Монголбанкнаас уулчин Б.Гангаамаагийн зурагтай зоосыг гүйлгээнд гаргажээ.
Уулчин бүсгүй энэ талаар "Би дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн, амжилтыг маань 2018 оны гуравдугаар сарын 19-нд “Монгол шуудан” компани Марк хэмээгч үнэт цаасанд мөнхөлсөн. Дэлхийн хоёр дахь ноён оргил хамгийн аюултай хэмээн нэрлэгдэх К2 уулын оргилд хөл тавьсан анхны монгол хүн амжилтыг маань энэ сарын 2-нд Монголбанк 999 хувийн сорьцтой цул мөнгөн зоосонд мөнхөллөө. Баярлаж талархаад баршгүй. Алд бие алдравч ашид мөнх үлдэх юм бол түүх, түүхэн үнэн хоёр билээ” гэжээ.
Зоосны батламж:
-
Нэр Б.Гангаамаа
-
Он 2023
-
Металл Мөнгөн зоос
-
Жин 31.1 грамм
-
Диаметр 38.61 мм
-
Үнэ 300,000₮
-
Сорьц 999
Монголбанкны Эрдэнэсийн сан нь хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд Монгол Улсын болон Олон улсын хэмжээний ач холбогдол бүхий томоохон тэмдэглэлт ой, онцгой чухал түүхэн үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг билээ.
Энэ хүрээнд "Урлаг, спортын алдартнууд" цувралын үргэлжлэл болгон "Б.Гангаамаа" дурсгалын мөнгөн зоосыг эрхлэн гаргажээ. Дурсгалын зоосыг сүүлийн үеийн smartminting технологиор урласан бөгөөд 1 унцын жинтэй, 38.61 мм диаметртэй болно.
Бадамгаравын Гангаамаа нь Монгол Улсын Уулын спортын Гавьяат тамирчин, ОУХМ, Дэлхийн долоон ноён оргилд гарсан анхны Монгол хүн /Seven summiteer/, Эверест болон К2 оргилд гарсан анхны Монгол эмэгтэй бөгөөд уулын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан спортын зүтгэлтэн юм.
Монголбанкны Эрдэнэсийн сангаас "Б.Гангаамаа" дурсгалын мөнгөн зоосноос гадна Монголбанкнаас эрхлэн гаргасан дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө болон франчайз зооснуудыг мөн худалдаалж байна.
“Туулай жил” 1 унцын мөнгөн зоос:
Зоосны мэдээлэл
1’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 31.1 гр жинтэй, 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, алтаар бүрсэн, 35 мм хэмжээтэй франчайз дурсгалын зоос.
“Арслан” 2 унцын мөнгөн зоос:
Зоосны мэдээлэл
1’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 62.2 гр жинтэй, 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 50 мм хэмжээтэй франчайз дурсгалын зоос.
“Үлэг гүрвэл Synapsida” 1 унцын мөнгөн зоос:
Зоосны мэдээлэл
500 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 31.1 гр жинтэй, 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 38.61 мм хэмжээтэй франчайз дурсгалын зоос.
“Үлэг гүрвэл Golden Edaphosaurus” 0.5 граммын алтан зоос:
Зоосны мэдээлэл
1’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 0.5 гр жинтэй, 999.9 сорьцтой алтаар үйлдвэрлэгдсэн, 11 мм хэмжээтэй франчайз дурсгалын зоос.