x

НҮҮРСНИЙ ЭРГЭН ТОЙРОНД: Нүүрсний хулгай, Гашуунсухайтын төмөр зам, Жагсаал

Жагсаал ч ерөнхийдөө намжчихлаа. Энгий иргэд ч залхаа биз дээ, олон хонолоо. Уламжлал ёсоор хүн цуглаад ирэнгүүт л микрофон бүхий этгээд очоод ярьж эхлэнгүүт жагсаалын удирдагч шиг санагдаад эхэлдэг юм өдөр бүр л явав. Өдөр бүр нэг мундаг инфлүинсэр гарч ирээд цаазла, устга гэсэн юм ярьчихаад алга болдог. Тэрийг нь түгээнэ гэж жигтэйхэн ккк. Ийм мундаг зохион байгуулалттай жагсаал урьд өмнө болж байсан ч юмуу. Ер нь бид өөрснөө ингэж зохион байгуулж чадах билүү ч гэж бодогдох шиг. 

Шалтгаан нь “нүүрсний хулгай” гэдэг зүйл

Үгний хувьд ч зөндөө л сонсогдож байсан. Дарга нар нэгнээ ингэж хусдаг л байв. Харин засгийн газраас “албан ёсоор” ингэж ярьж байсангүй. Ерөнхий сайд Их хурал дээр үзэж тарнаа гэдгээ тод илэрхийлж ч байх шиг. Эхний ээлжинд 17 хүнийг нүүрсний хулгайч гээд зарлаад хаялаа. Бөөн баавгай сэрж, зөрүүлээд тэвнэ шидэхээр болсон. Заналтайгаар “би тэгвэл өөр ч юмнууд ярина!” ч гэлцэж байна. Ард бидэнд л сайн биз. Харин мартахгүй байх нь чухал шүү.

Нүүрс янзлах аргууд

Ажиглаад төрсөн бодлоо хуваалцахад, нүүрсийг хулуух үй түмэн арга байгаа ажээ. Хамгийн аймар нь нүүрс ачсан машинуудыг “хоосон” гээд хил гаргачихдаг явдал юм байна. Ёстой шууд утгаараа хулгай кк. Яахаараа ч хэдэн зуун хоосон машин Хятад руу гардын. Юм ачиж авчрах гэж байгаа бол юу авчирсын. 

Дараагийн арга нь нүүрсний чанар, сорьцыг бууруулж аваад аваачаад өгчихдөг. Зөрүү мөнгө аймар гарах нь тодорхой. Бүр мөргөцөг алга болчлоо гэж Шадар сайд С.Амарсайхан Өмнөговиос мэдээлсэн. Тэгсэн уурхайн дарга нь зүгээр л “шатцан” гэж наасан. Шадрын хэлж байгаагаар 6400 шаланз нүүрс чинь одоо дэлхий даяар бөөн юм болно биз дээ “цаана чинь улс шатаж байна” гээд. 

За тэгээд нүүрсний тээвэр гэж байна. Улирал тутам ч билүү зөвшөөрлөө сунгадаг. Энэ зөвшөөрлийг авах, сунгах гэдэгт чинь одоо нэлээн хөөцөлдөлгөө орно шүү дээ ккк. Энэ шуугианы хажуугаар Бодийн барьсан Гашуунсухайтын замтай холбоотой яриа нэлээн дэлгэрч байна.

Гашуунсухайтын төмөр зам

Сэдэв ч тэгээд одоо хуучирч байна доо. Анх гарахад нь бишгүй л шуугилдсан боловч талууд нэг их “явсангүй”. Гэхдээ нэг километр замыг 5 сая доллараар барьсан, нүүрсний үнийг 60 доллараар барьж тогтворжуулаад үнэ хүргэж зараад байна гэдэг юмыг Их хурал дээр мөнөөх 17 ярьсаар байна. Харин Бодь өөрснөө нэг нүүр тайлбар шидээд л чимээгүй болчихсон. 

Энэ ч улстөрчдийн нэгнээ хусах хэрэгсэл болчив уу л гэж харагдаад байна. Учир нь төмөр зам барихдаа хажуугаар нь баахан юм хамт хийснийгээ Бодь бичсэн байсан. Эрчим хүч, баахан барилга байгууламж, том засварын төв мөв. Холбоо дохионы юм нь ч нэлээн нүсэр юмуу даа. Бас хоёр гурван зуун вагон, баахан зүтгүүр толгой багтаж. Ер нь нөгөө замуудаа бодвол хамаагүй цар хүрээтэй дайрч орсон бололтой байна. Тэхээр төмөр замынх нь үнэ Зүүнбаян, Хангитайгаа адил болчихсоныг хүн анзаарахгүй байна гэж байгүй. Тэр нүүрс хямдхан авсан гэсэн нь тэр үеийн ханш байгаад, нүүрсний үнэ унаж босоход дагаад хөдөлжээ. Графикийг нь гүүглдээд тавьчихлаа. Бас тэднийх нүүрсээ уурхайн амнаас аваад шууд тэнд нь зардаг байхад Хятад руу аваачаад дамалдаг гэх мэт яриа хаанаас гараад байдаг юм бол. Ер нь нөгөө тал нь өөрснийхөө хүссэн материалуудыг гаргаад, хүсээгүйгээ нууцлаад байна л гэхээр байна даа. Эсвэл улс юмаа хийлгэж авчаад өгдөг дээрээ цааргалах гэсэн ч юмуу гэмээр. Ядаж Бодь нь сайхан гарч ирээд ийм тийм гээд яралзтал яриад явахгүй юм.

Жагсаал

Үнэхээр цөхөрч, гомдоод жагссан олон хүн байгаа мэдээж. Органик хүмүүс. Тэгэнгүүт жагсаалыг нь шүүмжлэхээр гомдоно. Угаасаа тэгж л таарна. Гэтэл тэднийг биш, харин тэдэн дээр "мордож" байгаа хүмүүсийг нь л хэлээд байгаа хэрэг. Ерөнхийлөгчийн засаглалтай болоё, Засгийг огцруулая, УИХ-ыг тараая, Цаазын ял сэргээе гэх мэтээр нэгнээсээ уралдах нь нүднээ ил. Дээр хэлсэнчлэн цагаан хоолой, сэтгүүлч хоёр авч очоод л жагсаалын удирдагч болчихно. Логик харвал чухам Засгийн газар нь нүүрсчний хулгайчийн эсрэг тэмцэж байгаа юм бол яг энэ цаг үед нь "Засаг огцор!" гэж хэлэх нь аль тал вэ гэсэн бодол төрнө. Энэ мэтээр нэгдсэн удирдлага, төлөөлөл гэж байхгүй, хоорондоо ч учраа ололцоогүй байдлаар л замхарлаа даа. Бидэнд жагсаж сурах шаардлага ч нэлээд чухал байна даа.

АРТАНЬЯН /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 4 цаг 26 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top