x

АН-ын даргын сонгууль: Дээд шүүхэд бас асуудал байна

АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурлаар АН-ын даргаар Л.Гантөмөрийг сонгож, намын Их хурлаар батламжилснаас хойш өчигдөр 10 дахь хоног нь өнгөрөв. Өнгөрөгч баасан гаригт Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэхээр намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Улсын дээд шүүхэд хүсэлтээ өгсөн.

Гэвч өчигдөр УДШ-ээс гаргасан мэдээллийг харвал Дээд шүүх энэ удаа ч гэсэн АН-ын даргыг бүртгэж авахаас түдгэлзэж байгаа бололтой. Ингэхдээ тэд С.Эрдэнийн “тамганы” ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг Д.Эрдэнэсувд гэгч эмэгтэйгээс ирүүлсэн албан бичигт үндэслэж байгаа юм байна. Тэр эмэгтэй Дээд шүүхэд хүргүүлсэн бичигтээ “Эвлэрлийн гэх тодотголтой хууль бус үйл ажиллагаанд ҮБХ-ны саналын эрхтэй гишүүдийн 50-аас дээш хувь нь оролцоогүй, Их хурлын төлөөлөгч сонгох үйл ажиллагааг Дотоод сонгуулийн хороо зохион байгуулаагүй тул 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн Их хурал хүчин төгөлдөр бус” хэмээн мэдэгдсэн юм байна. Ингээд манай УДШ ”хоёрын хооронд, гурвын дунд” жороолоход хүрэв.

Үнэн юу гэвэл С.Эрдэнэ гэдэг хүн өөрөө хоёр жил хагасын өмнө 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ын даргын албан тушаалыг албан ёсоор хүлээлгэж өгсөн. Намын дүрмийн дагуу намаа сонгуульд ялагдуулсны хариуцлагыг хүлээж, Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилоод, намын шинэ даргыг сонгох хүртэл АН-ын тамгыг “түр орлон гүйцэтгэгчид” хүлээлгэж өгсөн байдаг юм.

Үүний дараа Ц.Туваан нь С.Эрдэнийн нэрийг ҮДШ-ийн бүртгэлээс хасуулж, өөрийгөө АН-ын даргаар бүртгүүлэхээр Дээд шүүхэд хүсэлт явуулсан боловч Дээд шүүх түүний нэрийг бүртгэлгүйгээр С.Эрдэнийн нэрийг бүртгэлээс хассан. С.Эрдэнэ нь Ц.Туваанд өгсөн Улс төрийн намын гэрчилгээгээ “үрэгдсэн” гэж зарлаад, ҮБЕГ-аас шинээр гэрчилгээ аваад тамгаа дахиад хувилуулчихсан. Ингэж АН албан ёсоор намын даргагүй болсон байдаг юм. Дээд шүүхэд асуудал байна аа... гэж хэлсэн биз?

Үүнээс хойш АН-ынхан хоёр тусдаа хуралддаг болсон. Хоёр талаас сонгогдсон намын даргын алийг нь ч Дээд шүүх хүлээж авалгүй өдий хүрлээ. Шалтгаанаа “хоорондоо эвлэрээд нэг материал аваад ир ээ” л гэдэг. Уг нь хуулиараа бол С.Эрдэнэ, Ц.Туваан хоёрын, М.Тулгат, О.Цогтгэрэл хоёрын хэн намын дарга байх нь Улсын дээд шүүхэд падлий ч байхгүй юм л даа. Бүр АН хагарна уу, сална уу, 2-3 хуваагдах ч шүүхэд падгүй зүйл. Ганцхан хэнийх нь явуулсан сонгууль Дээд шүүхэд бүртгүүлсэн намын дүрэмд нь нийцэж байна, Улс төрийн намын хуулиа барьсан байна, тэрийг нь шүүх бүртгэж авах үүрэгтэй. Гэтэл Дээд шүүх энэ ажлаа хийлгүйгээр “хоёр АН-ыг эвлэрүүлэх” гэж оролдсон нь өөрөө хууль бус ажиллагаа байлаа. Энэ нь одоог хүртэл үргэлжилж байгаа юм байна аа л гэж харж байна. Ард нь хэн байсан, хэн захиалсан тухай улиг болсон яриаг түр орхиё.

Гэвч АН албан ёсны даргагүй хэрнээ 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш гурван ч удаагийн сонгуульд оролцсон байдаг юм. 2020 оны аравдугаар сард болсон орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, тэгээд Сонгинохайрханы нөхөн сонгууль. Тухай бүрт нь АН-ын ҮБХ хуралдаж шийдвэрээ гаргаад, тэр дагуу нь СЕХ нэр дэвшигчдийг нь бүртгээд явж байсан. Учир нь, ҮБХ гэдэг болон намын удирдах дээд байгууллага. Түүний шийдвэрийг намын их хурал нь хэлэлцээд, батламжлаад явдаг.

