x

Нэг л учир битүүлэг хүмүүс…

Шавь Н.Болортуяа маань АНУ-аас бичжээ. Санаа авууштай юм. Эхлээд түүний бичсэнийг үг үсэггүй шууд толилуулаад дараа нь Норвег, Франц дахь монголчуудын тухай цухас өгүүлье.

Хаа нэг Монгол хүнтэйгээ таараад нэрээ хэлээд танилцахаар өөдөөс Эмма, Линда гэх мэтээр гадаад нэр хэлээд байх юм. Үгүй ээ, чиний монгол нэр чинь хэн бэ гэхээр “Аан зүгээр л Эмма гэчих” гээд нэрээ хэлэхгүй нуух юм. Гайхаад барахгүй. Уг нь бид чинь эцэг эхээс хайрласан нэрээ бүтнээр нь хэлж танилцдаг заншилтай биз дээ. Хичнээн дуудахад төвөгтэй нэр байлаа ч монгол хүн монгол хүнийхээ нэрийг хэлж чадалгүй л яахав. 

Бас нэг учир битүүлэг юм нь утасны яриа. Өдөрт дор хаяж нэг удаа огт танихгүй хүнээс дуудлага авна. Тэгээд тэр хүн нь маш ойлгомжгүй юм ярина. 

- Өөрийг чинь Болороо гэдэг үү?
- Тийм байна, хэн бэ?
- Аан, би өөрийн чинь утсыг нэг хүнээс авсан юм. Юм асуух гээд...
- Аан, за. Та хэн бэ?
- Өөрөө намайг танихгүй байх аа. Нэг хүн утсыг чинь өгсөн юм...
- Хэн юм бол?
-Аан, өөрөө бас тэр хүнийг танихгүй байх аа. Тантай ярьчихаарай гэсэн юм... гэх мэтээр нэг л нууцлагдмал сонин юм ярина. 

Би тэр хүнийх нь туслах юм уу, ресепшэн юм уу, диспетчер юм уу бүү мэд? 

Уг нь нэр алдраа хэлээд, аятайхан мэндлээд учир байдлаа яривал бид чинь бие биедээ туслалгүй л яахав. Яг ийм нөхцөлд цаашид яриа үргэлжлэх ямар ч боломжгүй болоод миний завгүйгээр төгсөх нь олонтаа. 

Гэтэл зарим нэг хүмүүс их соёлтой. Урьдчилж залгаад утсыг чинь хүнд өгчих үү, тийм асуудлаар холбогдох байх, туслах боломжтой юу гээд зөвшөөрөл авна. 

Хэрэв дээр дурдсан шиг учир битүүлэг юм ярьж, гадаад хүн рүү залгавал бараг л цагдаа руу утасдаж, хамгаалалт хүсэх байх. Нээрэн шүү. 

Бид чинь уг нь их л эх оронч, эх хэлээ хайрлаж хамгаалдаг, монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс ш үү дээ. 

Тэр их хайр нь нэрээ монголоор хэлэх гэхээр л алга болчихдог бололтой гэжээ.

Хилийн чанадад өөрийгөө зөв явч явах тухайд л шавь маань санаа зовинож бичсэн байна. Тэгж л ойлголоо. 

Өрнөд ертөнцөд (гадаад ертөнц!) Монгол Улсаа, түүх соёлоо сурталчлаад, шүтээн нь болоод явж байгаа “Тhe Hu”хамтлаг, урлаг соёл, циркийн одод, тамирчдын алдар хүнд өндөрт гарсныг бахархалтай тэмдэглэхийн хамт тэднийхээ зовж бүтээсэн үйлсийг бүү харлуулаач гэдэг утгаар хэдэн мөр бичихгүй бол болохгүй байна, өршөөгөөрэй!

Гадаад харилцааны салбарт олон жил ажилласан, гадаадад эх орноо төлөөлөн сууж байсан хүний хувьд хилийн чанад дахь эх орон нэгтнийхээ тухай элдэв эерэг сөрөг мэдээлэл сонсож, хүлээн авч, албажуулж л явлаа. Тэр туршлагаасаа гэж томруулахгүйгээр ердийн санал дүгнэлтээ бодит баримтаар дор буулгая, бас эшлэл авнаа.

Гадаад харилцааны төв байгууллага руу дайрч довтлохоосоо өмнө өөрсдөө хэн бэ, хэн болчихсон бэ гэдэгтээ дүгнэлт хий гэдгээ дахин давтчихъя.

Эх орондоо яаж ийгээд болоод, амьдраад, аж төрөөд болоод байдаг монголчууд хилийн чанадад очихлоороо болохоо байчихдаг хачин парадокс хааяагүй байнаа. Монголдоо яаж өссөн, ямар ааш араншинтай, яг тэр чигээрээ хүний нутагт очоод тулгахаа нэгдүгээрт тавина. Өөрийнхөөр нь болохгүй бол нэг их гомдоод хонзогночихсон нэг нөхөр!

Суугаа орондоо (ихэнхи нь өрнөдийн ардчилсан орнууд, гэхдээ тэнд хатуу хуультай!) хоёрдугаар сортын хүн болчихлоороо хонзогноод салахгүй. Орос Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулсан биш тийм хонзогногчдын нар нь гийж, Оросыг ялуулахын тулд юу руу ч гүйгээд орж мэдэхээр авирлана. Оросын тусгай албадын гар хөл болчихсон Туркийн ЭСЯ-ны дэргэд коран судар шатаагаад зогсож байх монгол хүн гараад ирэх вий гэхээс айдас төрнө. Өөрийнхөө сууж байгаа орныг (АНУ, Өрнөд Европ голдуу) устгаад өгөөч ээ гэсэн уриалга монголчуудын ам, санаанаас гараад сошиалд бичээд ирэхлээр хэлэх үг ч эс олдоно!

