x

Монголын ажил олгогчид татвар, шимтгэлд нуруугаа хотойтол даруулж байна

Монголын бүхий л аж ахуйн нэгжүүд төрийн өмнөөс ажлыг нь хийж өгдөг. Аль соц үеэс хадгалагдаж ирсэн, одоо ч тун амь бөхтэй байгаа энэ ажил бол бүхий л аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа цалинг тавихдаа Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг нь төлж, үүнийгээ төрд шилжүүлдэг. Тэгэхэд бусад улсад болохоор ажил ологч цалингаа л тавих үүрэг хүлээдэг байна. Цөөн тохиолдолд ажил олгогч даатгалын том сангуудтай гэрээ байгуулж, ажилчдынхаа цалинг төлдөг юм байна. Түүнээс бусдаар хувь хүн өөрөө Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлөх ёстой. Төр авах татвар энэ тэрээ өөрийнхөө шугамаар олж авдаг. Нэг үгээр хэлбэл, ажил олгогч ч тэр, төр ч тэр өөр өөрсдийнхөө ажлыг хийдэг гэсэн үг.

Ажил олгогчид төрийн өмнөөс ажиллаад, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нь өгөөд байхад ямар ч асуудал гарахгүй, анхнаасаа ийм тогтолцоогоор яваад ирсэн юм гэж эсэргүүцэх нэгэн гарах л байх. Гэхдээ энэ бол туйлын хортой тогтолцоо юм. Цаашид энэ хэвээр яваад байвал хор уршиг нь дараахь байдлаар үргэлжилсээр байх болно.

Нэгдүгээрт, мэдээж, ажил олгогч төрийн өмнөөс гүрийтэл ажилласаар байх болно. Бүр үүнийхээ төлөө гэмт хэрэгт ч унадаг. Аж ахуйн нэгжүүд Нийгмийн даатгалын санд өрөнд орж, ял шийтгэлдээ тулах тохиолдол бишгүй гардаг. Үүнээсээ үүдэн үйл ажиллагаагаа зогсоох явдал ч байна.

Хоёрдугаарт, ямар цалин авдгаа ажилтнууд мэддэггүй. Өөрийнх нь ажилладаг байгууллага ямар цалин өгдөг, өмнөөс нь хэдий хэмжээний татвар төлдөг гэдгийг мэддэггүй. Аргагүй юм, сарын нэг сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэж бодоход тэр мөнгөө хэзээ ч гар дээрээ бүтнээр авдаггүй. Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвараа төлөөд 800 хүрэхгүй мянган төгрөг л өөрт нь ирдэг. Харин хувь хүн цалингаа бүтнээр нь гар дээрээ аваад, янз бүрийн татвар, шимтгэлээ өөрөө төлөөд эхэлбэл үнэ цэнээ өөрийн эрхгүй мэдэрч эхэлнэ. Бид төрийн албан хаагчдыг “миний төлсөн татварын мөнгөөр та нарыг цалинжуулж байгаа” гэж загнах дуртай ч яг үнэндээ хэдэн төгрөг хаана төлөөд байгаагаа анзаардаггүй. Өөрөө гар дээрх мөнгөнөөсөө төлдөггүй болохоор чаддагаараа эмч, цагдаа, багш нарыг тэгж загначихаад санаа нь амардаг. Хэрэв би нэг сая төгрөгийн цалингаа бүтнээр нь аваад, өөрөө түүнээсээ бүхий л татвар шимтгэлээ төлдөг бол төрийн энэ их авлига, хулгайг гааруулахгүй байх боломжтой байв. Нийгмийн даатгалын мөнгөөр том том барилга бариулахгүй байв. Татварын байцаагчдыг 570 гэдэг бандгар жийп хөлөглүүлэхгүй байсан. Гэх мэтээр хяналт илүү чангарч, хэн нэгэн төрийн албан хаагчийг тэрбумтан болгож, дараа нь шоронд хатаагдах зовлонгоос нь аврах байлаа.

