x

Д.Бат-Эрдэнийг түдгэлзүүлсэн нь Өмнөговийн төлөөллийг шийдэх МАН-ын хуйвалдаан байсан уу?!

Өчигдөр пүрэв гаригт УИХ-ын нэгдсэн чуулган хаалттай горимоор хуралдаж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн. Өглөө 10 цагт эхэлж, завсарлага авалгүй хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаас Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, харин Н.Наранбаатарын бүрэн эрхийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан.

Гэвч үүний дараа АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүүгийн хийсэн мэдээлэл анхаарал татаж байна. Гишүүн асан О.Баасанхүү “Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэхдээ АН-ын бүлгийн төлөөллийг оролцуулаагүй нь улс төрийн зорилготой, санаатай зохион байгуулсан хэрэг гэж үзэв. Хэдийгээр Дэд хорооны таван гишүүн “хамгийн олон удаа парламентад сонгогдсон” гэдэг шалгуураар дандаа МАН-ын бүлгийн гишүүн байдаг ч тэр нь АН-ын төлөөллийг дэд хорооны хуралдаанд оролцуулж болохгүй гэсэн үг биш юм. Өмнө олон удаагийн хуралдаанаар гишүүдийн бүрэн эрхийг хэлэлцэж байсан Дэд хорооны хуралдаанд гишүүнийх нь бүрэн эрх яригдаж буй намын бүлгийн төлөөлөл үг хэлэх, санал өгөх эрхгүйгээр ажиглагчаар оролцож байсан түүх бий.

Мөн гишүүдийн бүрэн эрхийг хэлэлцэхээс хэд хоногийн өмнөөс эхлэн олон нийтийн сүлжээ, мэдээллийн сайтуудаар явуулсан “Д.Бат-Эрдэнэ гишүүдэд нэг тэрбум төгрөг өгч, өөрийгөө хамгаалуулахаар санал худалдаж авч байна” гэсэн гүтгэлгийг тараасан нь эрх баригч МАН-ын зүгээс хийсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа юм. Өмнөговийн сонгогчдыг хэн төлөөлөх вэ гэдгийг эрх баригч нар хуйвалдааны аргаар  шийдлээ” гэх үндэслэл.

Сануулахад, Өмнөговь аймаг УИХ-д хоёр мандаттай. Мандатын эзэд нь өдгөө нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буй Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нар. Энэ хоёр хүн нь хоёулаа нүүрсний хулгай гарсан гэгдээд байгаа орон нутгийн “Тавантолгой” ХК-тай хамаарал бүхий хүмүүс байна.

Д.Бат-Эрдэнэ нь”Ажнай” корпарацийн ерөнхийлөгч, “Тавантолгой” ХК-ийн 49 хувийн /51 хувь нь орон нутгийн өмч/ хувьцаа эзэмшигч дотор хамгийн том буюу 23 хувийн хувьцааг эзэмшдэг. Харин Н.Наранбаатар нь Өмнөговь аймгийн Засаг даргаар хоёр удаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр нэг удаа сонгогдон ажиллаж байсан, “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга асан.

Гэтэл УИХ нэг хэрэгт шалгагдаж байгаа хоёр хүний нэгийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлээд, нөгөөг нь авч үлдсэнийг “улс төрийн нөлөө орсон” гэж үзэх нь зүйн хэрэг юм. Ялангуяа прокурорын байгууллага гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлэхдээ “нууц” гэсэн дардастай хүргүүлж, УИХ түүнийг нь хаалттай хэлэлцсэн нь АН-ынхан төдийгүй жирийн иргэдийн хувьд ч “сэжиг бүхий” харагдаж таарна. Гэвч энэ сэжиг бүхий байдлыг шийдвэрлэх нэг арга зам байгаа нь прокурорын байгууллага хэргийг хуулийн дагуу, хуульд заасан хугацаанд шалгаж шийдвэрлээд үр дүнгээ УИХ-д танилцуулах явдал.

