x

АН-ыг эмхлэх Лу.Гантөмөрийн мөрийн хөтөлбөр юу байв?

Ардчилсан нам хэдэн талд манай, танай болж хэмлэлдсээр сүүлийн гурван жилийг ардаа орхилоо. С.Эрдэнэ намаа бүртгүүлчих санаатай хэдэнтээ оролдлого хийгээд болсонгүй, Дээд шүүх дээр очоод бүдрээд байв. Ингээд АН-ын нөхөд чухам юунаас болж Дээд шүүх татгалзаад байгаад анхаарлаа хандуулж, ажлын хэсэг байгуулж ажиллалаа. Хуралдлаа. Шинэ даргын марафон боллоо. Лу.Гантөмөр ялж, намын дарга боллоо. Тэгээд цааш юу өрнөж байгааг эрхэм уншигч та харж байгаа.

Одоо л нэг юм цэгцэндээ орох нь гэтэл хуучин дарга С.Эрдэнэ нь хурал зарлаад дахиад нэг дарга сонгож ч байх шиг. Гэтэл нөгөө талд нь дахиад экс Ерөнхийлөгч өөрийгөө АН-ын дарга гэж зарлаад явж байдаг. Бас ч үгүй хэдэн нөхдөөр хүрээлүүлчихсэн. Ц.Элбэгдоржийн хэлснээр маргалдагч талууд аль аль нь оролцохгүй, залуусдаа асуудлаа шийдэх боломжийг олгох нь зөв байлаа. Энэ намыг цэгцэнд нь оруулахсан гэсэн хүсэлтэй гишүүд дэмжигчид төдийгүй нам бусчууд ч хүртэл ажиглан харж байна. 

Эхэнд хэлсэнчлэн ажлын хэсгийнхэн ч хичээж зохих ёсоор хурлаа хийж даргаа сонголоо. Одоо бандан тас гэдэг билүү. С.Баярцогт, З.Нарантуяа, Лу.Гантөмөр нар өрсөлдөж, Лу.Гантөмөр нь яллаа. Дээд шүүх л “боллоо” гэж үзчихвэл болчих гээд байдаг. 

АН намын даргынхаа сунгааг зарлахын өмнө тус намд харьяалагдах бүх фракц төлөөллүүдтэй зөвшилцлийн уулзалт хийсэн. Хурал ч дүрмийн дагуу явсан. УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон намын эрх бүхий байгууллага болох Үндэсний бодлогын хороо гэсэн төлөөллийн үндсэн хоёр газраас албан ёсжуулж явуулсан нь баталгаа болж буй юм. 

С.Эрдэнийн талаас цахим сонгууль нэрэн дор Д.Ганбатыг дарга боллоо гэж зарлав. Үр дагаврыг нь С.Эрдэнэ өөрөө ч мэдэж байгаа. Түүний хувьд улс төрд барьцаа ахиулах гэсэн ээлжит арга нь байж болох юм. Аль эсвэл олны хардлагаар аль нэг нам хүчин, хувь хүний тоглоомонд сайн дураараа орж тоглоод байгаа гэдэг нь үнэн үү. Үйл явдлын эхний хэсэгт Х.Баттулгатай байлдаж байх үед нь “жинхэнэ” АН-ын тал гэж бодож байтал нэгэнтээ эвлэлдэж ойлголцоод галт тэрэг хөдөлсөн хойно гэнэт тусдаа хурал хийж, бас нэг дарга гэх нөхөр гаргаж тавиад байгаа нь зэргээс нь харахад эргэлзэж тээнэглэзэхэд хүргэж байна. 

Ямар ч байсан нарийн нягталж, алдаа, оноогоо дэнслэн байж хуралдаж, намын даргын сонгууль явуулсан Лу.Гантөмөр даргатай АН нь одоогоор хүчин төгөлдөр гэж хэлэхэд хамгийн дөхөм гэж харж байна. АН-ын даргад нэр дэвшин өрсөлдөхдөө Лу.Гантөмөр дараах үгийг онцлон хэлсэн. “Манай намын хувьд яг одоо “Эв нэгдэл” бол ус, агаар мэт амин чухал зүйл байна. Ардчилсан нам хэрхэн шинэчлэгдэхээс Монгол Улс цаашид хөгжих, эс хөгжих нь шууд хамаарах юм гэдгийг цаг хугацаа бидэнд харууллаа. Ардчилсан оронд коммунист хандлагатай социалистууд төр барьж болохгүй, бас чадахгүй юм байна гэдгийг одоо бүгд харж байна” гэх үгийг хэлсэн. 

Цаашид АН ямар бодлого баримталж явах, ирэх сонгуульд хариуцлагатай орж чадах эсэх нь намын даргын гаргаж буй мөрийн хөтөлбөрөөс нь дүгнэж болох юм. 

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль ч дөхөж байна. Цагтаа хүчтэй сөрөг хүчин төдийгүй эрх барьж байсан АН ирж буй цагийн дууг дуулж чадах уу гэдэг нь шинэ дарга Лу.Гантөмөрийн манлайлал, хэрэгжүүлэх бодлогоос хамааралтай байх нь тодорхой. Дээд шүүх АН-ыг батламжлах өдөр эрхбиш ирэх байх. Харин хэзээ вэ гэдэг хүлээлт хаана хаанаа л чилээлгээстэй. 

