x

Ногоочиддоо зориулав: Тэжээллэг чанар сайтай ногоо ургуулах санаа

Та хүнсний ногоог хүлэмжинд эсвэл газрын хөрсөнд хэвтээ тэнхлэгт ургуулахаас гадна тээврийн хэрэгслийн чингэлэг, хонгил, зогсоол зэрэгт ч байрлуулаад байлгаж болно.

Хүнсний ногоо, жимс, таримал ургамлын гэрэл, температур, чийгшил зэрэг орчныг хянаж чадвал илүү шинэхэн, хадгалах хугацаа урт, тэжээллэг чанар сайтай ургамлыг ургуулж чадна.

Энэ бол ирээдүйд түрэн гарах босоо ургацын санаа. Босоо ургац автоматжуулсан тээврийн системээр амархан хөдөлчихдөг, хоёр давхар цамхаг гэх мэт бүтцийн хувьд олон янз байдаг. Энэ төрлийн ургац аль хэдий нь өндөр технологитой найзалсан. Жишээлбэл, Сан Францискод төвтэй Plenty доторх тариалангийн компани ургамлын эрүүл мэнд, амт, ургалтыг хянахын тулд хиймэл оюун ухаан ашигладаг байна. Тус компани нь 100 гаруй техник хангамж, программ хангамжийн инженерээс бүрдсэн багийг ажиллуулдаг бөгөөд нарны гэрлийг дуурайж, тодорхой спектрийг тус тусад нь тариалангийн талбайд хэрэглэх тусгай зориулалтын LED гэрлийг зохион бүтээжээ.

Босоо фермүүд шинэ ургацыг хот суурин газарт ойртуулж, уламжлалт фермээс 95% бага ус хэрэглэдэг. Цар тахал, цаг агаарын эрс тэс уур амьсгал дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг доргиосноос хойш шуугиан дэгдээсэн энэ арга нь дэлхийн өсөн нэмэгдэж буй хүн амыг тэжээхэд туслах чадвартай юм.

Гэхдээ энэхүү эсрэг тэнхлэг дэх тариалангийн бизнес өндөр хөрөнгө оруулалт, өндөр өртөгтэй эрчим хүчний ашиглалтын зардал шаардана.  

Амбиц өндөртэй, босоо тэнхлэгтэй энэ бизнес хүн олны ирээдүй мөн эсэхтэй илүү гүнзгий танилцахын өмнө зарим нэг тоон мэдээ харцгаая. 

НҮБ-ын мэдээлснээр 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбум хүрнэ. Энэ тооны буман хүнийг тэжээхэд 2013 онтой харьцуулахад 2050 он гэхэд урьд оноос даруй 70 хувийн илүү их хүнс хэрэгтэй болно. Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр дэлхийн газар тариалан газар нутгийн 38% эзэлдэг. Гэтэл нөгөө талд 2050 он гэхэд хотын төвд амьдрах дэлхийн хүн амын эзлэх хувь 80% болно. PitchBook-ийн мэдээлснээр 2022 онд босоо ферм дэх санхүүжилтийн дээд амжилт 1.4 тэрбум доллар байжээ. Босоо газар тариалангийн талбайн ургацыг задгай тариалантай харьцуулахад нэг акр газраас 10-20 дахин их ургац хураах аж. Мөн Морган Стэнлигийн 2021 оны тайланд дурдсанаар ирэх арван жилд босоо фермийн зах зээл жил бүр 25 хувь өсөх төлөвтэй байгаа аж. 

Тэгвэл босоо газар тариалан нь байгаль орчин болон санхүүгийн хувьд хэр тогтвортой гэсэн үг вэ?

"Босоо газар тариалан нь өсөн нэмэгдэж буй үйл явцын тодорхой бус байдлыг арилгадаг бөгөөд ихэвчлэн хэрэглэгчдэд ашигтай байдаг. Ургац муу байвал жижиглэнгийн үнэ өсдөг.

Тиймээс босоо фермүүд нь урьдчилан таамаглах боломжтой, найдвартай, хүнсний сүлжээнд тогтмол байх давуу талтай" гэж Мичиганы мужийн их сургуулийн профессор Эрик Ранкл хэлжээ.

Асуудал нь эдгээр фермүүд эрчим хүч их шаарддаг тул энэ нь илүү тогтвортой газар тариалангийн стратеги байх албагүй гэж мөн Ранкл тайлбарлав. Ургац их байх тусам гэрлийн хэрэглээ ихсэх бөгөөд гэрэлтүүлгийн төхөөрөмжийг худалдан авах, ажиллуулахад илүү үнэтэй байна.

Энэ нь бас өндөр өртөгтэй ажил юм. Яг одоо энэ салбар нь өндөр ашиг орлоготой учраас навчит ногооноор хязгаарлагдаж байна. Таны өдрийн хоолондоо идсэн салат богино хугацаанд үйлдвэрлэсэн тул цэцэг нь тоос хүртэх шаардлагагүй байдаг.

Навчит ногооноос гадна босоо фермүүд гүзээлзгэнэ, улаан лооль, каннабис бага хэмжээгээр тарьж болно. Гэхдээ улаан буудай, будаа, шар буурцгийг боломжийн үнээр, мөн хүмүүсийн дассан асар их хэмжээгээр үйлдвэрлэх нь босоо газар тариалангийн өнөөгийн нөхцөлд боломжгүй юм гэж Пердюгийн их сургуулийн профессор Кэри Митчелл 2022 онд бичсэн нийтлэлдээ бичжээ.

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 1 цаг 40 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top