Сая болсон УБХ-ны ээлжит бус хурал ч гэсэн энэ дагуу явсан. С.Эрдэнэ гэдэг дарга өөрийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад, өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэж өгөөд гурав дахь жилдээ орж байхад намын тамгыг хав дарчихаад, гишүүдээ үл тоомсорлоод байгаа, тамга барьсан нэг хүн АН-ын нэрийг зээлдээд байгаа учраас АН-ын ҮБХ-ны гишүүд хоёр талаасаа (С.Эрдэнийн болон Х.Баттулгын тус тусдаа байгуулсан ҮБХ) нийлж хуралдаад шинэ даргаа сонгочихлоо. Түүнийг нь намын Их хурал нь батламжиллаа. Ийм л зүйл болсон. Б.Эрдэнэсувд даргын “хүчингүй” гэж заргалдаад байгаа ҮБХ-ны ээлжит бус хуралдаанд өмнө хоёр тусдаа хуралдаж байсан ҮБХ-ны нийт гишүүдийн дийлэнх олонхи нь оролцсон. С.Эрдэнийн талаас ч, Х.Баттулгын талаас ч олонхи нь оролцсон гэсэн үг.

Гэтэл УДШ АН-ын ҮБХ, намын Их хурлын шийдвэрийг үл хэрэгсэж байгаад нэг л шалтгаан байна. Энэ нь ирэх 2024 оны сонгуульд АН-ыг оролцуулахгүй байх. Үүнд нь АН-ыг хоёр хуваасан С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хоёр хүн “хөлийн жийрэг” болж яваа юм байна.

Сануулахад, АН-ын ҮБХ-ны ээлжит хурал зарлагдсаны дараа Хөгжлийн банкны хэргээс болж хил даван зугтсан Х.Баттулга гэдэг хүн гэнэт эргэж ирээд С.Эрдэнэтэй хамтарч ажиллахаар “санамж бичиг” зурсан тухай мэдээ цацагдаж байсан даа. Тэгээд Л.Гантөмөрийг намын олонхи дэмжээд, намын даргаар сонгоод гаргаад ирмэгц С.Эрдэнэ нь араас нь “цахим хурал” гэдэг юм зарлаад УИХ дахь АН-ын бүлгийн дарга асан Д.Ганбатыг намын даргаар сонгочихсон. Дараа нь Б.Эрдэнэсувд гэдэг эмэгтэйгээр УДШ рүү бичиг шидүүлж, Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааныг зогсоогоод араар нь С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хоёр хүн хувь, хувьсгалын ажлаа амжуулах зорилготой.

С.Эрдэнийн хувьд Дархан, Сэлэнгийн гурил тэжээлийн үйлдвэрүүдэд шахсан баахан олон элеватрын хэргээр Х.Нямбаатар сайдад барьцаалагдчихаад байгаа гэдэг ортой байх. Х.Баттулга нь өөрийгөө “АН-ын дарга” гэж зарлаад Сингапурт зугаалж яваа мэдээ, дагалдагчдынх нь нэрсийн жагсаалт цахимаар цацагдлаа. Харин “бидон” хочтой Д.Ганбат гишүүний хувьд С.Эрдэнэд зүгээр л ашиглагдсан хэрэг. Намын бүлгийн даргын суудлаа алдчихаад бухимдаж явахад нь “Чамайг намын дарга болгоно” гэж хөөргөж байж нэр дэвшүүлээд хоосон батламжтай үлдээлээ.

Учир нь ҮБХ-ны олонхи гишүүд нь нөгөө талдаа гарчихсан үед Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр нийлээд нийлээд 50 хувийг бүрдүүлж чадахгүй. С.Эрдэнэ Баянголынхоо намыг цуглуулж “Их хурал” хуралдууллаа гээд тэр нь намын нийт гишүүдийг төлөөлөхгүй. УДШ-д хүргүүлсэн (С.Эрдэнэ өнөөдөр хүргүүлэх юм шиг байна) хоёр талын баримтыг шалгаад үзэхэд л маргаангүй асуудал.

Гэвч энэ бол АН-ынхны хэлдгээр “дотоод” асуудал. Харин гадаад талдаа юу харагдаж байна гэхээр Улсын дээд шүүх АН-ыг даргагүй байлгах, 2024 оны сонгуульд оролцуулахгүй байх МАН-ын даалгаврыг л гүйцэтгэж байна. Өөр тайлбар байхгүй.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Хоёр нам болохоос өөр зам байхгүй
    2023 оны 01 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 1 цаг 49 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top