“Хүний эрх, эрх чөлөөний үзэл санааг тээгч Ардчилсан нам яг одооноос маш хурдтай цогц шинэчлэл хийх ёстой”. Тиймээс АН зах зээлд чиглэсэн, нээлттэй дижитал, эвтэй хариуцлагатай байх болно гэдгээ намын даргын сунгааны үеэр Лу.Гантөмөр мөрийн хөтөлбөрөөрөө зарласан. Хэрэв АН-гүй сонгууль хийх гэж байгаа бол АН-ыг хүчгүй байлгах гэж байгаа бол энэ нь эсрэгээрээ эрх баригчдын хамгийн хэцүү даваа байх болно. 

Бид ардчиллыг Монголд авчирсан гэж Ардчилсан намынханд хайртай байдаг. Ардчилсан намгүй, ардчилалгүй Монголыг төсөөлөхөд ч аймаар. Арай ч тэгэж тэнгэр нь хаясан юм гэж хаана байхав. Тиймдээ ч сайтар тунгаан, хэлэлцэж, алдаа оноогоо дэнслэн байж хуралдаж, дарга цэргээ сонгосон Лу.Гантөмөр даргатай АН-ыг “жинхэнэ” буурин дээрээ гэрээ төвхнүүлэх гэж байгаа Ардчилсан нам гэж итгээд байгаа юм. Тиймээс Лу.Гантөмөрийн гаргаж тавьсан мөрийн хөтөлбөрийг товчхон шинжиж үзье. Хамгийн эхэнд одоо тулгараад байгаа асуудлыг дахин давтахгүйн тулд эвтэй, хариуцлагатай хүчирхэг Ардчилсан нам байх тал дээр анхаарах юм байна. 

Намын даргын хувьд үндсэн дүрмийг ягштал баримтлахаа амалжээ. Энэ хэсэгт сахилгагүй намын гишүүд, дураараа намын дарга байх эрх чинь дүрэм журамдаа захирагдна гэдгийг оруулж өгчээ. Намын дүрэм зөрчих, дураараа авирлах явдал бол удирдлагаасаа эхлээд замбараагаа алдсан гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Дүрэм, журмаа барихгүй байгаагаа ардчилалтай байгаа нь энэ гэж өөрсдийгөө өөгшүүлдэг үе ард үлдэж байгаа юм байна. Ирээдүйд тулгарч болох хагарал зөрчлөөс сэргийлж, бүх шатны байгууллагын эрх, үүргийг тодорхой болгохоор мөрийн хөтөлбөрт тусгажээ. Намыг бодлогын институц болгон төлөвшүүлэх тал дээр анхаарахаа илэрхийлсэн байна.

Мөн АН-ын дотоод сонгуульд мөнгөөр уралддаг байдлыг таслан зогсоохоо хэлжээ. Энэ бол Ардчилсан намд эл дол болсон зүйл. Өөрийнхөө хүнийг дотоод сонгуулийн байгууллагадаа оруулахын тулд өмнөөс нь татварыг нь төлөх явдал газар авсан. “Миний татварыг хоёр хүн зэрэг төлчихсөн байна лээ” хэмээн хэнэггүй хэлж байдаг гишүүдтэй таарч л явлаа. Намын дүрмэндээ сонгуульд нэр дэвшүүлэхдээ анхан, дунд шатны намын саналыг харгалзан санал хураалтаар шийдэх ёстой байсан ч сүүлдээ намын даргын үзэмжээр, хэн их мөнгө өгсөн нь нэр дэвшдэг, фракц болгоноос төлөөлөл оруулах гэж дүрмээ зөрчдөг байдал бугшсан байсныг мөн л таслан зогсоох юм байна. 2016 оны сонгуулиар З.Энхболд намын дарга байхдаа нэр дэвшигчдийн нэрс бичсэн цаасыг халаасалж орж ирээд л дуржигнатал уншчихсан. Анхан, дунд шатны шийдвэрийг огтхон ч харгалзаагүй, өөрийн үзэмж, фракцуудын тохироогоор л нэр дэвшигчдийг шууд зарлаж байсан. Тийм ч учраас сонгуульд ялагдсан. Ардчилсан намыг ардчилалгүй болгох суурь ингэж тавигдсан. 

