x

Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн тухай юу хэлчихэв?

Л.Оюун-Эрдэнэ “…Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хамгийн сайн ойлголцож байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь бид хоёр байх. Гэхдээ тогтолцооны асуудал хэвээр үргэлжилбэл миний итгэл үнэмшлийн хувьд нэлээд хүнд байдалд орно гэв. 

Сүүлийн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хоорондын харилцааны талаар “үүсгэсэн” таагүй бөгөөд батлагдаагүй мэдээллүүд өрнөсөөр байна. Яг энэ цаг үед үргэлжилж буй “ “Нийгэм эдийн засаг-эрхзүйн шинэчлэл” чуулганы хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг анхаарал татлаа. Тэрбээр Засгийн газрын эсрэг хийх бойкотын талаар, тогтолцоо өөрчлөгдөхдөө тулбал Ерөнхийлөгчтэй харилцах харилцаа нь хүнд байдалд орчих мэтээр сонирхолтой өгүүлбэрүүдийг хэлэв. Тэр юу хэлчихэв?

Шулуухан хэлэхэд өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бүхний дунд оньсого мэт маргаанууд явдаг байсан. Та бүхэн бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудын түүхийг аваад үзвэл. Би үүнийг ЗГХЭГ-ын дарга байсан хүний хувьд, хоёр Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллах “гал тогоог” барьж байсны хувьд хэлж байна. Энэ бол цэвэр тогтолцооны асуудал. Хувь хүнээс хамаарч байгаа хэрэг биш. Яагаад гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч нь ард түмнээс сонгогддог, маш их хүлээлттэй гарч ирдэг. Гарч ирээд амлалтаа биелүүлэх гэхээр төсөв, кабинет хоёр байхгүй. Ингээд Аюулгүйн зөвлөлтэй холбоотой зөвлөмжүүд ч юм уу, асуудлуудыг шийдэх, Засгийн газартаа шахалт үзүүлэх, цөөнхтэйгээ нийлж Засгийн газраа бойкотлохч юм уу, ийм байдлаар асуудлаа шийдэхээс өөр гарцгүй болдог. Одоо бол зургаан жилд нэг удаа сонгогдох болсон. Энэ бол түүхэн, боломжит цаг хугацаа гэж үзэж болно. Ихэнх Ерөнхийлөгчийн хувьд дараагийн сонгуульд ялах нь том асуудал байдаг. Тиймээс хүссэн ч, эс хүссэн ч ард түмэндээ таалагдах ерөнхий рейтингийн төлөө том уралдаан болдог. 

Эргээд бодвол, УИХ-ын сонгууль 6-р сард, орон нутгийн сонгууль 11-р сард болдог, он гаргаад Ерөнхийлөгчийн сонгууль болдог. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал Засгийн газар унана. Тийм учраас ямар ч үнээр хамаагүй Ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь зүйтэй гэдэг. Ихэнх тохиолдлолд Ерөнхийлөгчийг сонгохдоо парламентын сонгуульд ялагчийн эсрэг талд манай ард түмэн саналаа өгчихдөг. Ингээд Гүйцэтгэх засаглалын тогтворгүй байдал энэ гинжин хэлхээнд орж эргэж байсан тохиолдол маш их.Ихэнх Засгийн газрын унаж байсан тохиолдол нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах нөхцөл байдалтай холбоотой байдаг юм. Энэ бол бид өнөөдөр дүгнэх л ёстой асуудал. Өнөөдөр бид аль нэг сонгодог тал руугаа явах нь зөв эсэх талаар хамтдаа ярилцах цаг үе ирээд байна. Иймээс би Монгол Улсын Ерөнхийлөгчтэй илэн далангүй ярилцаж байгаа. 

Магадгүй, өнгөрсөн 30 жилийн хугацаанд хамгийн сайн ойлголцож байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь бид хоёр байх. Яагаад гэвэл нэг кабинетэд ажиллаж байлаа, нэлээд эртнээс бие биеэ танина. Бид хоёрын хувьд энэ тогтолцоотой холбоотой асуудал гарвал, энэ тогтолцоо цаашид үргэлжлэн ажиллана гэдэгт миний итгэл үнэмшлийн хувьд нэлээд хүнд байдалд орно гэсэн үг. Үүнийг илэн далангүй ярилцаж, олон талаас нь шүүн хэлэлцэж, сонгодог парламент талдаа хэрхэн эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг хамтдаа ярих цаг үе мөн гэж бодож байна. Энэ талаар ихэнх Ерөнхий сайдууд Ерөнхийлөгчөө гомдоохоос айгаад хэлж чаддаггүй байсан юм билээ. Бие биеийнхээ “сэтгэлд юм хийчихвий” гэж бодоод. Гэхдээ үнэн бодит байдал хамгийн чухал учраас нээлттэй ярилцлагыг цаашид хийх нь Монгол Улсын улс төрийн олон зөрчил, олон ойлгомжгүй байдал, хариуцлагын тогтолцоо ил тод биш, далд эдийн засаг үүссэн нөхцөл байдал зэргээс шалтгаалаад үүнийг бид хийх нь зүйтэй.

Тэр ингэж хэллээ. Түүнд юу илүүдэж, юу дутагдав?

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 4 цаг 37 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top