x

“СССР 100” явж явж гаатай бохь, жинсэнд сөхрөөд уначихсан

“ЗСБНХУ” гэсэн товчлолыг монголчууд бараг мартсан даа. Зөвлөлт Холбоот Улс гэсэн нэртэй нэг улс байж байгаад 31 жилийн тэртээ тараад алга болсон. Тэгвэл тэр улсын нэрийн товчлол нь “ЗСБНХУ”, оросоороо “СССР”. Одоогоос яг 100 жилийн тэртээ байгуулагджээ. Өнөөдөр “100” жилийнх нь тэгш тоотой тэмдэглэлт өдөр. Гэм нь СССР-ийн залгамжлагч ОХУ-д энэ ойг тун тааламжгүй тэмдэглэж байна. Украинд дайн өдөөгөөд 10 сарыг туулжээ. Ганц ч ялалт байдаггүй. “Шинэ СССР-ийг байгуулна, тун удахгүй, тэвччих” гэсэн Шойгугийн уриалга агаарт замхарсан, энэ тухай өгүүлэх гэсэнгүй. Хоёр жилийн тэртээ бичсэнээ эргэж толилуулна. Гарчигт өгүүллээ. Ахуйн наад захын жишээн дээр аугаа СССР хэрхэн нуран унасан түүх!

“Назад в СССР” гэж нэг лут кино оросууд хийжээ. Хэдэн жилийн өмнө дөө. Манайхан хөрвүүлчихсэн зурагтаар гаргаж байна билээ. Хөгшин залуугүй үзүүлмээр кино мэт санагдлаа. Өмнөх “соц нийгэм”-ийг алж тавьсан агуулгатай, цаагуураа. Ядуу, харанхуй, юм үзээгүй, гэхдээ даруулгатай (хуулиас сүнсгүй болтлоо айчихсан), хөгийн, хөгжилтэй аж байдал нүдний өмнө жирэлзээд байх нь тэр. Өнөө цагийн шинэ орос (“Новый русский”–оросын нийгэм дэх хувийн бизнестэй хөрөнгөжсөн нийгмийн анги давхарга) залуу Антон 2010 оноос 1975 он руу ухарч төрөөд ой нь гутаж амиа хорлохын наагуур үйл явдал гардаг даа.

Энэ тухай юунд өгүүлэв? MegaShowTV гэх сайтаас нэг сонин жагсаалт олж үзлээ. Зөвлөлт Холбоот Улсад “соц” иргэд эд материалд шунаж болохгүй, зөвхөн коммунизмын гэрэлт ирээдүй рүү л тэмүүлээд байх хэрэгтэй хэмээн ухуулан ятгаж дарамталдаг байсан боловч хүн юм хойно сайхан хувцаслах, гоё дуу сонсох, тансаг амьдрах хүсэл нь цаанаасаа бадарч байдаг гэж MegaShowTV сайт хүүрнэжээ. Манайд ч мөн ялгаагүй дээ. Тансаг амьдрал, гоё хувцасны төлөө хоног тоолон хүлээж, цалингаа хурааж, өр тавьж, хоосон хонож, өөр яаж ч байсан юм, өнөө цагт бол монголын тансаг залууст инээдэм хүрэм, зарим талаар зовмоор явдал бишгүй тохиож байж гэнээ. Биет үлгэр жишээ нь бидний ба бидний дээд үеийнхэн бэлээхэн байж байна.

“Соц нийгэм”-ээ эргэн дурсаж, баярын бичиг, сайшаалын үнэмлэхдээ уярч, доголон нулимстай яваа ядарсан монголчууддаа хэргээр хандан бичиж байгаа хэрэг шүү дээ. “Соц нийгэм” дэндүү сайхан байсан хэмээн залуу хойч үеэ хордуулан, тэд нь ч үзээгүй туулаагүй хэрнээ ухарч мөрөөдөөд, өнөө цагийн ардчилсан зах зээлийн энэ нийгмээ хараан зүхэж яваа идэр, залуу, балчир үеийнхэн нь миний энд бичсэнийг уншичихад бас илүүдэхгүй.

“Соц нийгэм” бүрэн хаалттай нийгэм байсан юм. Нээчихвэл хамаг иргэд нь гадаадад дайжаад гоё тансаг ахуйд олзлогдчихно гэхээс дэглэм нь айж балмагдаад юун хилээ нээх, юун гадаад паспорт. Гадаад ертөнцийн (хөрөнгөтөн) тухай ам дамжин битүүхэн ярих ба тэндээс ирсэн, сонссон, үзсэн юм бүхэн үнэд хүрнэ. Сохроор шүтүүлнэ. Тэгэхдээ нэг их дээгүүр юм хүсэхгүй ярихгүй, бохь, жинс, трапец өмд, хөгжим, хожуухан өнгөт фото зураг гэсгээд. 

