x

Бурхан ба Түвд

Бурхан ба Түвд

Сүүлийн хэдэн хоног Төвд орныг Буддын шашин л баллаад хаясан тухай уйлагнасан, лүндэгнэсэн бичвэр олширлоо. 

Манайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм.

Үнэн хэрэгтээ, Төвдийн өндөрлөгт түгжигдсэн тэр хүмүүс саяхныг болтол Өрнөдийн хөгжлөөсхоцрогдсон нь газар зүйн хүчин зүйлтэй холбоотой болохоос Буддизмд хамаагүй л дээ. Асуудалд Будда ч бус, Богд Зонхов ч биш, харин Хималайн нуруу холбогдоно. Дунд сургуулиа дундаас нь орхисон байг хамаагүй, бичиг үсэгтэй захын хүн үүнийг ойлгоно.Нөгөө талаас, аглаг даяаны орон болсон Төвд газар бол Бурханы шашныг уг байдлаар нь хадгалсан аугаа том номын сан болж үлдсэн билээ. 

Шашин нь хүнийг ёс суртахуунтай болгодог бол хүмүүс нь шашнаа ёс суртахуунгүй болгох нь элбэг. Ямар ч шашин аврал энэрэл, хүлцэл эвлэрлийг номлодог боловч түүнийг хүчирхийллийг туг болгодог жишээ олон. Наад зах нь өнөөдөр Загалмайн мөргөлтэй Оросын түрэмгий бодлогыг Христосын шашинтай холбож үздэггүй, “Үнэн алдартны урсгал ч Орос орныг баллаад хаялаа. Нийслэлд байгаа Тройцкийн сүмийг хаая, баръя” гэж хашгичаад явдаггүй л шүү дээ. Тэр мэт.

Эсэргүүцлийн хэлбэр олон янз, заримдаа бүр дэмжиж илүү сайхан болгох гэсэн ч юм шиг байдлаар самраад хаяж болдог. Социализмын үеийн матаач, олиоч шаарууд гэнэн шударга залуусыг “Зөвлөлтийн эсрэг үзэл”, “Маоизмыг дагагч” болгон гүтгэж, ажил амьдралыг нь нурааж хаячихаад “Энэ залууг би хайрласандаа л засч авах гэж байгаа юм”, “Цаашдаа илүү том алдахаас сэргийлсэндээ л дээд газарт мэдээлсэн” гээд гэмгүй царайлдагсан. Тэрмэтээр, “Х Богдыг тодруулах нь зөв, гэхдээ илүү сайнаар тодруулах боломжийг ашиглаагүй учраас буруу” гэж ойлгогдохоор ч санаа их байна. 

Бас, заримд нь “эмээ” нь таалагдахгүй учраас Х Богд “хүчингүй” байгаа бололтой. Шинэ юм огт биш. Хүн болгонд үл таалагдах хамаатан бий. Наргиантай мэт боловч Монголын Богдууд гадаадад төрөх болсон шалтгааны нэг. Хоёр, гуравдугаар Богдын үеэс алтан ургийн хэд хэдэн гэр бүлд “Богдын кандидат” төрөөд эхэлсэн нь Манжийг төрийг айлгасан шиг байдаг. “Өмнөх дүр нь Түшээт ханыд төрж болсон юм, одоо Засагтханы ээлж” гээд сэлмээ сугалахыг хэн байг гэх билээ? 

Манжууд өөрийнх нь Вассальд хойт дүрийн дажин, хутагтаа булаалдсан хагарал үүсэхээс болгоомжилж эхэлсэн гэж үзэхээр баримтууд олон бий шүү. Сүүлдээ, эндээс тодордог бусад гэгээний хойт дүрүүдийг ч гэсэн язгууртны гэр бүлд төрөхгүй байхаар журам гаргасан нь алтан ургийнхны атаа жөтөөнөөс зайлсхийсэн байж болох талтай. 

