Инфляцын түвшин 2023 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 12.3 хувьтай гарсныг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Мөн инфляцын 5.8 нэгж буюу 47.3 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалж байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өсөхөд:
-
хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 14 хувь,
-
согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 8.7 хувь,
-
хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 15.6 хувь,
-
орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад бүлгийн үнэ 14.6 хувь,
-
эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 12.2 хувь,
-
тээврийн бүлгийн үнэ 8.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Дашрамд дурдахад, 2022 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд 13.2 хувьтай гарсан юм.