x

Ганцаардлын харанхуй ба алсын зай хайрын бүх хүчийг гэрэлтүүлдэг

"Орон зай, цаг хугацаа чамайг хайртай бүхнээс чинь салгаж байгаа цагт хайр дурлал нь орон зай, цаг хугацаатай тулалдах, цаашлаад ялахаас өөр сонголтгүй болдог" 

Бид урт наслах тусам хайр бол нөхөрлөл, эсвэл гэр бүл бол хайр дурлал гэж нэрлэх эсэхээс үл хамааран бие биендээ гэрэл болж, хэн хэнийгээ өсгөж томруулж байдаг тэр зүйл гэдгийг илүү гүнзгий ойлгодог. Хүчир хөдөлмөр. Амьдрал, ичгүүр, уй гашуу бидний нүдийг хааж буй тэр мөчүүдэд амь аврах гэрэл нь хайр байдаг, гэхдээ бидэнд ирэх тэр хайрыг хав харанхуйд гүн нэвчсэн дотроо эргүүлж өгөх мэлмий тунгалаг хайр хүн болгоны дотор байсаар байна. Хамгийн сайхан мөчүүдэд бид өөр хүний хувьд тэр хүн байдаг.

Болдуин ийн бичжээ;

“Хүн харанхуйд гэрлийг нээдэг, энэ нь харанхуйд зориулагдсан юм; Гэхдээ бидний амьдралын бүх зүйл гэрлийг хэрхэн дааж байгаагаас шалтгаална. Харанхуйд хаа нэгтээ гэрэл байгааг мэдэх, өөрийгөө олохыг хүлээж байгаа гэрэл байгааг мэдэх шаардлагатай”.

Болдуины дотны энэ гэрэл нь хайр дурлалд хамгийн амархан олддог бөгөөд тэр агуу бөгөөд сонголтгүй бэлэг юм.

Хайр бол ертөнц, орон зай, цаг хугацааны линз болж хувирдаг бөгөөд энэ нүхээр дамжуулан бидний ухамсрын агуйн хананд шинэ гэрэл тусах нь бидний хэзээ ч мэдэхгүй байсан тэр газар нутгаас чухал ач холбогдолтой ландшафтуудыг тусгах тухай билээ. 

Болдуин цааш бичихдээ;

“Жишээлбэл, та Чикагод төрсөн бөгөөд Хонг Конгт зочлохыг хэзээ ч хүсээгүй мэт дүр эсгэ, энэ нь газрын зураг дээрх зөвхөн таны нэр юм; Зарим тохиолдолд санамсаргүй таталт нь таныг Хонг Конгод амьдардаг эрэгтэй эсвэл эмэгтэй хүнтэй холбож байгаа мэт дүр эсгэж чи дурлах болно. Хонг Конг тэр даруй нэр байхаа больж, таны амьдралын төв болно. Хонконгод хэдэн хүн амьдарч байгааг та хэзээ ч мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ чамгүйгээр амьдрах боломжгүй нэг эрэгтэй эсвэл нэг эмэгтэй тэнд амьдардаг гэдгийг та мэдэх болно. Ингээд л бидний амьдрал өөрчлөгдөж, бид ингэж гэтэлгэгддэг.

Энэ амьдрал ямар их аялал вэ! Үл үзэгдэх зүйлсээс бүрэн хамааралтай. Хэрэв таны амраг Хонг Конгод амьдардаг бөгөөд Чикаго руу очиж чадахгүй бол та Хонг Конг руу явах шаардлагатай болно. Магадгүй та амьдралаа тэнд өнгөрөөж, Чикагог дахиж хэзээ ч харахгүй байх. Орон зай, цаг хугацаа таныг хайртай хэнээс ч салгаж байгаа цагт та тээврийн зам, агаарын тээвэр, газар хөдлөлт, өлсгөлөн, өвчин эмгэг, дайны талаар маш их зүйлийг олж мэдэх болно гэдгийг би танд баталж байна. Хонг Конгод цаг хэд болж байгааг та үргэлж мэдэх болно, учир нь та тэнд амьдардаг хэн нэгэнд хайртай. Хайр нь орон зай, цаг хугацаатай тулалдах, цаашлаад ялахаас өөр сонголтгүй болно”.

Шинэ ертөнцийн үүд хаалгыг барьдаг зүйр үгийн мастер Болдуин бидний холын хайр гэж нэрлэдэг зүйлийг авч үзээд бүх хайрын бяцхан дүрсийг олж харжээ.

Бүх хайр нь ганцаардлын хоорондох асар их зайг холбож, өөр амьдралыг ойртуулах дуран болж, улмаар тэдний бүх ертөнцийн ач холбогдлыг нэмэгдүүлдэг.

Бүх хайр бол сансар огторгуйн цаг хугацааг үргэлж хоосон зүйл рүү чиглүүлж буй энтропийн эсрэг, чи үхнэ, би үхнэ, бидний хайртай бүх хүн үхнэ, харин биднээс эрэггүй үр, одны тоос л үлдэнэ гэсэн хатуу баримтлалын эсрэг гэрлийн тэмцэл юм.

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 1 цаг 51 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top