ХХ зуунд Москвагаас зохиож өгсөн хувьсгалт түүхнээ үүнийг “Монголд элэггүй харийн хүнээр шашныг нь удирдуулах бодлого” , “Эх орноо гэсэн сэтгэлтэй хутагт хувилгаад төрөхөөс сэрэмжилсэн Манжийн алхам” мэтээр ойлгуулж ирсэн. Гэвч 1911 оны Тусгаар тогтнолоо сэргээх хувьсгалыг Түвд үндэстэн Богд удирдсан ба Даа дам Цэрэнчимэд, Жалханз Хутагт Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав, Шанзав Бадамдорж гээд шашны зүтгэлтнүүд идэвхийлэн зүтгэсэн нь үүнийг үгүйсгэдэг. (Бадамдорж шанзавын нэрийг сонсоод битгий цочоорой. Монголын тусгаар тогтнолд эцсээ хүртэл зүтгэсэн боловч хувьсгалт суртал ухуулга-пропагандийн золиос болж гүтгэгдсэн лам юм шүү)

Ямар нэгэн юмыг эсэргүүцэж л байвал болдог заримаас гадна Хятадыг үндэстний хувьд үзэн яддаг, дургүй хүрсэн нэгнээ хужаа хувхайгаар нь дууддаг голдуу гарууд лоозонгоо сольчихсон “Хятадын дургүйг хүргэж болохгүй. Монгол Богд тодорсонд Бээжин дургүйцээд хилээ хаавал бид өнгөрнө” гэхчлэн нэг л их хэрсүү дүр эсгэж харагдав. Социализмын задралын дараахь хүн бэрх өдрүүдэд манай эдийн засгийг тэтгэж үлдээсэн амин судасны нэг болох БНХАУ-ын Эрээн боомтын нэрийг огихгүйгээр хэлж чаддаггүй байснаа болиод Хятад гүрний “сэтгэлд юм хийх”-ээс учиргүй айдаг болчихсон ч тууж явах шиг. 

Хэрэг явдлыг мөн чанар харин ч эсрэгээрээ. Монгол өөрийн шашны удирдагчтай болсноор Хятадын улс төрийн “дайсан” Далай лам болон Түвдийн дүрвэгчдийн Засгийн газраас улам бүр хамааралгүй болгож байгаа алхам юм. Энэ ажиллагаа IX дүрийн Богдыг урин авчрах, Монголын иргэн болгох, улмаар Монголд төрөх тухай гэрээслэл үйлдүүлэх зэргээр олон жил үргэлжилжээ. ХХ зуунд албан ёсоор шашингүй болоод гучаад жилийн өмнөөс эргэн сэргэсэн Монголын Буддистуудын хувьд лидерээ тодруулах нь амаргүй, маргаан дагуулах нь дамжиггүй үйл явдал. Иймээс, аль болох маргаан дагуулахааргүй, уламжлалт дэг ёсноос гажуугүй хийхийн тулд нарийн процедуртай, удаан хугацааны ажил болсон ажгуу. 

Цаашдаа, манай сүм хийд соёлжин өрнөджөөд, Ромын Папыг гаргаж ирдэг жишгээр, сүм хийдийн тэргүүн нарын хурилдайгаар Богдыгоо сонгодог ч болох юм билүү, хэн мэдлээ? Гэхдээ л ойрын арав, хорин жилийн асуудал лав биш.

Юуны өмнө Х Богд бол Монгол Буддизмын бэлгэдэл-тэргүүн юм. Зарим хүний бодоод байгаа шиг Монголын сүм хийдийн Гүйцэтгэх захирал, СЕО маягийн алба бол биш. Тийм албыг манай сүсэгтнүүд ч, лам нар ч хүлээн зөвшөөрч чадахгүй.

