x

Намайг алгас!

Намайг алгас!

-фельетон-

Манай цагдаагийнхны мэссэж лут байгаа, бусдыг нь сайн мэдэхгүй. Уржнангийн “Яараад яах вэ”, энэ жилийн “Аажуу явбал аяандаа хүрнэ” бол бүх ард түмний уриа болсон. Ам, ажил нийлэв гэгчээр амьдралд ойрхон уриа тэндээс л гарч байна. 

Бодоод үз л дээ. Бөглөрөөн дунд таг гацсан хүн чинь яарлаа ч гээд яах билээ, угаасаа. Аяандаа нэг хүрэх байлгүй гээд түгжирч суухаас. Тагнуулын мэдээнээс үзвэл, ирэх жилүүдийн уриа нь “Яарлаа ч гэхшиг”, “Яараач дээ, тэгээд”, “Яарч харагдаач” гэх маягаар төлөвлөсөн гэх. 

Хамгийн сүүлийн мессэж болох “Намайг алгас” гэдэг нь амьдралд бүүр ч ойр авай. “Төрийн гурав”-ын дохиотой машин л бөглөрөөн дундуур “намайг ч алгас”-аад, “чамайг ч алгас”-аад цахилж байгаа нь асуудлын зөвхөн нэг тал. 

Улс, ардын аж ахуйн олон салбар цагдаагаа дууриан амьдралд нийцсэн мээсэж, уриа гаргаж эхэлж. Жишээлбэл, Агаар бохирдлын хорооны “Амьсгалаад ч яах вэ”: Нүүрсний хулгайтай тэмцэх цагдаагийн “Архираад ч яах вэ”: цалин хөлсний салбарын “Нэмээд ч яах вэ”... гээд цуварч байна.  Байчихаад бүр, авилгачид хүртэл “аажуу хусвал аяндаа дуусгана” уриатай болоод авсан байгаа юм даа.

Харин төмөр замчдын “Яваад ч яах вэ” мессэж нь оны шилдгээр шалгарчээ. Нээрээ, сүүлийн үеийн мухар төмөр замуудаар яваад ч хаачихсан билээ дээ!

Сүүл, сүүлдээ замын цагдаагийнхан чинь машин замаасаа халиад улсынхаа замыг ч бас заагаад байх шиг. Ер нь машаан зам, улсынхаа хөгжлийн зам хоёрыг нэг газар хариуцдаг байхад болохгүй нь юү билээ? 

За тэр “Аажуу явбал аяндаа хүрнэ” гэдэг бол манай төр, засгийн хөгжлийн хөтөлбөрийн нэр юм шиг байгаа юм. Улс орон маань аяндаа нэг юманд хүрч мэдэхээр аажуу уужуу хөгжиж байгаа бололтой. Нээрээ тиймээ гэх шиг, хотын утаатай аажуу уужуу тэмцэж байтал аяандаа зуны эхэнд сард арилчихаад байдаг нь нэгийг өгүүлэх мэт. 

Хотын замын бөглөрөлтэй бол аажуу, уужуу тэмцэнэ, арваад жилээс наашгүй гэдгээ ч хэлж байна. Алдарт бөглөө онгойлгогч Араан Буфээт гээч ирж харчихаад,

-Хайяа! Энэ ёсуутай хэцүү баа. Ураанбаатарын бөгрөөний хажууд Зэртэрийн гацаа юүчоо биш шоо...хэмээн толгой сэгсрэн буцсан гэх. Буфээтнийхээ тээкэн дээр, нэг амьсгаагаар 1000 пивны бөглөөгагт араагаараа онгойлгож “Араан” цол авсан хүн ингэж хэлж байхад бид “аяандаа хүрнэ байх оо” гээд “аажуу явах”-аас өөр яах ч билээ.

Энэ “Намайг алгас” уриа бол замд төдийгүй замналд хамаарах уриа юм. Хамаг боломж дарга, гишүүдийг дайраад, ард биднийг алгасаад байхад үүнээс өөрөөр яаж илэрхийлэхсэн билээ?

