x

Та бол хариуцлагатай, гайхамшигтай жолооч

Согтууруулах ундааны соёлтой хэрэглээ нь нэг талаараа хувь хүний боловсрол мөн, үүнийг сурталчилж, таниулж, нийтээрээ уриалж байж хэвшиж тогтдог эд. Дэлхий даяараа согтуугаар жолоо барихын эсрэг тэмцдэг. Гэхдээ манайх шиг шууд цагдаа зогсоож үлээлгэдэг арга барил хамгийн механик, хамгийн зардалтай, хүн хүчний нөөц барсан шийдэл нь болов уу.

Өнгөрсөн онд согтуугаар осол гаргасан 1210 тохиолдол бүртгэгдэж 123 хүн нас барж, нэг тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирсан тухай ЦЕГ-аас мэдээлсэн. Зөвхөн “үлээлгэх” төдийгөөр 54 мянган согтуу жолооч илрүүлдэг аж. Энэ бол зөвхөн илэрсэн тоо, мөсөн уулын орой нь. Өөрийгөө согтуугаар машин барьж чадна гэдэг итгэдэг, өөрийгөө гайхамшигтай жолооч хэмээн барддаг өөр хэдэн зуун мянган согтуу жолооч хөдөлгөөнд оролцож явааг таашгүй. Уулзвар бүхэнд 1000 цагдаа зогсож нарийсгалт хийж үлээлгээд ч энэ тоо буурахгүй. Согтуу жолоочийн торгуулийн хэмжээ бусад торгуулиас хамгийн өндөр нь байдаг ч согтуугаар жолоо барьсан тоо огт буурахгүй “тэнцвэртэй” хадгалагдсаар буй. Тиймээс энэ нь цагдаагийн торгууль хяналт гэхээсээ хувь хүний ухамсарт нөлөөлөх ёстой ажил юм. 

Согтуугаар зам тээврийн осол гаргах нь тухайн нэг агшинд ямар нэг буруу шийдвэрийг санаандгүй, хэнэггүй гаргасанаас үүдсэн хэрэг байдаг. Зүгээр л “чи битгий уугаад бай, согтуугаар машин битгий бариад бай” гэж үглээд нэмэргүй. “Heineken” компани жишээ нь согтуугаар жолоо барихын эсрэг олон янзын сурталчилгаа, урлаг спортын одууд оролцсон үнэтэй рэклам хийж цацдаг. Уралдааны машин хэзээ ч шар айрагтай зохицохгүй гэдэг утгатай “When you drive, Never drink” сурталчилгаа нэлээд алдартай. Формулагийн жолоочид ганц пиво ч дэндүү их, та ч бас формулагийн жолооч, гайхамшигтай жолооч гэсэн санаа агуулна. АПУ хувьцаат компаний 25 хувийг “Heineken” эзэмшдэг гэдгийг олон нийт төдийлөн мэддэггүй байхаа. Тэгвэл энэ удаад АПУ хувьцаат компани олон нийтийн дунд “Соёлоор гоёно” төсөл хэрэгжүүлж, үүний нэг гол дэд хэсэг нь “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” кампанит ажил эхлүүлжээ.

Согтуугаар жолоо барихгүй байх нь тийм гайхамшигтай зүйл гэж үү? Би бол гайхамшигтай жолооч гэж найзууддаа онгирдог, чи бол гайхамшигтай жолооч гэж найзуудаа хөөргөдөг дөө бид. Найзуудаараа пиво ууж суухдаа “За ганц татчихгүй юу даа, өнөөдөр цагдаа гайгүй биз...” гэж цааш нь давраадаг. “Би ч ганц 100 грамм татчихад үлээлгэхэд гардаггүй шингээчихдэг юм...” гэж гайхамшигтай онгирдог. “Ойрхон юм чинь гайгүй дээ...” гээд л асуудал үүсгэнэ. Бүгдээрээ өөрийгөө 100 грамм татчихаад машин барьж чадна, цагдаад баригдах нь ердөө аз эзийн асуудал гэж боддог байхаа. Гэвч цагдаа ерөөсөө үлээлгэдэггүй, шалгадаггүй байсан бол яах вэ? Бас өглөө архи гарчихсан байхад цагдаа үлээлгээд новшнууд гэж хараадаг. Үнэндээ архи үнэртэж л байвал этилийн спирт биеэс огт гадагшлаагүй, жолоочийн самбаачлах чадварт төдий чинээгээр нөлөөтэй гэсэн үг. Ер нь согтуу жолоочтой зөвхөн цагдаа нар үлээлгээд тэмцэж барахгүй.

Хөлбөмбөгт хөндлөн дамжуулалтаас ирсэн бөмбөгийг довтлогч ганц цохиод оруулчихдаг “амархан” гоолууд бий. Ингээд л гоолдоод байж болмоор юм шиг бодогдоно, гэвч “Хөлбөмбөгт амархан зүйлийг хийхэд хамгийн хэцүү байдаг юм...” гэж Голландын алдарт хөлбөмбөгчин Марко Ван Бастиан хэлж.

Уг нь уухгүйгээр жолоо барих маш амархан. Гэхдээ амархан зүйлийг тогтмол биелүүлэх нь өөрөө тийм ч амар байдаггүй. Уг нь бол ганц удаагийн дадал зуршил, ганцхан удаагийн тэвчээр л хангалттай. Жилд 54 мянган жолооч согтуугаар баригддаг энэ тоо ядаж жилдээ 10-20 хувиар буурч эхэлбэл тэр ч бас гайхамшигтай зүйл. Нэг жолооч гайхамшигтай байж чадвал бүх нийтээрээ гайхамшигтай байж чадна гэсэн үг билээ.

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top