x

МАН-ын цагаан ордон уйлаан майлаан, уур бухимдлаар дүүрэн өнжжээ

Эрх баригч МАН-ын төв байрыг зарим нь “цагаан ордон” хэмээн өргөдөг болсон. Энэ байр уржигдар хөл хөдөлгөөнтэй өнжлөө. Эмэгтэйчүүдийн холбоо нь ээлжит бус Их хурлаа хийсэн юм. Ээлжит бус их хурал Олон жил НАМЭХ (Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо) гэгдэж ирсэн нэрээ өөрчилжээ. Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болж, СДЭХ хэмээн товчилдог болсон байна. Бас хурлын хэлэлцэх асуудалд байгаагүй тус холбооны ерөнхийлөгчийг солих талаар гэнэт орж ирсэн байна. Уг нь МАН-ын албан мэдээлэлд “Энэ удаагийн ээлжит бус Их хурлаар Шинэ сэргэлтийн бодлогод эмэгтэйчүүдийн оролцоо, социал демократ үзэл баримтлал эмэгтэйчүүдийн оролцоо сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлгүүд хэлэлцүүлнэ. Мөн НАМЭХ нэр болон дүрэмдээ өөрчлөлт оруулах, бусад зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэх юм” гэж байв.“Бусад зохион байгуулалтын асуудлууд” гэдгийн нэгээр ерөнхийлөгч Д.Сарангэрэлээ өөрчлөхөөр ярьсан байна.

Нэг үгээр хэлбэл, энэ ээлжит бус Их хурлаар НАМЭХ нэрээ СДЭХ болгож, дүрэмдээ өөрчлөлт оруулаад, түүнийгээ дагуулаад ерөнхийлөгчөө өөрчилжээ. Шинэ ерөнхийлөгчөөр Боомтын сайд Х.Булгантуяа тодорсон байна.

Д.Сарангэрэл нь 2019 оны аравдугаар сард болсон НАМЭХ-ны Их хурлаар тус холбооны ерөнхийлөгч болж байсан. Тухайн үед Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тэр хурал дээр орж ирээд “НАМЭХ-ны тэргүүнээр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг дэвшүүлж, дэмжих саналтай байна. Намын даргад дүрмээр олгосон онцгой эрх нь намын дэргэдэх байгууллага, холбооны удирдлагыг нэр дэвшүүлэх байдаг. Тиймээс НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр хэнийг нэр дэвшүүлэхээ нэлээд бодож, хүмүүстэй санал бодлоо солилцсон. Намын дэргэдэх институци нь намын гаргаж байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, намын даргатай хамгийн ойр хамтран ажиллах шаардлагатай, хариуцлагатай албан тушаал юм. Энэ бүхнийг тунгаасны эцэст шийдвэрээ гаргасан” гэж байв. Сонирхолтой нь, тэр үед сая ерөнхийлөгч болсон Х.Булгантуяа заалнаас нэрээ дэвшүүлж өрсөлдсөн. Харин Д.Сарангэрэл 75.4 хувийн саналаар ялж байв.

Харин уржигдар болсон ээлжит бус Их хурал дээр нь холбооныхоо нэрийг сольсных нь дараа Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ очжээ. Тэрээр нөгөө л “Хулгай луйвартай тэмцэх тал дээр хатуу байр суурьтай ажиллана” гэдгээ хэлсэн байна. Улмаар У.Хүрэлсүх Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлдэг шиг Х.Булгантуяаг нэр дэвшүүлж, заал түүнийг 94.6 хувиар дэмжээд ерөнхийлөгчөө болгосон байна. Д.Сарангэрэл ч “Залуустаа боломж олгоё” гээд тамгаа өгсөн талаар эх сурвалжуудаар мэдээлж байна.

МАН-ын иймэрхүү албан мэдээ, олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс НАМЭХ-ныхон эвтэйхэн хуралдаж СДЭХ болоод, Д.Сарангэрэлийгээ Х.Булгантуяагаар сольсон мэт харагдана. Гэхдээ хөшигний ард нэлээд үйл явдал өрнөжээ. Эмэгтэйчүүд болоод ч тэр үү, “Авна авахгүй, өгнө өгөхгүй” гэсэн маягтай бөөн уйлаан майлаан болсон байна. Харин МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нь хувьд хүч түрэх байдлаар ерөнхийлөгчийн сонгуулийг явуулж, дүнд нь Х.Булгантуяа сонгогдсон байна. Ингэснээр МАН-ын тулгуур гэгддэг дөрвөн холбоо үндсэндээ залуусын гарт орж байгаа юм. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намынхаа байран дээр очсоных гэсэн шиг өөр бусад “хэрэг” ч тариад авчээ. Нарийн бичгийн дарга нар, гол газар хэлтсийн дарга нараа цуглуулж байгаад үүрэг чиглэл өгсөн талаар МАН-ын “цагаан ордон”, Төрийн ордон хавиар өчигдөржин яригдав. Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайд холбогдсон гишүүдийг намаасаа түдгэлзүүлэх саналыг намынхаа Хяналтын хороонд оруулах талаар ярилцсан гэж байна. Түүнчлэн зарим гишүүнийг УИХ-ын гишүүнээс татгалзаж шалгуулах асуудлыг ч хөндсөн бололтой. Үүнээс болоод гишүүд МАН-ын “цагаан ордон”-оор дүүрэн ил далд уур бухимдлаа илэрхийлж өнжжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.135)
    Хулгайчид
    2023 оны 02 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 1 цаг 39 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top