x

Зөвлөлдөх санал асуулга гээч нь парламентын бас нэг луйвар, хууран мэхлэлт болоод үлдчих вий

УИХ-ын тамгын газрын дарга Л.Өлзийсайхан энэ сарын эхээр “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцагадаа өнгөрөгч хоёрдугаар сард өндөрлөсөн Зөвлөлдөх санал асуулгын тухай “Төр засаг, түмэн олон хамтдаа хичээн зүтгэсэн томоохон үйл хэргийн түүх бичигдлээ” хэмээн дүгнэсэн байна лээ. Товчхондоо, өнгөрөгч нэгдүгээр сард эхэлж бүтэн нэг сар гаруйн хугацаанд зохион байгуулсан энэ удаагийн зөвлөлдөх санал асуулга нь нийгмийн зөвшилцлийг хангахад чухал алхам болсон гэдэг дээр санал асуулгыг зохион байгуулсан нөхөд болон олон нийт, ажиглагчид санал нэгдэж байгаа.

Энэ удаагийн зөвлөлдөх санал асуулга нь манай парламентын түүхэнд зохион байгуулсан хоёр дахь санал асуулга юм. Өмнө нь 2017 онд тухайн үеийн эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар нэг удаа зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан бөгөөд энэ нь тухайн үедээ сөрөг хүчний зүгээс багагүй шүүмлэл дагуулж байсан юм. Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх нь зөвхөн парламентын эрх мэдэл. Үүнийг иргэдийн нэрийг зээлдэн хийж болохгүй. Хэрэв иргэдээс санал асуухаар бол тэр нь зөвхөн Ард нийтийн санал асуулга байх ёстой гэж сөрөг хүчний зүгээс үзэж байсан юм. Үүний тулд 2012-2016 оны парламент Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг баталсан байдаг. Уг хуульд зааснаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр иргэдийн санал нэмэлт өөрчлөлтийн зүйл, заалт нэг бүрээр санал асуулга явуулах, санал асуулгад сонгуулийн эрхтэй Монгол Улсын бүх иргэн оролцох ёстой. Үүнээс болж тухайн үеийн парламентын олонхи болон сөрөг хүчний хооронд томоохон маргаан дэгдэж байсан юм.

Харин энэ удаагийн санал асуулга нь улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд гарч буй хүндрэл бэрхшээл, үүнээс гарч болох арга зам, шийдлүүдийг эрэлхийлж, үүн дээр иргэдийн санаа бодлыг сонсох зорилготой байсан бөгөөд үүндээ ч хүрч чадсан юм.

Санал асуулгаас гарсан Зөвлөмжийг өнгөрөгч хоёрдугаар сард, намрын чуулганы төгсгөлд УИХ-ын даргад хүлээлгэн өгсөн. Мөн зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд энэ сарын 15-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд тайлангаа хүргүүлсэн. Байнгын хороо тайланг нь хэлэлцээд, Зөвлөмжийн дагуу холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах талаар саналаа боловсруулж, УИХ-д оруулж ирэхийг Засгийн газарт үүрэг болгочихоод сууж байна л даа.

Товчхондоо, монголчууд дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулиар ганц удаа “төр барих” эрхээ эдэлдэг, түүнээс хойш зөвхөн ажиглагчийн, дуулгавартай сонсогчийн үүрэг гүйцэтгэдэг байсан бол энэ удаа анх удаа өөрсдийн сонгосон төлөөлөгч нартаа үгээ хэлж, үүрэг даалгавар өгөх гэж үзсэн хэрэг. Үр дүн нь яаж гарахыг цаг хугахаа харуулна.

Зөвлөлдөх санал асуулгаас гарсан Зөвлөмжид /нийт 22 асуудлаар/ урт хугацаандаа шийдэх ёстой асуудлууд ч, нэн яаралтай шийдэх асуудлууд ч бий.Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганы нээлтэд үг хэлэхдээ “Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиас эхлээд Үндсэн хууль хүртэл бүхий л хуульд авлигатай тэмцэх, авлигыг үл тэвчих үзэл санааг тусгахыг” чухалчилсан. Товчхондоо, сонгуулийн тогтолцоо, намын санхүүжилтийг дагаж гардаг авилгын схемээс салах нь зүйтэй гэдэг дээр улс төрийн бүх намууд санал нэгддэг. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл хууль, эрх зүйн хүрээнд урагш ахисан нэг ч алхам хийгдээгүй байгаа.

