x

Хүүхдийн мөнгийг Халамжийн сан руу шилжүүлсэн нь УИХ, Засгийн газрын буруу!

2023 оны Төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн талаар иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байгаа билээ. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр багагүй маргаан дагуулсан нь эрх баригч нам хүч түрэн баталсан Төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлмэгцээ эздээ Цэцэд дуудав. 

УИХ-ын дарга Г.Занданшатар ч хэд хоногийн өмнө Сангийн яамныхантай уулзахдаа “Хүүхдийн мөнгө бол халамж биш, Үндсэн хуулийн зөрчил үүсгэлээхэмээн бангадсан байсан.

Харин Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр эсрэг мэдэгдэл хийжээ. Ингэхдээ “Засгийн газар, Сангийн яам хүүхдийн мөнгийг 91 хувьд олгохоор хууль боловсруулж батлуулсан нь хууль зөрчөөгүй. Цар тахлын жилд хүүхдийн мөнгө өрхийн орлогыг дэмжих үүргээ гүйцэтгэсэн учраас 2023 оноос хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон өөрчилж, халамж гэж тодорхойлсон. Халамжийг  зорилтот бүлэг рүү чиглүүлэх учиртай. Энэ зарчмыг баримтлан нийт хүүхдийн 91 хувь гэж тодорхойлсон. Үндсэн хуулийн Цэц улс төржсөн шийдвэр гаргахгүй бол Засгийн газар Үндсэн хууль зөрчөөгүй” гэсэн байна. Нэг ёсондоо "Улс төржсөн шийдвэр гаргах гээд байна шүү" гэж айлгаж байгаа юм.

Ер нь бол Хүүхдийн мөнгө гэдэг зүйлийг анх АН санаачилж, МАН-ын Засгийн газрын үеэс хэрэгжүүлж эхэлсэн байдаг юм. Ингэхдээ “Уул уурхайн баялгаас орж ирсэн мөнгөний тодорхой хувийг Хүний хөгжил санд байршуулж, тэндэээсээ иргэддээ хувь хүртээнэ. Хүүхдийн мөнгөн тэтгэмж бол халамж биш, хүн амынхаа өсөлтийг дэмжих төрийн бодлого юмаа” гэж шийдвэрлэсэн. Анх 10 мянган төгрөг байсан хүүхдийн мөнгийг АН засгийн эрхэнд гарсныхаа дараа нэг удаа 20 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Ханшийн уналт энэ тэр ярьж байгаад...

Харин хүүхдийн мөнгийг халамжийн мөнгө болгосон нь МАН өөрөө. 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө “Цар тахлын үед иргэдийнхэээ амьжиргааг дэмжиж байгаа нь энэ” гээд 20 мянган төгрөгийг шууд тав дахин өсгөөд 100 мянган төгрөг болгосон. Долоо хүүхэдтэй айл сарын 700 мянган төгрөгөөр подхийтэл амьдарч байгаа тухай нулимс дуслуулсан бичлэг сонгуулийн пиар болон цацагдаж байлаа. Энэ мөнгөөр МАН гурван ч сонгуулийн “нүүр тахалсан” байдаг юм.

За тэгээд цар тахлын “тансаглал” дуусаад хормой хотоо сэгсрээд үзсэн чинь хүүхдийн мөнгө шиг “хэрэггүй юм” алга болсон байв. Бүхэл бүтэн 1,4 их наяд шүү дээ хэмээн дарга нар толгой сэгсэрч, “ерөөсөө цалинтай аав, ээжийн хүүхдүүдийг хасья” гэсэн чинь цалин авдаг нь хүн амын ердөө 9 хүрэхгүй хувь болж таарав. Бусад өлөн зэлмүүрээр амьдардаг болж таарлаа. (Энэ ангилалд хамгийн түрүүнд төрийн албан хаагчид багтаж байгаа. Сонгуулийн үеэр санал цуглуулдаг гол сүлжээ нь шүү дээ) “Зорилтот бүлэг” гэдэг зүйл ингэж гарч ирсэн юм.

Тухайн үед, төсвийн хэлэлцүүлгийг хийж байхад “Энэ чинь Үндсэн хуулийн зөрчил болно шүү. Иргэдээ орлогоор нь ялгаварлаж болохгүй ээ. Хүүхдийн мөнгө бол халамж биш, хүн амын өсөлтийг дэмжих төрийн бодлого байсан шүү” гэж мөн ч их “хуцсан” даа. Харин МАН “хуцсан нохой бүрийн өмнөөс чулуу шидэх албагүй” гээд цааш явсан нь ийм болов. Үнэхээр цар тахал дуусаад, иргэдийн амьжиргаа, эдийн засаг сэргэсэн нь үнэн юм бол буцаагаад 20 мянга дээр нь буулгахад л зардлыг 5 дахин хэмнэх боломж байв. Даанч МАН-ын өмнө үр дүн нь тодорхойгүй гурван ч сонгууль байсан учраас ийм ухралтыг хийж чадаагүй юм. Тэгээд эцэст нь “Хүүхдийн мөнгө бол халамж мөн” гэж хэлээд Хүний хөгжлийн сан, Сангийн сайдын багцад байсан хүүхдийн мөнгийг Халамжийн сан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багц руу шилжүүлчихсэн.

Гэвч ард түмэн “цэцэн мэргэн” юм болохоор юу гэж ийм зүйлийг хүлээж авах вэ дээ. Төсөв боловсруулсан Засгийн газар, Сангийн яам, түүнийг нь баталсан УИХ ташраараа Үндсэн хуулийн цэц дээр дуудагдаад явж байна. Энэ тохиолдолд Сангийн сайд ганцаараа юу ч гэж "цэцэн хурга" царайлаад нэмэргүй болж байгаа юм. УИХ-ын дарга нь хүртэл “Буруу бодлого, ялгаварлал болсон” гээд хэлчихлээ. “Есхөн хувь штээ” гээд цааш зүтгэх амаргүй л болов уу.

Ядаж байхад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “шүгэл үлээсэн” 40 их наядын нүүрсний хулгай, нүүрс тээвэрлэдэггүй мухар төмөр замд булсан мөнгөний хажууд хүүхдэд өгдөг 1,4 их наяд төгрөг “нохойн жогорхой” болж харагдаж байгаа юм чинь. Эцэст нь иргэд “Яагаад бид дангаараа хэмнэх ёстой юм, хэмнэлтийг өөрсдөөсөө эхэл” хэмээн заргалдаж байна. Явж явж иргэдийн л зөв болж дуусдаг даа. Сонгууль ч хаяанд ирчихлээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.71.210.249)
    Зайл новш
    2023 оны 02 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 2 цаг 1 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top