x

Зөвлөлдөх санал асуулгаас гарсан Зөвлөмж: Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй

Сар шинийн босгон дээр монголчууд бас нэгэн чухал үйл явдлын гэрч, бас оролцогч нь болов. Монгол Улсын нийт иргэдийг төлөөлөн улс орны өнцөг булан бүрээс сонгогдсон 1500 гаруй хүний дунд явуулсан Зөвлөлдөх санал асуулга өндөрлөж, санал асуулгаас гарсан үр дүн буюу гарсан зөвлөмжийг өнгөрөгч баасан гаригт УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ.

1.Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага

2.Парламентын ардчилал

3.Эдийн засаг, Баялгийн сан, Төвлөрлийг сааруулах

4.Нийгмийн тулгамдсан асуудал гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд нийт 22 асуултаар хоёр дахь шатны санал асуулгад оролцсон 800 иргэнээс санал авч, эндээс гарсан зөвлөмжийг parlament.mn сайтад нийтэлсэн байна.

Тухайлбал, Зөвлөмжийн 1, 2-рт, жагсаал цуглаан хийхэд зөвшөөрөл авдгийг халах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ баталгаатай эдлэх эрх зүйн орчыг бүрдүүлэх асуудал багтсан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд дээр дурьдсан эрх, эрх чөлөөг “Монгол Улсын иргэн баталгаатай эдэлнэ“ гэж заасан боловч бусад хуулиар зохицуулаагүйгээс болж иргэний эрх хязгаарлагдаад байгаа маш олон тохиолдлыг бид өнгөрсөн хугацаанд туулсан билээ. “NoDoubleStandard хөдөлгөөний залуусыг баривчлан хорьсноос эхлээд сүүлд зохион байгуулсан Нүүрсний хулгайн эсрэг залуусын жагсаалыг “Эрүүл мэндэд нь тусламж үзүүлэх” нэрээр цагдаагийн байгууллага албадан тараасан, хүч хэрэглэсэн олон жишээг дурьдаж болно. Тухай бүрт нь цагдаагийн байгууллага “Зөвшөөрөл авалгүй жагсаал цуглаан хийсэн”, эсвэл “бусдын эрх, эрх чөлөөнд хохирол учруулж болзошгүй байдал үүссэн” гэх мэтээр баримтгүйгээр буруутган цагдан хорих, таслан сэргийлэх бусад арга хэмжээнүүдийг авч, жагсагчдын хууль ёсны эрхэд халдаж байсан тохиолдлууд бий.

Одоо үйлчилж байгаа, 1994 онд баталсан Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд  “Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ” гэсэн нь иргэний эрхийг ноцтойгоор зөрчсөн хэрэг бөгөөд иргэд жагсаал цуглаан хийхээр мэдэгдлээ хүргүүлсний дараа төрийн байгууллага түүнийг нь бүртгэхгүй байснаараа иргэдийг “хууль зөрчигч” болгон хувиргаж, хуулийн байгууллагын атганд өгч байлаа. Мөн сүүлийн үед “Бусдын нэр төрд халдсан, гүтгэсэн” үндэслэлээр маш олон иргэд (сэтгүүлчдийг оролцуулаад) Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар шүүгдэж байгаа. Тиймээс жам ёс шахуу болчихоод байгаа энэ байдлыг таслан зогсоох, иргэний эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд хуулийн зохицуулалт хэрэгтэй байгааг Зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжид дурьдсан байна. 

Мөн зөвлөмжийн гуравдугаарт, “Гадаадад суугаа иргэд сонгуульд оролцох боломжийг бүрдүүлж, Сонгуулийн тухай хууль тогтоомжид тусгах” гэсэн нь сонгуулийн тогтолцоотой шууд хамааралтай сэдэв юм. Одоогийн ашиглаж байгаа сонгуулийн мажоритари тогтолцоо буюу жижиг 76 тойрог дээр гадаадад суугаа Монгол иргэд сонгуульд оролцох нь хуулиар хаалттай. Хуульд заасны дагуу тухайн тойрогт харьяалагддаг, байнга оршин суудаг иргэд л сонгуульд оролцох, саналаа өгөх боломжтой. Зөвхөн хувь тэнцүүлсэн буюу пропоциональ тогтолцоог хуульчилсан тохиолдолд гадаадад суугаа иргэд маань сонгуульд оролцох, саналаа өгөх боломжтой.

Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулсан нь өмнөх өнгөрсөн найман удаагийн сонгуулийн хамгийн сайн жижиг байсан бөгөөд хилийн чанад дахь монголчууд маань анх удаагаа төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох сонгуульд анх удаагаа оролцож, иргэний эрхээ эдэлжээ. Гэвч 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Үндсэн хуулийн цэц “Хувь тэнцүүлсэн сонгууль буюу намын жагсаалтаар сонгох нь иргэний шууд сонгох эрхэнд халдсан” хэмээн дүгнэснээр сонгуулийн тогтолцоо эргээд “олонхийн” буюу жижиг мажоритари луу буцсан юм. “Олонхийн” гэдэг нь зөвхөн тухайн тойрог дээр хамгийн олон санал авсан нэр дэвшигч сонгогдддог тогтолцоо. Нэг тойрогт арван гишүүн өрсөлдлөө гэхэд хамгийн олон буюу 20 хувийн санал авсан гишүүн сонгогдож, үлдсэн 80 хувь сонгогч төрд төлөөлөлгүй үлддэг. 

Харин 2019 онд УИХ-аар баталсан ҮХНӨ-өөр /21.4/ “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” хэмээн заасан бөгөөд Үндсэн хуулийн цэц 2022 онд УИХ-ын баталсан Сонгуулийн тухай хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэхдээ “2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон хуульчлах хууль тогтоогчийн бүрэн эрхийг баталгаажуулсан” хэмээн үзэж, өмнө гаргасан хоер удаагийн /2016 оны 05 дугаар дүгнэлт, 2012 оны 02 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоол/ шийдвэрээ хүчингүй болгосон юм. Ингэснээр сонгуулийн ямар тогтолцоог сонгох, хуульчлах УИХ-ын бүрэн эрхэд үлдсэн. Тиймээс Зөвлөлдөх санал асуулгаас гаргасан зөвлөмжид “олонхийн буюу мажоритари, хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоог Сонгуулийн хуульдаа тусгахыг” хууль тогтоох байгууллагад зөвлөсөн байна.

Зөвлөлдөх санал асуулгын эхний шатнаас л олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл болон болгоомжлол дагуулсан нэг асуудал бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу, эсвэл шинэчилсэн найруулга буюу шинэ Үндсэн хууль гаргах уу? гэдэг асуулт. Харин санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь “Үндсэн хуулийг шинэчлэн найруулах шаардлагагүй” хэмээн хариулж, 2019 онд баталсан ҮХНӨ-ийн хэрэгжилтийг хангахын тулд нэмэлт өөрчлөлтөд багтсан асуудлуудыг хуульдаа тусгаж, УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхийг зөвлөсөн байна. Шинэ Үндсэн хууль батлах, батлахгүйн тухай, парламент нэг танхимтай, эсвэл хоёр танхимтай байх тухай маргаан ч гэсэн үүгээр хаагдсан гэсэн үг.

Тулгамдаад байгаа бас нэг том сэдэв бол засаг захиргааны нэгжийг шинэчлэх асуудал. Энэ тухай зөвлөмжийн 3.6-д “Төвлөрлийг сааруулах, бүсчлэн хөгжүүлэх зорилгоор засаг захиргааны шинэчлэл хийх саналыг УИХ-д оруулж ирэх” хэмээн тусгасан байна. Өмнө нь УИХ-аар баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” гэж бас бий. Тэнд Монгол Улсыг босоо тэнхлэгээр нь дөрөв хувааж, бүсийн төвүүдийг байгуулан аймаг, сумдыг хооронд нь нэгтгэх асуудал багтсан байдаг. Хоёр ч удаагийн парламент дамжаад хэлэлцэгдчихсэн сэдэв. Тэгэхээр энэ хүрээнд асуудал яригдах болов уу. Гэвч үүний тулд улс төрийн олон намуудын оролцоо, дэмжлэг шаардлагатай учраас энэ парламентын хугацаанд яаран шийдэхгүй байх. Маш олон парламентын “толгойны өвчин” болоод байсан энэ асуудлыг иргэдийн зүгээс түлхэж өгсөн нь энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгын бас нэг ололт байлаа.

Яг үнэндээ бол одоогийн 21 аймаг, 331 сумтай засаг захиргааны бүтэц нь эдийн засгийн хувьд маш үрэлгэн бөгөөд үр ашиг багатай, хөгжлийн тушаа  болсныг хаана хаанаа хүлээн зөвшөөрдөг. Гэвч 1992 оны Үндсэн хуульд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн УИХ шийдвэрлэнэ” гэсэн нь асуудлыг гол дэгээ, саад бэрхшээл байлаа. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн иргэд, орон нутгийн хурал өөрсдөө аль нэг сум, аймагтай нэгдэхээр санал гаргаагүй тохиолдолд УИХ дангаараа шийдвэр гаргах эрхгүй байв. Харин 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр /57.3/ ”Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэсэн нь орон нутгийн иргэд, удирдлагаас гадна УИХ, Засгийн газарт эрх олгосон хэрэг байв. Дээр энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгын үр дүнд дахиад нэг алхам урагшиллаа.  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 1 цаг 58 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top