Тодорхой хэлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн гэдэг нь гишүүнээс чөлөөлсөн гэсэн хэрэг биш. Зөвхөн хэргийн мөрдөн шалгах явцад саад учруулахгүйн тулд, мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдахгүйн тулд түр хугацаагаар түдгэлзүүлж буй хэрэг юм.

Ерөнхий прокурор гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлээ УИХ-д танилцуулахдаа УИХ-ын тухай хуулийн 9,8 буюу “УИХ-ын гишүүнийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсанаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэсэн заалтыг барьсан байдаг.

Мөн хуулийн 9.7-д “Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцно” гэсэн байна.

Тэгэхээр нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн явдал нь тэдгээрийн гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг нэгжлэх хийх, цагдан хорих болон бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ /энэ хүмүүс нэгэнт эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа учраас “шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах” гэдэгт хамаарахгүй байх/ авахын тулд байжээ гэсэн үг. Энэ ажиллагаануудыг явуулах нь ч гэсэн хуулийн хугацаатай. Тэгээд үнэхээр хэрэгт нөлөөлөхүйц нотлох баримт олж чадаагүй, хэрэг нотлогдоогүй тохиолдолд гишүүдийн бүрэн эрхийг сэргээх хүсэлтээ Ерөнхий прокурор УИХ-д хүргүүлэх үүрэгтэй.

Уг нь бол Ерөнхий прокурор анхнаасаа "Ийм ийм шалтгаанаар энэ нөхдийг цагдан хорих гэсэн чинь", эсвэл "гэр, албан өрөөнд нь үзлэг нэгжлэг хийх гэсэн чинь УИХ-ын гишүүний ийм ийм бүрэн эрх саад болоод байна аа" гэдэг байдлаар асуудлаа тодорхой оруулж ирсэн бол илүү хялбар болох байлаа. Тэгж явах ёстой ч байсан байх. Тийм юм байхгүй учраас бид өмнөөс нь бодлого бодоод, ажлыг нь хийгээд сууж байна шүү дээ.

Хоёрдугаарт, гурван гишүүний тухайд прокурор яг адилхан үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирсэн байхад “Н.Наранбаатарыг түдгэлзүүлэлгүйгээр шалга. Нөгөө хоёрыг нь түдгэлзүүлээд аваад яв аа” гэдэг шийдвэр гаргаж байгаа УИХ-ын шийдвэр ч гэсэн “но”-той харагдаж байна.

Тэгээд гуравдугаарт, О.Баасанхүүгийн хэлсэн “Д.Бат-Эрдэнийг зохион байгуулалттайгаар гүтгэлээ, Өмнөговийн тойргийн төлөөлөл хэн байх вэ гэдгийг МАН хуйвалдааны аргаар шийдлээ” гэдэг үндэслэл. Хэрвээ прокурор хэргийг шалгалтын сунжруулаад, УИХ-д үр дүнгээ танилцуулахгүй удвал тухайн тойрогт нөхөн сонгууль явуулахаас өөр аргагүй болно. Энэ хэнд ашигтай байж таарах вэ?

Ер нь бол нүүрс тойрсон хулгайн асуудлыг нэг далайлтаар шийднэ гэж байхгүй. Ялангуяа нүүрсний хамгийн том ордууд нь төрийн өмчид байгаа цагт хулгай гарсаар л байх болно. Ямар ч шударгуу Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байгаад өөрчилж чадахгүй. Гэтэл энэ хулгайд АН-ын төлөөлөл ганц хүн ороогдчихоод байгаа нь Д.Бат-Эрдэнэ. Жижиг "Тавантолгой"-н хамгийн том хувьцаа эзэмшигч. Тэгэхээр Д.Бат-Эрдэнийг далд хийчихвэл МАН дангаараа "сэм" найрлана гэсэн үг юм биш үү? 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.71.218.133)
    Хулгайчаа өмөөрөөд байгаа царай нь
    2023 оны 03 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top