Харин, тэрбээр Монголынхоо хутагт хувилгаадын дүрийг ёсчлон соёрхох нь гол ажил байх биз. Ингэснээр “манай тэр гэгээнтний хойд дүр энэ мөнүү, биш үү” гээд Далай ламын инстүүц рүү хадаг барин уралддаг марафон үгүй болно. (Хэдэн жилийн өмнө нэг аймгийнхан хутагтынхаа хойт дүрийг бэлдэж суутал, нөгөө аймгийнхан өрсөж Далай ламд айлтгаад батлуулчихсан, хөгжилтэй ч, эмгэнэлтэй ч явдал гарсан гэдэг шүү) 

Түүнчлэн, 1911 оны тусгаар тогтнолоо сэргээсэн хувьсгалын эцэг VIII Богд хааны эхлүүлсэн “Умар зүгийн Жавзандамбын шашин” хэмээх тугийн дор Бээжин, Түвд хоёроос зэрэг салж, төр шашнаар тусгаар тогтнох бодлогын үргэлжлэл нь Х Богд юм. 

Уламжлал ёсоор Богдын дүрийг Ванчинбогд, Далай ламын аль нэгэн тодруулдаг. Ванчинбогд нь эхнээсээ хоёрдмол “байдал”-тай байгаа. БНХАУ-д суугаа дүрээр нь соёрхуулан батлуулж болох ч манай сүсэгтнүүд хүлээн зөвшөөрч чадахгүйн зовлонтой. Олон түмэнд “Хятадын эрхшээлд эгнэгт орсон мэт” сэтгэгдэл төрөхөөс гадна Бээжингийн Банчин Богд “хуурамч эсэх”-ын тухай Хятадын талд ч тааламжгүй домог хөгжих боломжтой. 

Улмаар, ХХ зуунд Монголчуудаас хамаарахгүй шалтгаанаар хүйтрээд сүүлийн гучаад жилд арайхийн хэвэндээ орон, эерч яваа Монгол-Хятадын иргэнлэг харилцааг хүйтрүүлж мэдэх аюултай. Ингээд, аль аль талаа харсан эцсийн сонголт нь өөрийн эрхгүй Далай лам дээр буусан шиг байна. 

Х Богдыг Монголоос залснаараа манай сүсэгтнүүд Төвдийн дүрвэгчдийн засгийн газар ба одоогийг Далай ламаас улам бүр хамааралгүй болж байгааг БНХАУ ойлгодог нь дамжиггүй. Жунаньхайн ордон энэ бүхнийг ойлгохын цаагуур ойлгохын сацуу маш болгоомжтой ажиглаж байгаа. Яагаад гэвэл, насан өндөр болсон Далай ламын дараагийн дүрийг тодруулах эрх бүхий нэгэн этгээд нь уламжлал ёсоор Х Богд байх юм. 

Гэвч хэрээсээ хэтэрсэн ийм тоглолтод шатрын хүү болоод явчихвал тэрнээсээ эсэн юм болоод дуусна гэдгийг манай сүм хийдүүд ч ойлгож байдаг юм билээ. Ерөөсөө, Бээжингийн зүгээс манай шашны хэрэгт оролцох сонирхолгүй, харин ч эсрэгээрээ өөрсдийнх нь шашны хэрэгт Монголчууд оролцоход л дургүй гээд ойлгочиход болно. Тэрнээс биш, Америктай ана мана үзэхээр хөгжиж яваа Хятад улсын ард суугаа хэдэн Монгол “Богдыгоо ч зална уу, Боорцогоо ч хайрна уу, яана” ёстой тоож харахгүй гэхэд болно. 

Далай ламын дараагийн дүрийг Хятадаас залах нь Бээжингийн сонирхол, Хятадаас гадуур тодруулах нь Түвдийн дүрвэгчдийн Засгийн газрын сонирхол, өөрийн шашиндаа өөрийн лидертэй бөгөөд хөрш оронтойгоо эв найрамдалтай байх нь Монголын сонирхол. Ийм л юм. 

Б.Цэнддоо

2023.03.15.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top