MegaShowTV-д өгүүлснээр СССР-ийн ард иргэд (Зөвлөлтийн баатарлаг ард түмэн гэчихье) дараахи 13 төрлийн эд зүйлд нүдээ ухаж өгөхөөс буцахгүй, ёстой чин хүсэл нь болж байсан гэжээ. Үүнд:

  1. Жинс
  2. Пянз ба пянз тоглуулагч (рок-поп хөгжим)
  3. Фото аппарат
  4. Хувийн машин –Фиатын коппи ВАЗ буюу жинхэнэ ардын машин
  5. Хананд өлгөх хивс
  6. Зажилдаг бохь
  7. Гитар
  8. Кофе чанагч
  9. Ахуйн жижиг сэнс
  10. Адидас - спортын хослол
  11. Зайгаар ажилладаг бугуйн цаг 
  12. Видео магнитафон
  13. Хрусталь чийдэнгийн бүрхүүл

Өнөөгийн шинэ монголчууд, шинэ монгол залууст үзүүлбэл ёстой нэг ичмээр дамшиг байгаа биз? Иймхэн юмны төлөө коммунист иргэд нүдээ ухаж өгөхөөс буцахгүй байсан гэхлээр. Социализм явж явж, хөгжиж хөгжиж нэг мэдэхнээ гаатай бохь, жинсэн өмдөнд сөхрөөд уначихсан. Ялагдчихсан. 

Биднийг их сургуульд оюутан байхад марксизм-ленинизмийг хангалттай зааж сургадаг байлаа. Жижиг хөрөнгөтний тэгшитгэлийн социализм гэдгийг мөн ч их шүүмжилдэгсэн. Бодит биет жишээ нь тэр үеийн Хятад байна, маогийнхан тэгж завхрууллаа гэж ирээд л. Яг үнэндээ Мао ил хэлээд нийгэмдээ хүчлээд тулгачихсан болохоос 1930-аад онд СССР-т Сталин туршаад сүйдлэсэн юм билээ. Модон анжистай Орос орныг аж үйлдвэржүүлсэн гэдэг нь яг үнэн. Шалдан нүцгэн, өлөн зэлмүүн, өнчин өрөөсөн сая сая орос, зөвлөлт хүн До яамны бууны жадан дор, нам-эвлэлийн сахилгын шүүхийн өмнө сульдаж унатлаа ажиллаад СССР гэх гүрнийг босгоод ирсэн. Хожим 1960-аад оноос дээрдээд ирсэн ч шувтан тэгшитгэл явагдсан. Тэгшхэн л байх, байлгах хэрэгтэй. Тэгшхэн явсаар соц иргэд нь тэр эд бараанд унаж үхэж байсныг MegaShowTVдээр 13 нэр төрлийн эд бараагаар жишээлжээ. Хэдэн үеэрээ өлөн зэлмүүн, өрөөл татуу явсны гайгаар өнөө цагт Орост ч тэр, Монголд ч тэр идэж ууж авч ханахгүй, өм цөм хусаад л. Соц нийгмээсээ кап нийгэмд шилжээд шунал гэх мангасын өмнө сөхрөөд уначихсныг нь би хэлж байна. 

“Соц” Хятадад Мао 1950-1960-аад онд 1930-аад оны Сталин багшийн хийснийг яг тэр чигээр нь туршсан. Хятадын албан ёсны хэвлэлээс эшлэе. “Гунрэнь Жибао” сонины 1956.01.07-ны дугаараас:–Ядуу зүдүү амьдрах хэрэгтэй, хоосон байх гэдэг бол алдар гавьяа, аз жаргал мөн. ХКН-ын IX их хурлын илтгэлд:–Үхлээс айхгүй байя, зовж зүдрэхээс айхгүй байя, өлсгөлөнд бэлтгэе, дайн самуунд бэлтгэе. “Гурван хүнд зориулсан хоол ундыг 5 хүнд идүүлэх ёстой”–“Гунрэнь Жибао” сонины 1957.03.01-ний дугаарт гэхчлэн.

Би юу хэлэх санаатай хадуураад эхлэв гэхлээр аль эрт таягдаад хаячихсан, эргэж ирэхгүй нь нотлогдчихсон “Социалист БНМАУ-ын социализм”-ын тостой үеийг эргэж мөрөөдөгсөд манай өнөөгийн нийгэмд амь голтойгоор барахгүй, сонгуульд санал өгөх эрхтэй иргэдийн үлэмж нь болчихсон байгааг хурц өнцгөөс шүүмжлэх санаатай хадуурч бичээд байна. Баячуудыг шоронд суулгаад хөрөнгийг нь хувааж авах тухай уриа нийгмийн сэтгэхүйд хэтрээд байгааг шүүмжлэх санаатай хадуурлаа, хүлцээрэй!

