Мөнгөний бодлогын хорооноос гаргасан шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.
Тэрээр "Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар Бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах, Бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгох, Банкны гадаадын зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан 360 хоног хүртэлх хугацаатай эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэр гаргасан" гэлээ.