Одоо ҮХНӨ-тэй хамт яригдаж байгаа хоёр зүйл нь сонгуулийн пропорциональ системийг хуульчлах, гишүүдийн тоог нэмэгдүүлэх тухай. Энэ нь жижиг мажоритари тойрогт хийгддэг саналын худалдан авалт, мөнгөний нөлөөллийг багасгах, хоёрдугаарт улс төрийн намыг өөрийг нь чадавхижуулж, бодлогын нам болгоход чиглэсэн том өөрчлөлт болох юм л даа. Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн талаас илүү хувь нь үүнийг дэмжсэн байдаг юм. Гэтэл сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нь хуулийн хугацаатай. Ирэх зургадугаар сард багтаж хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол 2024 оны УИХ-ын сонгуульд дахиад мөнгөний сонгууль болно. Сонгогчдын 60 хувийн санал дахиад парламентын гадна үлдэнэ гэсэн үг. Хэрэв тэгвэл 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдал дахин давтагдахад хүрнэ шүү, иргэдийн тэвчээр хязгаартаа хүрсэн шүү гэдгийг маш олон хүн, судлаач, шүүмжлэгчид хэлж байгаа.

Уг нь бол УИХ-ын даргын зөвлөл намрын чуулганы төгсгөлд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг оруулж ирэхдээ л үүнийг оруулчихсан байх ёстой байтал одоо хэр нь хуулийн төсөл нь бэлэн болоогүй, боловсруулагдааг байх жишээтэй. Тэр байтугай “Улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгоё, бодлогын нам болгоё” гэдэг дээр санал асуулгад оролцон иргэдийн 58 хувь дэмжиж санал өгсөн байдаг юм шүү дээ. Гэтэл хуулийн төсөл нь хаана явна, намуудын зөвшилцөл хаана байна? Намуудын дунд нэг бус удаа зохион байгуулсан улс төрийн намын санхүүжилтийг ил болгох асуудал яг хэдийд хууль болж УИХ дээр орж ирэх  ёстой юм бэ?

Монголчууд “Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэж ярьдаг. Гэтэл сонгуульд оролцож сонгогчдоос мандат авахдаа л сонгогчидоо авилгадахаас эхэлдэг байх юм бол бид өөр хаанаас, ямар шударга ёсыг нэхэх ёстой вэ? Өнөөдөр төрийн өмчит нэг компани дээр гарсан авилга, хулгайн тухай хүн бүр ярьж, нийгмийн шударга ёсыг нэхэж байна. Гэтэл иргэдийн сонгох эрхийг хулгайлдаг, худалдаж авдаг авилгын тогтолцоо, “хууль ёсны” хулгай чинь үүнээс илүү хүрц сэдэв биш юм уу? Үүнд өгөх өгөх хариултыг УИХ, Засгийн газраас нэхмээр байна. Тэр нь сонгуулийн хуулийн өөрчлөлт, улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал.

Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоолыг УИХ олонхиороо баталсан. Тийм болохоор санал асуулгаас гарсан Зөвлөмжийг хэрэгжүүлэх дээр ч гэсэн УИХ хариуцлага хүлээх үүрэгтэй. Зөвхөн Засгийн газарт найдаад, лайдаад хаяж болохгүй гэдгийг үүгээр сануулья. Хэрэв ингэж чадахгүй юм бол Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан нь өөрөө парламентын бас нэг луйвар, иргэдийн итгэлээр наадсан, өмнө хэлсэн “нийгмийн зөвшилцөл, зөвлөлдөх ардчилал” гэдэг зүйлээ уландаа гишгэсэн хэрэг болно.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top