Норвег гэх жижиг улс Скандинавын хойгийн хойд этгээдэд байрлах ба тэндхийн цагаачлал харьяатын албаны хар дансанд бүртгэлтэй монголчуудын явдлаас ганц нэгийг сөхөж үзье. Өглөө малаа эргүүлэх гэж морьтойгоо гараад төөрч явсаар хил даваад Орос руу нэвтрээд, Орос орныг ташуу хөндлөн морьтойгоо туулаад, замдаа өлсөхдөө морио алж идээд явсаар тэмцсээр Норвегийн хил даваад ороод ирсэн монгол эрийн тухай ичиж үхмээр баримт бичээтэй байна. Энэ тухай үлгэрээ хэнэг ч үгүй ярих ба Норвег их таалагдсан, сайхан улс учраас эндээ үлдэж цагаачилмаар байна гэжээ. Монголчуудаа яаж ч хуурч панаалдаж болдог, тэр араншингаараа байцаалт өгсөн нь тэр аж. Ийм үлгэрт нь хэн ч итгэхгүй тул мань эрд мөнгө төлөөд албадан буцаажээ. Гэвч гандан бууршгүй эргэж очоод дахин баригджээ.

Монголд нөхөр нь зодоод алчих гээд байдаг, тэсэхээ болиод эх орноо орхиод Норвегт очоод цагаачлалын албанд хандан ярьж байнаа. Монголд таныг хамгаалах хууль тогтоомж гэж байхгүй юү? Байхгүй! Монголд цагдаагийн алба гэж байдаг биз дээ? Монголд цагдаа гэж байдаггүй! Гэж мэлзсээр байгаад албадан буцаагджээ. Дахин тийшээ зүглээд дахин буцаагджээ. 

Ийм баримт маш их байна. Эх орноо муулан муулан хил давж гадаад оронд очдог явдал ердийн хэвшмэл үзэгдэл арай болчихоогүй байлтай. Монгол бол эрх чөлөөт, ардчилсан улс, улс төрийн зорилгоор цагаачлал хүсэх ямар ч үндэсгүй. Гэтэл тэгж ойлгохгүй, Монголын улс төр, улс төрчдийг муулаад очихлоор хүлээгээд авчихна гэдэгт гэнэн мөрөөдөл хэзээ арилна даа?

Монголчууд ихэнхи нь биш, зохих хувь нь биеэ тун зохисгүй авч явна. Шоронгуудад ял эдэлж буй монголчууд их байна. Ихэнхи нь хулгайн хэрэгтэй.

Хөгжингүй орнуудад (Европт) хулгайгаар аж төрдөг бүлэг, клан, мафид монголчууд олноороо элсчихсэн нэрээ мандуулж явна. Хулгайн амьдрал юуны нь сайхан байхав. Ядаж сэтгэлд тамтай. Тиймийгээ эрүүл хүн болгон мэдэхийн цаагуур мэдээд шаналаад ирэхлээрээ хонзогч болчихдог шиг байгаа юм. Баривчлагдаад байцаагдахдаа буруутнаар нь Монголын улс төр ба улс төрчдийг нэрлэчихнэ. Манай дотоодын улстөр ч дээ, дэндүү нээлттэй хэдэн биенээ хэмлэх тул буруутан захаас аван тодорно.

Францын өдөр тутмын алдартай сонинд монголчуудын хулгайн тухай зураг хөрөгтэй нийтлэл тавигдсан нь энэ байна. Франц хэлт (франкофон) бүх улс оронд түгсэн мэдээлэл. Одоо ч интернэтэд байна. Франц дахь монголчуудын хулгайн сүлжээг илрүүлсэн тухай мэдээлэл. Дандаа люкс зэрэглэлийн жижиг бараа хулгайлаад гэртээ нөөцөлчихсөн байсныг францын цагдаа нар орж илрүүлээд зургийг нь авч “Фигаро”-д тавьжээ.

АНУ, Европын Холбоо монголчуудад виз олгохдоо чангалдаг тухай монголчууд улиг болтол ярьж, зарим нь үзэн ядах дээрээ тулчихсан байдаг бол буруутан нь АНУ, Европын Холбоо биш, монголчууд бид өөрсдөө, тийшээ очоод хэрэг мандуулаад хулгайн мөр татуулчихсан, францын сонинд бичигдсэн шиг монголчууд гэдгийг ухааруулах гээд аргаа барж байна. Хилийн чанадад биеэ намбатайхан авч яваад ирдэгсэн бол, эсвэл тэндээ сайн сайхан аж төрдөгсөн бол яалаа гэж визэн дээрээ чангалах вэ дээ?

Энэхүү хар бараан сүүдэр арилна гэдэгт итгэж байна. Гэвч үтэр түргэн арилаасай!

Дахин давтан хэлье: Монгол Улсаа, түүх соёлоо сурталчлаад, шүтээн нь болоод явж байгаа “Тhe Hu” хамтлаг, урлаг соёл, циркийн одод, тамирчдын алдар хүнд өндөрт гарсныг бахархалтай тэмдэглэхийн хамт тэднийхээ зовж бүтээсэн үйлсийг бүү харлуулаач гэдэг утгаар хэдэн мөр бичлээ, өршөөгөөрэй!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 1 цаг 36 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top