x

Англид төрсөн бодол ба зөвлөгөө

Шинэ оны шинэ өглөө охиныхоо бичсэнийг сайтдаа share-лэхээр шийдэв. Гарчгаа хэргээр ингэж авлаа. Их Британид суралцах хүсэл бүхий монгол залууст охин маань зөвлөжээ. Зөвлөлгөөний эхний хэсэгт англи хэлийг онцолжээ. Би юуны өмнө тэр хэсэгт нь ач холбогдол өгөөд ийм тодруулга (ятгалга) оруулчихлаа: –Монголчууд минь, Монголын Төр-Засаг минь цаг бүү алдаач гэсэн уриалга гээд ойлгочихоорой! МУБИС ба МУИС-ийн багш бэлтгэдэг салбарт байгалийн ухааны (тоо, физик, хими, биологи гэх мэт) хичээлүүдийг англиар заалгаж, Монголын дунд сургуулийн байгалийн ухааны хичээлүүдийг цаашаанаа англиар заадаг болгоё гэсэн санаагаа дахин сурталжилж байна хэмээн хүлээн авна уу! Оройтлоо! XXI зууны хөгжлийн хурд биднийг хүлээхгүй! Явж явж англи хэл чинь Монголыг ядуурлаас аварна шүү, нийгмийн шударга ёс тогтооход англи хэл тусална гээд хадуурчихъя. (Нийтлэлч, ахмад дипломатч Д.Баярхүү)

2023 оны шинэ өглөөний мэндийг Та бүхэндээ хүргэж байна. Өнгөрсөн 2022 он шалгуур ихтэй ч бас сайхан жил болж өндөрлөлөө. 

Шинэ оны эхний өдөртэй холбогдуулан энэ жил гадаадад сурахаар зорилго тавьж бэлтгэж байгаа, зорьж байгаа залуучууд, хүүхдүүд, дүү нарт хэд хэдэн зөвлөлгөө өгмөөр байнаа. Олон ч хүмүүсээс хэрхэн гадаадад сурах вэ? Ямар компаниар зуучлуулж явсан бэ? Яаж явах вэ? Юунд бэлтгэх вэ? Хэзээнээс бэлтгэх үү? гэх мэт олон асуултууд орж ирсээн.

Миний хувьд яг үнэндээ олон жилийг БНСУ-д бакалаврын түвшинд Солонгос хэлээр бүрэн суралцаж дүүргэсэн. Тиймээс англи хэлийг сайжруулахад нэлээн хугацаа орсон. Ажил дээрээ ч англи хэлээрээ гологддог л байсаан. Ганц солонгос хэлээр хол явахгүйгээ ч ойлгож байсаан.

Гэхдээ л англи хэлтэй оронд магистрын түвшинд суралцах бодол үргэлж л байдаг байсан. Тиймээс хугацаа заагаад ажлынхаа хажуугаар сургууль мэргэжлээ судлаад бэлтгэж эхэлсэн. Удирдлага, ажлын хамт олон дунд гадаадад суралцсан үнэхээр сайн хэлтэй, бас чадварлаг хүмүүс байсан учраас маш их урам зориг авч бэлтгэж эхэлсэн.

