x

Хууль тогтоогчид “хамаарал бүхий этгээд”-ээс халшрах болсон шалтгаан

Хоёр хоногийн өмнө (мягмар гаригт) Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр нэг ийм юм болов оо. (Э.Бат-Амгалан гишүүний агсан согтуу лав биш шүү) Харамсалтай нь, байнгын хорооны хуралдаан дээр Э.Бат-Амгалан гишүүний сэдвээс болоод энэ асуудал олны анхааралд нэг их өртсөнгүй.

Асуудал юу байсан бэ гэвэл, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн өргөн барьсан Сонирхлын зөрчлийн тухай (Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчиан сэргийлэх тухай) хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэв. Төслийн агуулга нь хуулийн 20.2-р зүйлд заасан “Нийтийн албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй” гэдэг хязгаарлалт дээр “төрөөс хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байж болохгүй” гэдэг нэмэлт оруулахаар хуулийн төсөл санаачилжээ.

Төслийн шаардлага нь өнгөрсөн онд олны анхааралд орсон Хөгжлийн банкны зээл, түүнээс хувь хүртсэн улстөрчид, УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой гэдгийг ойлгоход хэцүү биш. Тэгсэн байнгын хорооны хуралд оролцож байсан зарим гишүүнээс “Хамаарал бүхий этгээд” гэдэг чинь өөрөө хүний эрх зөрчсөн, Үндсэн хуульд харшилсан заалт юм биш үү?” гэдэг асуулт гарсан. Телевизйн камер, сэтгүүлчид байхгүйг ашиглаад бүр нэг “данхтай цайгаа дундаа тавьсан” шиг буу халж байдаг шүү.

Хачирхалтай нь яг энэ хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшиж дэмжигдсэн Б.Энхбаяр, Хууль зүйн сайд Х.Нямбаатар хоёр бүр оройлоод “Өнгөрсөн жил манайхан ургийн баяраа хийсэн чинь 200 гаруй хүн ирээд. Би заримыг нь танихгүй юм билээ. Тэднээс хэн нэг нь зээл авсан, хөтөлбөр хэрэгжүүлсэн бол би хариуцлага хүлээх гээд байна. Тэдний хэн яасныг би яаж мэдэх юм бэ” гээд гайхширч байх юм.

Ер нь бол энэ хууль хэрэгжээд 10 гаруй жил болж байгаа. Хамаарал бүхий этгээд гэдэгт хэн хэн багтах вэ гэдгийг хуульд нэг бүрчлэн заагаад өгчихсөн. Тухайлбал “Хамаарал бүхий этгээд” гэж тухайн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг /3.1.5/; "Нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ /3.1.6/ гээд. Хуулиар бол ургийн баярт оролцож бүх хүн “ашиг сонирхол нэгтэй” этгээд болохгүй ээ гэсэн үг.

Миний мэдэхийн энэ хуулийг 2012 онд УИХ-аар баталснаас хойш ганцхан удаа шүүхийн практикт хэрэглэсэн. Өмнөх парламентын үед гарсан ЖДҮХС-гийн хэрэг дээр. Хоёр дахь нь Хөгжлийн банкны асуудал, гэхдээ шүүхээр ороогүй байгаа. Одоо гурав дахь нь нүүрсний хулгай, төмөр замын хэргүүд шалгагдаад явж байгаа.  

Тэгсэн чинь манай нөхөд “ерөөсөө хамаарал бүхий этгээдийг хуульчлах нь зөвв уу, буруу юу?” гээд яриад эхэллээ. Уг нь бол Ш.Адьшаа гишүүний төсөл Байнгын хороогоор дэмжигдсэн л дээ. Гэхдээ л УИХ-ын гишүүдэд “хамаарал бүхий этгээд”-ийг хажиглах нуугдмал сонирхол байна. Түүнийгээ ил гаргаж, ярьж эхэллээ. Тэр сонирхол нь чухам хаа хүртэл явахыг би байтугай бурхан ч таашгүй. “Хамаарал бүхий этгээд”-ийг хуулиас хасчих юм бол угаасаа энэ хууль байх нь утга учиргүй болж байгаа юм. Ингэж байгаад нэг өдөр нэг иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаад, Цэц хүсэлтийг нь хангаад шийдвэрлээд өгчихдөг тал ч бас бий.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 4 цаг 6 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top