x

Жагсаж сурсан МОНГОЛ

Нүүдэлчин соёлтой, тогтвортой хотжоод  100 жилийн ч нүүрийг үзэж амжаагүй  монголчуудын жагсаж, тэмцэж чаддаггүй  гэж хэлвэл доромжилсон болно.  Францчууд шиг хүн төрөлхтний түүх,  сэтгэлгээг өөрчилсөн цуст хувьсгал хийж  амжаагүй ч, монголчууд эрх чөлөө, үзэл  санааныхаа төлөө ч, үгүй ядахнаа хэсэг  бүлэг, амин хувийнхаа эрх ашгийн төлөө  жагсаж тэмцсэн түүхтэй ард түмэн мөн.

Иргэншилд суралцсан нь

Монголчууд нэг зорилгод нэгдвээс  дийлддэггүй хэмээлдэх нь дэмий нэг  ший янгууны үг биш гэдгийг манай түүх  нотолдог. Нүүдэлчдийн хувьд орших, эс  оршихын дэнсэн дээр л нэгэн зорилгод  нэгддэг, тийнхүү нэгдсэн үедээ л тив,  дэлхийг донсолгосон их гүрэн болж  байсныг түүх нотолдог. Харин гар газар,  хөл хөсөр суух үедээ амин хувийн эрх  ашгаа харан мөр мөрөө хөөхийг урьтал  болгодог нь манай үндэстний түүхийн  энхэл донхолоос илхэн. Тийм ч учраас  суурин иргэншилд урт түүхтэй жагсаал  тэмцлийн түүх монголчуудын хувьд тун  ч богинохон. Товчхондоо монголчууд  жагсаж сурч буй үндэстэн. Жагсаж  сурна гэдэг нь дундын үзэл санаа, үйл  хэргийнхээ төлөө өөрийн эрх ашгийг  огоорон тэмцэхийн нэр. Үүнд биднийг  иргэншил сургаж буй. Иргэншилдээ ч бид  суралцаж буй.  

Сүсэг, бослого, суртал, жагсаал...

Монголчуудын жагсаж тэмцсэн түүх  үндсэндээ “сүсэг бишрэл, бослого тэмцэл,  үзэл суртал, жинхэнэ жагсаал” гэсэн  дөрвөн хэв шинжтэй аж. Эхэндээ сүсэг  бишрэлийнхээ үүднээс жагсаж гороолдог  байв. Харин Манж Дайчин гүрний  албадлага хэрээс хэтрэх үед харин хэсэг  хэсгээр босч тэмцэх болжээ. Цэргийн  эсэргүүцэл шинжтэй, хуаран орчимд гарч байсан тэмцлүүд хожмын эрх чөлөөний  хувьсгалын үүдэл, партизаны дайны  бэлтгэл болж, монголчууд 1911 онд  тусгаар тогтнолоо эргүүлэн авч чаджээ.  Хоёр их гүрний нууц тохиролцоонд  хэрчүүлж хоцорсон 1920-иод онд  монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө  илээр биш далд тэмцэж эхэлсэн. Энэ  далд тэмцлийн үрээр газар нутаг дээрээ  өөрийн толгойгоо мэдэхтэйгээ болж, асар  их үнээр тусгаар тогтнолоо олж авсан.  Социализмын үеийн жагсаал гэдэг үзэл  суртлын үзүүлэн тоглолт шинжтэй, их л  үзүүштэй эд байжээ. Ямар нэг үзэл санаа,  үйл хэрэг эрх ашиг гэхээсээ даян дэлхийн  энхтайван гэх мэт хийсвэр зорилгыг  магнай дээрээ мандуулж явжээ.  

Хөдөлмөрийн хөлсгүйгээр  жагсахгүй...

Монголчууд түүхийн тохиол, боломжийг  алдалгүй тэмцэж чаддагийг 1990 оны Ардчилсан хувьсгал батална. Энэ үед  монголчууд эрх чөлөөнийхөө төлөө илээр тэмцэн жагсаж, эрх чөлөөгөө жинхэнэ  утгаар нь эдлэх боломжийг олж авсан.  Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм  цогцлоохыг зорьсон сүүлийн 30 гаруй  жил монголчууд бид жагсаал, цуглаанаар  амьсгалах шиг л болжээ. Жагсаж ч  сурчээ. Иргэд улс төрийн хийрхэл биш  эрх ашгийнхаа төлөө жагсдаг болжээ.  Хэрэв хэн нэгний өмнөөс жагсах хэрэгтэй  болвол хөдөлмөрийн хөлсөө авахаас нааш хөдлөхөө ч байжээ. Монгол хүн өөрийн  хийгээд нийтийн эрх ашгийнхаа төлөө  жагссан шиг жагсдаг ч болох шинжтэй.  Монгол жагсаал маш төгөлдөрших  болтугай!  

Айсуй хаврын халуун өдрүүд...

2000-аад оноос Монголд жагсаал улам  бүр ашигтай түр ажлын байр болж  буй. Зүгээр суухаар хэдэн төгрөг  аваад жагсчих бодолтой сул иргэнээс,  ардын зовлонд дөрөөлж төрийн сэнтий  рүү мярайчих санаатай хэн хүн, үзэл  санаандаа үнэнч ясны тэмцэгчид, зүгээр  хэрэгт дурлагсад гээд жагсаалын  дуудлагаа хүлээж буй хүн олон.

Үндэстний ТОЙМ сэтгүүл (№ 355,356 - 2018.02.12)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Жагсагчид (172.69.252.132)
    Сая чинь нүүрсний хулгайчдын мөнгөөр жагсаад, нүүрсний хулгайчуудад ногдуулах ялыг улам чангаруулаад шатаачихлаа даа, Шал дэмий юм болчихлоо
    2022 оны 12 сарын 26 | Хариулах
  • haah (172.69.252.132)
    Bitgii hudlgaa sha@gaachee medrel t1 setguulchee!
    2022 оны 12 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 4 цаг 12 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top