Гуравдугаарт, ажил олгогчид төрийн өмнөөс ажил хийхээ больчихвол, бүр тодруулбал, Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг зүйлийг төлөхөө больчихвол цалингаа нэмэх боломжтой. Өнөөдрийн тогтолцоогоор бол цалин нэмэх бүр өндөр татвар, шимтгэл төлдөг учраас өр дарамт илүү ирдэг. “Ингээд чи цалингаа нэм” гэж байгаа юм шиг хонхойтол нь татвар, шимтгэлд дарлуулдаг. Ингээд бодохоор манай хуулиуд ажил олгогчийнхоо нурууг авах, ард олноо бага цалинтай амьдруулах үндсэн зарчимтай ч юм шиг. Физикч Л.Бямбажаргал манай сонинд өгсөн ярилцлагадаа “Манайд цагийн хөдөлмөрийн хөлсний тухай хууль байдаггүй. Жишээлбэл, нэг орцны цэвэрлэгч өдөрт хэдэн байшинг цаг цагаар цэвэрлэх бололцоотой. Гэтэл хүнд тэгж мөнгө өгч болохгүй зохицуулалт хуульд байна. Тодорхой хэлбэл, Нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагууд төлдөг балай системтэй. Уг нь байгууллагууд Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ямар ч шаардлагагүй. Хувь хүн өөрөө л төлөх ёстой.

Дэлхийд том даатгалын компаниудтай гэрээтэй том компаниуд ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлдөг тохиолдол байна. Өөрөөр хэлбэл, тухайн компани даатгалын компанид мөнгө байршуулаад даатгалын компани нь тэр мөнгийг эргүүлж бизнест оруулж эргэлдүүлдэг. Биднийхээр бол энэ мөнгө угаалт биз дээ. Ингэж төлдөг хэдхэн том компани бий. Түүнээс ямар ч орны байгууллага Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Эдийн засгийн хямралын энэ хэцүү цаг үед орлого нь багассаар байгаа хэдхээн аж ахуйн нэгжээ татвараар дарах, бүр иргэдээ торгож орлогоо бүрдүүлэхээр төр төлөвлөчихсөн байна. Үнэндээ татвар нэмэхээр орлого нэмэгддэггүй гэдгийг захын эдийн засагч хэлнэ. Жаахан юм уншсан нөхөд ч мэднэ. Багахан орлогоосоо татварт тавиад туучихгүйн тулд иргэд, аж ахуйн нэгжүүд дансаар гүйлгээ хийхээ больж, банкинд хандахаас зайлсхийнэ, далд эдийн засаг сэргэнэ гээд ар араасаа дагуулах эрсдэл өндөр байдаг.

Өнөөдөр Монголын ажил олгогчид татвар, шимтгэлд нуруугаа хотойтол даруулж байна. Тэд ажил хийснийхээ төлөө, бусдыг цалинжуулсныхаа төлөө, салбараа өөд нь татах гэж хичээснийхээ төлөө ингэж төрийн татварын дарамтад орох ёсгүй юм. Цаашид төр өөрөө ажлаа хийг. Янз бүрийн татвар шимтгэлээ өөрийнхөө шугамаар олж аваг. Иргэд ч өөрөө татвар, шимтгэлээ төлж байг. Хаана, хэнд хэдэн төгрөгийн татвар төлж байгаагаа бүгд мэддэг бол төрөөс тэрбумтангууд төрөх нь багасах биз.

Ажил олгогчид цалингаа л тавьж бай. Болж өгвөл нэмж бай. Ийм л шударга тогтолцоонд орохгүй бол цалингаа нэм, татвараа төл, шимтгэлээ нэмж төл гэсээр байтал үндэсний компаниуд, ажил олгогчдоо элгээр нь хэвтүүлж дууслаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 4 цаг 18 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top