа. 

3А (Гурван А) буюу "Authenticity, Acceptance, and Attitude", монголоор "Хүн чанар, Хүлцэл ба Хандлага" сэдвээр төгсөлтийн баяраа тэмдэглэж буй оюутнуудад хандаж хэлсэн үгийнхээ гол санааг товчхон сийрүүлбэл:

Хүн болгон ондоо! Хүн бүр бие биенээсээ ялгаатай. Энэ ялгаа хүн төрөлхтний гайхамшиг, бидний амьдралыг утга учиртай бас сонирхолтой болгодог үнэ цэн. Иймээс бие биенийхээ ялгаатай талыг хүлээн зөвшөөрөөч. Бид нэгнийгээ үзэл бодол, үнэт зүйл, сонирхол, хобби, улс төрийн болон бэлгийн чиг баримжаа, өмсөж буй хувцас, хийж буй ажил, хэрэглэж буй эдлэлээр нь хэзээ ч ялгаварлан гадуурхаж болохгүй. Та бид ямар ч хүнд зөвхөн өөрийнхөө дуртай зүйлийг тулгаж, хэнийг ч өөрийнхөө үзэл бодлын мухарт хүчээр хорьж болохгүй. BE DIFFERENT!

Яг үнэндээ бусдаас өвөрмөц, ялгаатай хөгжилтэй хүмүүст асуудал байдаггүй. Харин хамгийн том асуудал бидэнд өөрсдөд минь байдаг. Хумсаа нуусан муур шиг амьдардаг та бидний хуурамч ба хүлээцгүй зан нийгмийн том синдромыг хэдийнэ үүсгэжээ. Даунтай хүмүүсийг энгийн хүмүүстэй харьцуулбал тэдний аз жаргалын индекс хамаагүй өндөр байдаг. Яагаад гэвэл тэдэнд бусдыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг комплекс огт байдаггүй. Иймээс өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе. Бусдыг өөрчлөх гэж хүчлэхээс илүүтэйгээр өөрийгөө эхлээд нэг сайн толинд хараарай. BE AUTHENTIC!

Бид бие биенээ юу гэж харах, юу гэж дуудахаас бүх юм эхэлдэг. Намхан, бүдүүн, тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй, тэнэг, ижил хүйстэн, ядуу, хараа муутай, царай муутай гэх мэтээр нэгэнтэйгээ харьцаж, нөгөөд хандаад л байвал хүн хоорондын ямар эерэг харилцаа үүсэхгүй. Иймээс хандлагаа хамтдаа өөрчлөе. BE POSITIVE!

Хүртээмжтэй нийгэм бол хүн төрөлхтөний жинхэнэ хувьсгал. Хүн бүрийн өвөрмөц ялгаатай тал зарим хүнд давуу тал болдог бол нөгөө заримд нь сул тал болдог. Загасыг тэнгэрт нис гэж бид хүчилж чадахгүйтэй адилхан ялгаатай хөгжилтэй, ялгаатай үнэ цэнтэй хүн бүрт тохирсон сурч, ажиллаж, амьдрах орчинг бүрдүүлж өгөх нь хүний эрх, хөгжлийн эрхийн хамгийн эрхэм зорилго байх учиртай. BE INCLUSIVE!

Ялгаатай хөгжилтэй, зарим юмаараа бүр бүх юмаараа бусдаас ялгаатай хүмүүст гэсэн хүний эрх, нэр төр гэж байдаг. Бусдын ялгаатай болон давуу тал, хамгийн гол нь өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрч чаддаггүй нэгэн бол энэ дэлхийн хамгийн дорой хүн! Иймээс өөрөөсөө ялгаатай хүмүүсийг хүлцэн хүндэлж, хандлагаа өөрчилцгөөе! BE HUMAN!

В.Ганзориг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top