Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-оос 2023 оны гуравдугаар сарын 20-ны хооронд нийт 1,183.3 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа.
Үүнээс:
- 827.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр,
- 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр,
- 180.5 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүллээ.
Нийт 19 төсөлд олгосон зээл хаагдсан.
- 14 зээл нь бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөг,
- 4 зээл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө,
- 1 зээл үнэт цаасаар төлөгдсөн.
Хөгжлийн банк нь 2023 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.
Зээл, хүүгийн үлдэгдлийг ангилбал:
- 29.5 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 787.9 тэрбум төгрөг,
- 70.5 хувь нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.89 их наяд төгрөг байна гэж Хөгжлийн банкнаас мэдээллээ.