Зах зээлийн шуурганд уруудаад гундуу яваа иргэд тэр “Назад в СССР” гэдэг орос киног монгол орчуулгатай нь хэд хэд үзчих хэрэгтэй. Хоосон лангуу, арын хаалга, галзуугийн эмнэлэг, архичид, сэхээтэн айлын даруу ядуу байдал, гадаадын юманд нүдээ ухаж өгч байгааг нь сайтар үзээд тогтоочих. Өнөөгийн өнгөтэй өөдтэй юм бүхэн рүү хуцан дайрдаг, буруутныг хайдаг, нэрлэдэг, алаад өгөөч, үхээд өгөөч болдог монгол араншин чинь аль 60 жилийн тэртээх Хятадад моодонд орж байсан ядуу зүдүү хоосон байх гэдэг бол алдар гавьяа, аз жаргал мөн, гурван хүний хоолыг 5 хүнд хувааж идүүл гэдэгтэй төстэй буугаад байна. Тэгшитгэлийн социализмаа XXI зууны 20 онд гаргаж тавих хүсэл нь бадраад байна. Сошиал орчны энэ их эх захгүй хараал чинь нэг ёсондоо тэгшитгэлийн социализмын үзэл санаа юм шүү дээ. 

Ардчилал ялахдаа нүднээ үл үзэгдэл тэр гинжийг нь (коммунист дарамтыг нь) тас цохиод хүссэн болгоныг нь хийлгэхээр эрх чөлөө монголчуудад амлуулчихсан. Гарааны цэг, гарааны нөхцөл бүгдэд нь адил тохиосон. Тэгшитгэлээсээ л эхэлсэн. 

Одоо нийгэм маань ямар байна. Сайн сайхан юм байнаа. Хэзээ ч чардайгаад намын даалгавраар лантуудаад 25 сая хүрдэггүй байсан мал сүрэг чинь 80 сая болчихож. Хотын төвийн байтугай, аймаг, сумын, бүр багийн дэлгүүрийн чинь лангуу дүүрчихэж. Гар утас төрөл төрлөөрөө ярайж байна. Ямар ч хориг саадгүй интернэт. Бага зэрэг хөдөлмөрлөөд хичээчихвэл ажлын байрууд хэдэн зуу мянгаараа эзнээ хүлээж байна. Хийе бүтээе гэвэл бүх боломж нь бүрдчихэж. 

Муу муухай юм нь хослоод бас байж байнаа. Гучин жил тэлчлээд гуравны нэг нь ядуу, хэрэв хүсвэл хүн амын тал нь ядуурахад ямагт бэлхэн, бараг өөрсдөө хүсээд ч байгаа юм шиг. Ихэнхи нь өөрсдөөс нь шалтгаалсан шүү. Энэ чинь эх орныг маань маш муухай харагдуулдаг, олон улсын рейтингий нь унагадаг юм байна. Ардчилал эрх чөлөө заяачихсан мөртлөө дарамттай, дайнтай Афганистантай нэг түвшинд үнэлэгдэх. 

Оросын нэртэй улс төрч Владимир Жириновский айлджээ: –Хүмүүсийн жирийн амьдрал дээрхи харилцааг авч үзье. Бүгд л хамгийн хөөрхөн эмэгтэй, хамгийн хүчтэй эр хүнийг үзэн яддаг, дургүй байдаг шүү дээ. Улс хоорондын харилцаа ч адилхан. Бүгд аугаа, хүчирхэг Орос орныг үзэн яддаг. Жишээ нь Монгол, Балба, Афганистан гэсэн улсуудыг дэлхий дээр хэн ч тоодоггүй. Тэд бол хүнээр төсөөлөх юм бол царай муутай, сул дорой хүмүүс гэсэн үг. Харин Орос орны асар том газар нутгийг хараад л барууны орнууд атаархаж, шүлс нь асгардаг юм гэжээ.

Үнэн л хэлж... Царай муутай, сул дорой нь соц нийгмийн Монголд амь бөхтэй байж гэе. Гэтэл хийж бүтээх, сэтгэх, хөдөлмөрлөх, өмчтэй байх, дарамтгүй амьдрах эрх чөлөөгөө эдэлж байгаа капиталист Монголд хүмүүс тэгж хэлүүлтлээ доошоо ордог нь ямар учиртай юм бэ?

Д.Баярхүү /2020.12.18/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 4 цаг 19 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top