ХХ зууны БНМАУ-ын уриа нь “Капитализмыг алгас(ч)” байсан бол шинэ зууны Монголын мессэж нь “Намайг алгас” ажгуу. Алдарт зураач Амгалан гуайн “Их үсрэлт” постерийг өөрчлүүлэн зуруулж байгаа дуулдлаа. Өнөө хар ангал дээгүүр дүүлэн гарч байгаа бадрангуй морьтны зураг. Ингэж өөрчлүүлж байгаа гэнэ. Нүүрсэн хар G класс (цэг биш болохыг анхаарна уу) унасан нам, төрийн хэсэг “Оли” удирдагчид ард түмнээ алгасан дээгүүр нь харайж байгаагаар эрин үеийн бүтээлгэж байгаа гэх.  Харин зургийн нэр “Ард түмнийг алгасч” байх уу, “намайг алгас” гэх үү гэдэг дээр маргаантай байгаа бололтой.

Одооны “Намайг алгас” уриа ч өөрийн түүхтэй аж. Эхэндээ манай нүүрсчин-улс төрчид “Чамайг алгасч хүрздэнэ”, “Ард түмнийг алгасч шуудайлна” гэсэн санаагаа албажуулах зорилгоор “Таныг алгас(на)” хөтөлбөр гаргасан гэх. Гэвч удтал ярьсны эцэст энэ санаагаа өөрсдөөр нь хэлүүлбэл зүгээр гэдэг дээр тогтжээ. Сүүлдээ ард түмний санаачилга маягтай болгосон “Намайг алгас” хөдөлгөөний түүх тэр мэт. Хожмын өдөр хэрэг буруутахад “Та нар л өөрснөө намайг алгасаад өөрсдөө баяж гэх ухааны юм хэлээ биз дээ. Хэлсэн бол хэлсэн, хуссан бол хуссан” гэж ам таглах таагчиг боловсруулж. 

Манай улс төрчид, оли оли бүлгүүд өөр өөрийн “төрийн бус”-аас эхлээд “хуулийн бус” байгууллагуудтай, тэднээрээ ажлаа нөгөө талаас нь хумиулдаг гэдгийг бид мэднэ. Нүүрсчид “Намайг алгас” нэртэй боловч үнэндээ “Чамайг алгасах” хөдөлгөөнөө тэднээрээ их дэмжүүлж байна. 

Нөгөөдүүл нь “Энэ сдууг Алгас”, “Дандаа хүний мөнгөөр ууна гэж юу байдгийн”, “Мөнгөгүйг нь Алгас”хөдөлгөөнийг тосгуулан өрнүүлж байгаа юм байна. 

Шинэ жилийн баяр цэнгүүнд дээр хамгийн их хэрэглэсэн үгээр “Алгас” тодорчээ. Шагналаас хасагдсан этгээд даргадаа гомдол гаргатал, 

-Чи л өөрөө, “намайг алгас” энэ тэр гээл бувтнаад байсан даа гэх хариу сонссон аж.

Саяхан болсон найран дээр сөнч нь

-Эхний гурван хундагыг алгасаад шууд  дөрөв дэхээс эхэллээ шүү гээд цэлэлзүүлж өгч байна гэсэн.

Гэхдээ, “алгасах” гэдэг үгийг эерэг утгаар нь хэрэглэж байгаа тохиолдол ч цөөнгүй.

-Алив, хажуу, хажуугийн хүнээ хянаарай, алгасахгүй байх вий. 

-Ямар, өдөр болгон алгасаад байх биш, жилдээ ганц удаа алгасахад яадаг юм бэ?

-Наадахын чинь хундага нь жижигдээд алгасахгүй байх шиг байна. Том аягаар алгасуул!

-Найранд гурван алгасаатай, наадамд гурван "хий мөргөө"-тэй хүн шүү, ах чинь.

-Хожигдож ирсэн нөхдүүд шууд гурав алгасна шүү.

-Хөгшөөн, ганц юм алгасахгүй бол яг үхлээ.

-Шөнөжингөө алгассан хүний дотор шиг...

гэхчлэнгийн яриа сонсогдож байна.

Ингээд, эцэст нь улсын нууцтай холбогдох нэгэн баримтыг дэлгэе!

2023 он гарах мөчид Ерөнхийлөгч зурагтаар мэндчилгээ дэвшүүлэх боловч

-Шинэ жилийн мэнд хүргэж, энэ хундагыг алгасъя гээд лонхтой юмаа түнтийтэл хармайлаад гараад явчих юм байна. 

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 4 цаг 27 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top