Монголбанк энэ оны хоёрдугаар сард 701.2 килограмм үнэт металл худалдан авчээ.
Ийнхүү оны эхнээс өссөн дүнгээр 1.2 тонн үнэт металл худалдан авсан болохыг Монголбанкнаас мэдээлэв.
Тодруулбал,
- Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 75.8 кг
- Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 139.8 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны хоёрдугаар сард дундаж үнэ 209,784 төгрөг байжээ.
Энэ оны нэгдүгээр сард 519 килограмм үнэт металл худалдан авч байв.