x

Жижиг хулгайчдаа хорьж, том хулгайчийг нь оргуулан зайлуулав

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар амралтын өдөр нийгмийн сүлжээнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хил даван зугтсан тухай жиргэсэн нь өнөөдөр өглөө батлагдав. Сайд энэ тухай “Албаны хүмүүсээс тодрууллаа, зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч, яллагдагчаар татагдсан нүүрсний хулгайн хэрэг, Хөгжлийн банк, төмөр замын хэрэг яах вэ?” хэмээн жиргэсэн. Ингэхэд Ч.Хүрэлбаатар сайдын өөрийнх нь багтаж буй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцээд байна уу, эсвэл хулгайч нарыг хаацайлаад байна уу?

Ч.Хүрэлбаатарын энэ мэдээллийг АТГ албан ёсоор баталгаажуулжээ. Ингэхдээ “Х.Баттулга нь зугтаагүй. Хувийн баталгаа гаргаад БНСУ-д биеэ эмчлүүлэхээр явсан. Төлөвлөгаат хагалгаатай байсан” хэмээн мэдээлсэн байна. Тэгэхээр нэгдүгээрт, Ч.Хүрэлбаатар сайдын хийсэн мэдэгдэл үнэн болж таарав. Гэвч энд нэг алдаа байна. Тодорхой хэлбэл, Х.Баттулга гэдэг хүн өөрөө хил даван зугтсан бус, АТГ зугтаалгасан болж таарав.

Учир нь АТГ-ын өөрийнх нь хийсэн мэдээллээр "үйлдсэн гэмт хэргийг нь илрүүлж, яллагдагчаар татаад байгаа" (хэргийг нь хэзээ мөдгүй боогоод шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон гэсэн үг) эхний 17 хүний нэгдүгээрт Ерөнхийлөгч асан Х.Баттулга жагсаж байгаа. Мөн Хууль зүйн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нар “Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед хийгдсэн оффтейк гэрээг шалгана. Хувийн компанитай тендергүйгээр гэрээ байгуулах асуудлыг Ерөнхийлөгч ҮАБЗ-д оруулж танилцуулсан, зөвлөмж гаргуулсан” гэж хэлсэн. Тиймээс АТГ Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон хэмээн үзэж яллагдагчаар татсан, албан ёсоор байцаалт авч эхлээд байгаа. Байцаалт авна гэдэг нь гэмт хэргийн гэрч биш, яллагдагч болсон гэсэн үг.

Ийм тохиолдолд гэмт хэргийн яллагдагчид ямар арга хэмжээ авдаг вэ гэхээр хамгийн түрүүнд оргон зайлахаас нь сэргийлж хилийн хориг тавьдаг. (Цагдан хориод өг өө гэж байгаа юм биш шүү) Харин манай Авилгатай тэмцэх байгууллага зүгээр л “Дуудсан цагт ирээрэй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болохгүй шүү” гэж хэлээд гарын үсэг зуруулаад явуулсан байна.

АТГ-ын өнгөрөгч долоо хоногт хийсэн мэдээллээр нүүрсний хулгайтай холбоотой 22 тусдаа эрүүгийн хэрэг үүсгэж, 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнийг цагдан хорьсон. Нийт 35 хүнийг яллагдагчаар татаад байгаа. Яллагдагчаар татсан энэ 35 хүн дотор Ерөнхийлөгч асан Х.Баттулга багтаж байгаа. Багтах багтахдаа бүр тэргүүн эгнээнд нь яваа “том” хулгайч гэдгийг Хууль зүйн сайд нь ч хэлсэн, ЗГХЭГ-ын дарга ч хэлсэн.

Тийм болохоор АТГ энэ хүнийг цагдан хорьдоггүй, баривчилж саатуулдаггүй юм гэхэд гэхэд ядахдаа яагаад хилийн хориг тавьж болсонгүй вэ? гэдэг асуулт гарна.

Хоёрдугаарт энэ хүн БНСУ-д эмчлүүлэхээр явсан байлаа гэхэд хэргийн мөрдөн шалгалтын хугацаанд эргэж ирнэ гэх баталгаа байна уу? Ямар ч баталгаа байхгүй. Х.Баттулга гэдэг хүний эргэж ирнэ, ирэхгүй гэдэг нь 50:50 хувийн л магадлалтай зүйл. Зоосны хоёр тал шиг. Зөвхөн тэр хүний өөрийгөө гэм буруугүй гэх итгэл үнэмшил, эсвэл “хэргээ шударгаар шалгуулаад ялаа үүрье” гэсэн хүсэл зориг, ёс суртахуунд найдаж болох юм. Энэ хоёр нийлээд 50 хувь гэсэн үг.

Учир иймээс АТГ буюу мөрдөн шалгах байгууллага Х.Баттулга гэдэг хүний хилээр гарахыг нь зөвшөөрч, хувийн баталгаа гаргуулсан нь түүнийг зориудаар оргуулан зайлуулсанаас ялгаагүй юм. Хэрвээ Х.Баттулга гэдэг хүн БНСУ-аас буцаж ирэхгүй бол АТГ яах вэ? Интерполоор эрэн сурвалжлуулах уу? Х.Баттулга гэдэг цаашаагаа аль нэг улсаас иргэншил хүсээд гадаадад цагаачлах уу?

Дашрамд хэлэхэд, АТГ бол гүйцэтгэх эрх мэдлийн буюу Ерөнхий сайдын харьяаны байгууллага. Энэ байгууллага хулгайчаа алдсан буюу зориудаар оргуулан зайлуулсан бол Ерөнхий сайд ямар арга хэмжээ авах вэ? Эсвэл АТГ-ын энэ ажиллагаа агентлагийн даргын эрх мэдлээс халиад илүү дээгүүр түвшний зөвшилцлөөр хийгдсэн байж болох уу? гэх мэтчилэн олон асуулт гарч байна.

Хэрвээ тийм бол “Нүүрсний  хулгайтай тэмцэнэ” гэсэн Засгийн газар, Ерөнхий сайдын амлалт зүгээр иргэдийн итгэл дээр тоглосон хоосон “пиар”, улс төрийн пропаганда болж хувирна. Жижиг хулгайчдаа барьж хориод, том хулгайдчаа оргуулан зайлуулж байгаа энэ үзэгдлийг иргэд ч гэсэн өөрөөр хүлээж авч чадахгүй л болов уу.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 4 цаг 37 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top