x

УИХ-ын дарга Г.Занданшатарын хүүхдүүд сургалтын зээлээ бүрэн төлсөн гэв

УИХ-ын дарга Г.Занданшатарын хүүхдүүд Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ гэрээт хугацаандаа төлж барагдуулсан тухай сангийн захирал асан Д.Гарьди залруулга хийжээ. Занданшатарын Алтангэрэл Калифорнийн их сургуульд олон улсын эдийн засагч мэргэжлээр 4 жил сурахдаа 93 мянган долларын, Занданшатарын Должинсүрэн мөн сургуульд сэтгэл судлалын мэргэжлээр 4 жил сурахдаа 13 мянган долларын зээл авсан юм байна.

Боловсролын сангийн зээл буюу Засгийн газрын захиалгаар суралцсан бол тухайн мэргэжлээрээ төрийн болон төсвийн байгууллагад 5-аас доошгүй жил ажиллах үүрэгтэй. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хувийн байгууллагад шилжиж ажилласан тохиолдолд авсан зээлээ графикийн дагуу буцаан төлөх үүрэгтэй. Тэгэхээр УИХ-ын даргын хүү, охин хоёр гэрээний хоёр дахь үүргийг хүлээж авсан юм байна.

Мөн УИХ-ын гишүүн Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Шинэ Зеландын Веллингтон хотын Виктория их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсч ирээд 2007 оноос Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газарт мэргэжилтэн, атташегаар ажлын гараагаа эхэлсэн. 2020 оны 7 дугаар сараас тус яамны ТНБД-аар ажиллаж байгаа.

Төрийн албанд 16 дахь жилдээ ажиллаж байгаа энэ хүн ажил мэргэжилдээ тэнцдэг тэнцдэггүй тухай бол мэдэхгүй юм. Гэхдээ лайвчин Д.Мөнх-Эрдэнийн бухимдаад байсан зүйл бол жирийн айлын хүүхдэд олддоггүй сургалтын зээлийг яахаараа Ц.Нямдоржийн хүүхэд авч сураад, тэгээд ямар ч шалгуур шүүлтүүргүйгээр дипломат албанд орчихдог юм бэ? гэдэг асуулт байсан. Эхнийх нь гэрээний асуудал. Хоёр дахь нь ёс суртахууны асуудал юм даа.

Шадар сайд С.Амарсайхан байна. Монголын толгой баячуудын нэг. Бас л Боловсролын сангийн зээлээр хүүхдээ сургасан, зээлээ төлөөгүй. Тэр байтугай хүүхэд нь төрийн албанд ажилладаг ч үгүй.

Ер нь бол Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн бүр сурч боловсрох ижил тэгш боломжоор хангагдах эрхтэй. Сайдын хүүхэд ч бай, жолоочийн хүүхэд ч бай яг ижил шалгуураар өрсөлдөх ёстой. Хэрвээ төрийн сан, татвар төлөгчдийн мөнгөөр суралцаж байгаа бол шүү дээ.

Тийм болохоор Боловсролын сангийн зээлийг олгохдоо яг ямар шалгуур тавьдаг, аль аль мэргэжлийг чухалчилдаг, хэн, хэний хүүхэд өрсөлдөж байгаа гээд бүх зүйл нь эхнээсээ ил тод, нээлттэй явдаг болмоор байна. Тэгэхгүй бүгдийг нь нууж хаачихаад, Боловсролын яам, Сангийн яамны хэдэн түшмэлүүдэд эрх мэдлийг өгчихөөд, нэг хэсэгт нь давуу байдал олгож, нөгөө хэсгийг нь гомдоочихоод нийгмээ талцуулаад баймааргүй байна. Энэ тийм хэцүү гэжүү? Зөвхөн манайд л яагаад юм бүхэн ийм хэцүү, салбар болгон тийм дампуу байдаг юм бэ?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top