  1. Англи хэлээ сайжруул, нэн яаралтай! Өөр боломж сонголт гэж байхгүй. Яагаад гэвэл академик түвшинд суралцахад хамгийн хүнд ажлын нэг бол маш их судалгааны материал дээр ажилладаг. Маш их юм уншиж судалж, дүн шинжилгээ (analyse), шүүмжлэлт сэтгэлгээ (critical thinking) тухайн уншиж судалсан ажлаа (Presentation and Summative assignment) буюу 2800-3300 үгтэй нотолгоонд суурилсан (evidence based) ЭССЕ бичнэ. Тэгэхээр Англи хэлний академик ур чадварт суралц. Мөн англи хэлтэй хүмүүсээс зөвлөгөө ав. 
  2. Суралцах мэргэжлээ тодорхойл! Яг ямар мэргэжихээр аль сургуулийн аль хөтөлбөр өөрт тань тохирч байна? Би бол интернэтээр л судалсан. Бүх сургуулийн мэдээлэл интернэтэд үнэгүй бас дэлгэрэнгүй байдаг. Тэгээд нарийн судлах тусам сургуулийн тоо багасч яг өргөдлөө өгөхөд 4-5 сургууль шигшиж үлдсэн. Миний хувьд TOP 10-20-д багтдаг сургуулиас илүү тухайн сонгосон хөтөлбөрөөр аль сургууль нь сайн байна гэдгийг судалсан. Мөн ямар судалгааны ажил хийсэн байна, төгссөн хүмүүс нь хаана ажил хийж байна. Ямар профессорууд хичээл ордог, Дадлага хийх боломж байна уу? гээд Яг л хөтөлбөрт суурилж сургуулиа сонгосон. Яг өөрт тохирсон хөтөлбөртэй сайн сургуулийг олоход хамгийн их цаг зарцуулсан. Миний хувьд Их Британийхн Англи улсад л зөвхөн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хөгжил судлалын чиглэлээр маш сайн суралцаж болох юм байна гэсэн сэтгэгдэд төрж, сонирхол дагасан. Учир нь яг энэ чиглэлээр шинжилгээ судалгаа маш сайн хийсэн тэргүүлэгч гүрэн, мөн хамгийн сайн хөтөлбөртэй цаг хугацааны хувьд ч яг суралцахад тохиромжтой гэж үзэж University of Bristol, University of Sussex, University of Reading, University of East Anglia сургуулиудад эссэ болон хэлний оноо бас бус шаардах бүх бичиг баримт нотолгоогоо хавсаргаж өргөдлөө өгсөн, дээрхи сургуулиудад нөхцөлгүй тэнцсэн.
  3. Тэтгэлэгт хөтөлбөр. Засгийн газрын болон сургуулиудын өөрсдийн тэтгэлэг зарлагддаг. Магистрын түвшинд хамгийн их тэтгэлэг байдаг санагдсан. Сургуулийн вэбсайт нь дээр гадаадад оюутны тэтгэлэг гэхээр янз бүрээр гарч ирнэ. Хэзээ өргөдөл авах болон хаагдах дуусах хугацаа шалгуур энэ тэр нь бүгд дэлгэрэнгүй байна. Ер нь сургуульдаа эхлээд тэнцсэн байх шаардлага тавьдаг. Зарим тэтгэлгийн хувьд тусгайлан зөвхөн тэр улсын иргэдэд гээд заасан байдаг. Мэдээж Монгол Улсын иргэдэд зориулсан тэтгэлэг ихэвчлэн бүх орны оюутнуудад зориулагдсан байдаг. Тэтгэлэгийн Эссэ маш чухал, бас Англи хэлний оноо өндөр бол авах боломж хамаагүй өндөр. Ер нь хичээсэн хүн бүрт боломж бий. 
  4. Амьдрах орчиноо судал. Зөндөө хүмүүсийг хараад байхад таньдаг хүн байгаа, тэр ах тэр эгч байгаа, очоод тэнд байна, болно доо гээд байдаг ч Таны амьдрах орчин тав тухтай байна уу, хичээлдээ сайн анхаарч чадахаар байна уу гэдгийг сайн судлаарай. За очоод учраа олоод болно доо гэх биш бүх юмаа Монголд байхдаа яг таг бэлтгээд шийдээд очоод хичээлдээ анхаараад яваарай. Миний хувьд хэдэн сарын өмнө дотуур байраа сонгоод, сургуулиас маань тосч аваад шууд л байрны түлхүүрээ аваад байрандаа орж байсан. 

Тухайн хотын том жижгээс хамаараад амьжиргааны зардал болон амьдрах орчны аюулгүй байдал хамгийн чухал. Том хотод бол амьдрах зардал өндөр. Сайн хөтөлбөртэй сайн сургуулийн жижиг хот байсан ч яадаг юм. Миний хувьд жижиг хотын кампус төвтэй сургуульд суралцаж байгаа. Сургуулийнхаа кампусд байдаг номын сантай ойрхон байранд амьдардаг. Тог, ус, цахилгаан бүгд дотуур байрны зардалдаа багтсан, маш тухтай дулаахан бас тохилог. Мөн амьдарч байгаа хот маань Лондогоос бол айхтар хол биш 2-3 цагийн зайтай. Сургуулиа зөв сонгоод амьдрах газраа зөв сонгосон байхад хичээл хийх цаг, үр бүтээмжтэй суух цаг их гарна. Байрны асуудал шийдэгсэн байхал ачааны тал нь хөнгөрнө. Дотуур байрандаа зөндөө найзуудтай болно. Хэл ус сайжирна, олон давуу талтай. Бага зэрэг үнэтэй ч гэсэн оюутан хүний хувьд хамгийн зөв сонголт байх болно. За амжилт хүсье!

Баярхүүгийн Индрашидь

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 4 цаг 23 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top