Тэгвэл Лу.Гантөмөр үүнийг халахаар шийджээ. Анхан, дунд шатны намын саналыг харгалзаад зогсохгүй олон нийтээс авсан социологийн судалгааг харгалзан үзэх юм байна. Мөн АН-ын санхүүгийн асуудал гэж холион бантан байдгийг цэглэх нь. Аудит оруулж, тайлагнадаг тогтолцоог бий болгох юм байна. Мөрийн хөтөлбөрийн хоёрт Зах зээлд чиглэсэн хэв маягийн Ардчилсан нам байна гэж оруулжээ. Бодлогын загварчлалаа оновчтой гарган сонгогчдын хүсэн хүлээсэн нэр дэвшигчийг санал болгох юм байна. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгууль дөхөхөөр гэнэт ухаан орсон мэт хэдэн хүн сууж байгаад гаргадаг байсныг халах нь. Шинжлэх ухааны судалгаатай, намын дэргэдэх мэргэжлийн байгууллагаар боловсруулж, сонгуульд оролцох бөгөөд намын бодлогын хэрэгжилтэнд мониторинг хийх бүтэц, чадварыг хөгжүүлнэ гэжээ. “Нээлттэй дижитал Ардчилсан нам байна” гэсэн гурав дахь хэсэгт Ардчилсан намын үнэт зүйл, үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрсөн сонгогч иргэн бүр нээлттэй элсэх бололцоог олгох юм байна. 

Ардчилсан нам эвлэрэл, нэгдэл, харилцан ойлголцолд хүрсэн учраас юуны өмнө намынхаа дотоод асуудлыг нээлттэй байдал, цахим засаглал, мэдээллийн ил тод байдлыг сайтар хангаж ажиллахаар болж байгаа аж. Намын гишүүдийн эрх, үүрэг, хариуцлагыг нээлттэй ил тодорхой болгож, намын санхүүжилт, зарцуулалтаа ч ил тод болгоно гэжээ. Гол үзэл санаа нь АН цаашид эвтэй, хариуцлагатай, дотоод ардчиллыг бэхжүүлэн хүчтэй улс төрийн хүчин байна гэдгээ зарлаж байна. Тэдний хувьд өнгөрсөн алдаа сургамж нь өнөөгийн дэвшил болж шинэ эрч хүчээр урагшлах биз ээ. 

Мөрийн хөтөлбөрт бас нэг анхаарал татсан зүйл нь улс төрийн хариуцлагыг тодорхой тусгаж өгчээ. Тухайлбал, улс төрийн сонгуульд оролцохдоо тухайн шатны намын дарга, намын дэргэдэх байгууллагын удирдлагууд хариуцлага хүлээх тохиолдолд өргөдлөө өгч, намын дарга, удирдлагын сонгуульд дахин нэр дэвших эрхгүйгээр огцорно гэж заасан нь намын дарга Лу.Гантөмөр шаардлагатай нөхцөл байдалд өөрөө ч хариуцлагаа хүлээх болно гэдгээ ил тод нээлттэй мэдэгдэж хариуцлагыг бүх шатандаа хэрэгжүүлэх юм байна. Эрх үүрэг, хариуцлагын тогтолцоог хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгээ намын шинэ дүрэмдээ ил тодорхой тусгаж өгснөөр тус намын сул тал болж байсан эв нэгдэлгүй, тал тал тийш харсан байдлыг арилгаж, институцийн хэмжээнд ажиллаж улс орны бодлогыг хэрэгжүүлэх хүчтэй нам байх болно гэдгийг тус намын шинэ дарга мөрдлөг болох нь гэж харж байна. 

Улс төрийн хүчнүүд сонгогчдод аль нам сайн мөрийн хөтөлбөр гаргаж, ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгээс улс орны маань хувь заяа шалтгаалах болдог. Үүнд АН одоо бэлэн байна уу. Намын шинэ дарга Лу.Гантөмөр хэлэхдээ “Дотоод тэмцэл хагаралдаанаас болж иргэд, сонгогчдынхоо төдийгүй намынхаа гишүүд, дэмжигчдийн итгэлийг алдаж, тэднээсээ холдсоноор өрсөлдөгч намдаа улсын хөгжлийг ухраах боломж олгосон. Тиймээс АН-ын шинэчлэл өнөөдрийн Монголыг маргаашийн хөгжилд хөтлөх болно” гэж хэлсэн.Лу.Гантөмөрийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөр бол их л нээлттэй, ил тод, дэг журамтай, хууль дүрмээ барьдаг, алдаагаа ухаарсан нам болох юм байна.

Хэрэв амласан ёсоор мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлвэл энэ намын хөл толгойгүй явж ирсэн олон зүйл цэгцэндээ орох боломж бий. Одоо АН-ыг өөд нар харуулахгүй байгаа хэсэг нөхөдтэйгөө учраа ололцох, Дээд шүүхийн шийдвэрийг хүлээх л үлдлээ. Эрхбиш, АН-тай сонгууль болж таарна. Тэр АН нь сонгуулиас өмнө эмхэндээ нэг орчихвол болоод явчихна шүү дээ. 

Д.Мөнгөндалай /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DANIEL RAY (172.71.182.82)
    LOST CRYPTOS CAN BE RECOVERED BACK Hello everyone digital trading ( Forex, Crypto and Option ) according to statistic is the best way to earn money working from home. But scammers have made it impossible for anyone to benefit from trading, A lot of people have been scammed and have lost their life savings to scammers. I was once a victim of digital trade fraud, but i was able to recover back my lost funds through the help of MorrisGray830 at gmail com and He also taught me the trick behind trading and also the best strategy to enter the market and when to exist the market. He is offering free tutorial on how to become a successful trader and also how to reclaim your lost funds.......!!!
    2023 оны 02 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 1 цаг 41 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top